Улаанбаатар хотын агаарын бохирдол жил ирэх бүр нэмэгдэж байгаатай зэрэгцэн хөрсний бохирдол ч мөн тулгамдсан асуудал болоод буй.
Нарантуул захын хашаа орчимоос авсан шинжилгээгээр 73,4 аммонийн бохирдол /шивтэр/ илэрчээ.
Дэлхийн байгаль хамгаалах олон улсын өдөр өнөөдөр тохиож байгааг тохиолдуулан ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгийн эрдэмтэн О.Батхишиг "Улаанбаатар хотын хөрсний бохирдол" сэдвээр өнөөдөр лекц уншсан юм.
Манай улсын нийслэлийн хөрсний бохирдол дундаж хэмжээнд байгаа бөгөөд үүнээс хүнд металын хөрсний бохирдол нийт нутаг дэвсгэрийн 18 хувийг, нянгийн бохирдол 72 хувийг эзэлж байна.
Хөрсний бохирдлыг бууруулахад түүнийг цэвэрлэхээс илүүтэй гол эх үүсвэр болох ахуйн хог хаягдлыг багасгах, энэ талаарх хуулийг шинээр бий болгох хэрэгтэйг тэрээр онцолсон юм.
Манай улсын хувьд нийслэл хотын хөрсний судалгааг 1990 оноос хойш хийжээ. Хүн амын төвлөрөл, гэр хорооллын тархац, автомашин, ахуйн бүтээгдэхүүний нэр төрөл ихэссэн нь сүүлийн жилүүдэд нянгийн бохирдол нэмэгдэх шалтгаан болоод байгаа юм.
Дэлхий даяар хөрсний хамгийн аюултай бохирдол хэмээн авч үздэг нь хүнд металын бохирдол аж. Учир нь энэхүү бохирдол арилж задардаггүй, ургамал ан амьтанд сөргөөр нөлөөлж байдаг. Гэхдээ Улаанбаатар хотын хувьд химийн үйлдвэр, хүнд металын үйлдвэр байхгүй учир харьцангуй бага байгааг эрдэмтэн О.Батхишиг хэлсэн юм.
Дээж авсан | Үзүүлэлт | Pb | Cr | Ni | Zn | Cd |
Хөрс | Дундаж | 33.3 | 56.4 | 10.0 | 178 | 0.57 |
Хамгийн их | 1512.5 | 1548.8 | 52.0 | 662.3 | 7.2 | |
Хамгийн бага | 2.5 | 1.3 | 0.0 | 0.0 | 0.0 | |
Гутлын шороо | Дундаж | 46.8 | 138.6 | 10.1 | 75.6 | 0.37 |
Хамгийн их | 177.3 | 286.5 | 27.3 | 345.0 | 1.4 | |
Хамгийн бага | 8.0 | 5.8 | 1.0 | 7.8 | 0.0 | |
Голын ёроолын хурдас | Дундаж | 40.2 | 35.3 | 4.9 | 177.8 | 0.25 |
Хамгийн их | 194.3 | 107.8 | 11.3 | 332.5 | 0.4 | |
Хамгийн бага | 2.5 | 2.5 | 0.8 | 61.8 | 0.1 | |
Дэвсгэр агууламж (Гачуурт, Алтанбулаг) | 15 | 25 | 8 | 130 | 0.3 | |
Стандарт (MNS 5850 : 2008) | 100 | 150 | 150 | 300 | 3 |
Хөрсөн дэх хар тугалганы агууламж 2008 он хүртэл өссөн үзүүлэлттэй байсан бол 2012 он хүртэл буурсан нь хог хаягдлын менежмент сайжирсан, байгалийн үзэгдлээр буюу 2011 оноос эхлэн хур бороо элбэг болсон, автомашины шатахууны чанар сайжирсан, мөн өмнө нь 100 газраас дээж авдаг байсан бол 2008 оноос эхлэн 300 гаруй газраас хөрсний дээж авч шинжилдэг болсонтой холбоотой гэлээ.
Судалгаагаар нийслэлийн хөрсний 72 хувь нь нянгийн бохирдолтой гэж гарчээ. Үүнээс:
Дээрхи төрлийн нянгууд гэр хорооллын хогийн цэг, нүхэн жорлонтой ойрхон, хог хаягдал ихтэй газрын хөрсөнд илэрсэн байна. Үүнд, Амгалангийн вокзал, Чулуун овооны гэр хороолол нүхэн жорлонгийн дэргэдэх хөрс, Зүүн салаа болон Баруун салааны хогийн цэг, Биокомбинат Бөхөгийн голын адаг, Налайхын голын адаг, Гандангийн баруун хаалга орчмын хөрс багтжээ.
Мөн Улаанбаатарт аммонийн бохирдолт /шивтэр/ их бөгөөд ялангуяа гэр хороолол болон ил задгай бие засдаг газрууд, зарим автобусны буудлуудад байгаа аж. Жишээ нь, жирийн үед 1,5 хэмжээтэй байх атал Нарантуул захын хашаа орчимоос авсан шинжилгээгээр 73,4 аммонийн бохирдол илэрчээ.