Крым Украинаас салж, ОХУ-ын бүрэлдэхүүнд орсны дараа тус улсын хэд хэдэн бүс нутаг статусаа шинэчлэн тогтоох, ОХУ-ын бүрэлдэхүүнд орохоор олон нийтийг хамарсан жагсаал цуглаан өрнөөд байгаа билээ.
Бид сүүлийн 3-4 сар үүний төлөө л тэмцсэн, харин сэтгэлдээ бол насан туршдаа тэмцэж байлаа. Бид эртнээс л үүнийг хүссэн, хүсч байна, хүсэх ч болно. Гэвч бидний үгийг сонсохгүй, Украины телевизээр үнэнийг биш харин худал хуурмаг зүйл мэдээлж байна.
Луганск мужид гэхэд өчигдөр шөнө оршин суугчид мужийн Аюулгүй байдлын албаны гадаа зогсон, ардын хурлаас ямар үр дүн гарахыг хүлээн зогсчээ. Ардын хурлын төлөөөлөгчдийн гаргасан шийдвэрээр тус бүс нутгийн хувь заяаг шийдэхийн тулд хоёр үе шаттай олон нийтийн санал асуулга явуулахаар болсон юм.
Санал асуулгын эхний шатыг ирэх сарын 11-нд товлосон. Олон нийтийн санал асуулгаар мужийн эрхзүйн статусыг хэвээр үлдээх үү эсвэл Украины бүрэлдэхүүнд өргөтгөсөн бүрэн эрхэт автономт бүгд найрамдах улс гэсэн статустай үлдэх үү гэж асуух юм.
Үүр дүнгээс нь хамаарч долоо хоногийн дараа буюу тавдугаар сарын 18-ны өдөр Луганщиний тусгаар тогтнолын талаарх асуудлыг шийдэх гэнэ. “Бид сүүлийн 3-4 сар үүний төлөө л тэмцсэн, харин сэтгэлдээ бол насан туршдаа тэмцэж байлаа. Бид эртнээс л үүнийг хүссэн, хүсч байна, хүсэх ч болно. Гэвч бидний үгийг сонсохгүй, Украины телевизээр үнэнийг биш харин худал хуурмаг зүйл мэдээлж байна. Энэ үнэн шүү ” хэмээн жагсаалд оролцогч ярьжээ.
Эргэн сануулахад, саяхан Луганск мужийн ард түмний саналаар баруун урд хэсгийн армийн дарга гэгдэх Валерий Болотов засаг даргаар сонгогдсон. Тэрбээр ойрын хугацаанд шүүх, хүчний байгууллага, тэр дундаа дотоод хэргийн байгууллагуудын асуудлуудыг цэгцлэх гэнэ.
Үүний зэрэгцээ Харьков хотод ч олон нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй гэж оршин суугчид шаардаж байна. Харьковын иргэд мужийн зөвлөлийн хамгийн ойрын чуулганд энэ шаардлагаа хүргүүлэхээр бэлтгэж байгаа юм.