Оюуны спортын тамирчид оролцсон тэмцээн бүртээ улсынхаа нэрийг өндөрт өргөсөөр ирсэн.
Тэгвэл дахин нэг том тэмцээнд оролцохоор Монголын Оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, шавь их мастер Ц.Бат-Эрдэнийн хамт өнөөдөр АНУ-г зорих гэнэ.
“Extreme Memory Tournament” тэмцээн энэ сарын 26-27-ны хооронд АНУ-ын Калифорни мужийн Сан-Диего хотод болох юм.
Ой тогтоолтын дэлхийн шилдэг 16 тамирчны дунд халз явагдах уг тэмцээн 60 мянган ам.долларын шагналын сантай.
Ц.Бат-Эрдэнэ тэмцээний хамгийн залуу оролцогч бөгөөд тэрээр 16 настай. Тэмцээний албан ёсны сайт дээр түүний тухайд өсөж яваа залуу, чадварлаг, хүчтэй өрсөлдөгчдийн нэг хэмээн онцолсон байна.
Тэрээр дэлхийд чансаагаараа 2000 гаруй тамирчнаас 15-д бичигдэж буй.
Өнгөрсөн сард болсон “Ой тогтоолтын улсын аварга -2014” тэмцээнд тэрээр тун амжилттай оролцож 14 медалийн эзэн болсон юм.