Турк Улсад жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-нд Хүүхдийн баяр болдог. Энэ баярыг БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Мустафа Кемал Ататуркийн нэрэмжит Нийслэлийн 5-р дунд сургуулийн багш, сурагчдын хамт Монголд тэмдэглэхээр болжээ.
Маргааш өглөө Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз 5-р сургуулийн сурагчдыг ЭСЯ-ндаа хүлээн авч уулзах юм. Мөн тус сургуулийн сурагчдын дунд зарласан зохион бичлэг, зургийн уралдаанд тэргүүлсэн хүүхдүүдэд сургууль дээр нь шагнал гардуулна. Дараа нь тус сургуулийн авъяаслаг сурагчид урлагийн тоглолт сонирхуулах гэнэ.
Элчин сайд Мурат Карагөз 5-р сургуулийн багш, сурагч, эцэг эхийн төлөөлөлд зориулсан хүлээн авалт зохион байгуулсны дараа “Өргөө-2” кино театрт, 18:30 цагт “Истанбулын нууц”-аялал жуулчлалын баримтат киног олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэхээр төлөвлөжээ.