Өмнөд Солонгосын цэргийн эх сурвалжуудын мэдээлж буйгаар Хойд Солонгос цөмийн дөрөв дэх туршилтдаа бэлтгэж байж болзошгүй гэнэ. Энэ талаар BBC мэдээллээ. Хойд Солонгосын Пунгери цөмийн туршилтын талбайн үйл ажиллагаа ихээхэн нэмэгдсэн гэж Сөүл үзэж байгаа юм.
Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны эх сурвалжийн хэлснээр цөмийн туршилт энэ сарын 23-наас 29-ны хооронд Сөүлд айлчлах АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн айлчлалтай холбоотой байж болох гэнэ.
АНУ-ын Төрийн Департамент өнгөрсөн гуравдугаар сард Хойд Солонгосын хийсэн пуужингийн туршилтийг өдөөн хатгалга гэж нэрлэн, Пхеньяныг цаашид ийм арга хэмжээнээс татгалзахыг уриалсан юм.
Даваа гаригт Өмнөд Солонгосын хамтарсан штабын удирдагчид нөхцөл байдлыг хянах тусгай бүлэг байгуулсан байна.
Хойд Солонгос өмнө нь 2006, 2009, 2013 онуудад гурван удаа цөмийн туршилт хийж байсан юм.
Дашрамд хэлэхэд, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тус улсын Агаарын хүчний 188-р хэсгийн сургуулилтыг өнөөдөр удирдан явуулжээ.
Зэвсэгт хүчний дээд командлагч ямар ч үед байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа нисгэгчдийнхээ мэргэжлийн ур чадварыг магтан сайшаасан гэнэ.