Бразил улсын Сан-Пауло хотод энэ сарын 18-20 өдрүүдэд зохиогдсон Рио-2016 Паралимпийн эрхийн оноо олгох Гран-При тэмцээнд Монгол Улсын Паражудо бөхийн Үндсэний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяагаар ахлуулсан баг тамирчид амжилттай оролцлоо.
Тэмцээний 60кг-ын жинд ОУХМ Б.Ууганхүү алтан медаль, 66кг-А.Мөнхбат мөнгөн медаль, 60кг-З.Хосбаяр, 73кг-Э.Даваадагва, -100кг-Д.Ганбат, 52кг-П.Болортуяа нар тус тус хүрэл медаль хүртэж Монгол Улс багийн дүнгээр 4-р байр эзэллээ.
Манай баг тамирчид дөрөвдүгээр сарын 20-23 өдрүүдэд олон улс хамтарсан бэлтгэлд оролцоод эх орондоо ирнэ.