АНУ-ын Төрийн Департаментийн Европ болон Евразийн хэргийн туслах нарийн бичгийн дарга Виктория Нуланд CNN-д өгсөн ярилцлагадаа Вашингтон Украин дахь улс төрийн үйл явцыг санхүүжүүлж байсныг хүлээн зөвшөөрсөн байна.
АНУ Украины ардчиллын хөгжилд 5 тэрбум ам.доллар зарцуулсан нь үнэн эсэхийг асуухад Нуланд “ЗХУ-ын задралын дараа Украин дахин биеэ даан, тусгаар тогнолоо зарласан. 1991 оноос эхлэн Вашингтон тус улсад ойролцоогоор 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн юм. Энэ мөнгө Украины ард түмний ашиг сонирхлыг төлөөлдөг, хүчтэй, ардчилсан засгийн газар байгуулахыг хүссэн Украинчуудын хүсэл эрмэлзлийг дэмжихэд зарцуулагдсан” гэсэн байна.
Украинд сонгууль явуулахад тусламж үзүүлэв
Ирэх сарын 25-нд болох Украины ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад 11.4 сая ам.долларын тусламжийг АНУ үзүүлсэн гэх мэдээлэл тархсан. Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр АНУ-ын Төрийн департамент болон Олон улсын хөгжлийн албаар дамжуулан энэ мөнгийг олгосон байна.
Чөлөөт, шударга, энхийн сонгуулиар Украины ерөнхийлөгчийг сонгоход зохих хувь нэмрээ оруулж байна гэж Вашингтон найдаж байгаа юм. Мөн тус мөнгийг орон нутгийн болон олон улсын ажиглагчдыг дэмжих, санал авах үйл явцыг сайжруулах, сонгогчдыг шаардлагатай мэдээллээр хангахад ашиглах аж.