БОНХЯ “Монголын Цэцэрлэгжүүлэгчдийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ-тай хамтран Цэцэрлэгжүүлэгчдийн улсын анхдугаар зөвлөгөөнийг энэ сарын 24-нд буюу маргааш 9.00 цагт МҮЭСТО-ны Бага танхимд зохион байгуулах гэж байна.
Жил бүр иргэд, аж ахуйн нэгжийн оролцоотой тарьсан мод, бутыг арчлах, хамгаалах зардалгүйгээс устаж үгүй болсоор өнөөдөр хийсэн ажлын үр дүн тухайн жилдээ л үгүй болдог уламжлалтай боллоо.
Нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг 20м2 нэмэгдүүлэх зэрэг тодорхой зорилтуудыг УИХ-ын Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны хөтөлбөрт тусгасан байдаг. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн аймаг бүрт цэцэрлэгт хүрээлэн байгуулах, бүх нийтээр мод тарих үйл ажиллагааг зохион байгуулах тухай зарлигууд бий.
Гэвч нийслэлийн хүн амын болон үйлдвэр, аж ахуйн газруудын төвлөрөл ихэссэнээс нийслэлийн ногоон байгууламж, экологийн үнэ цэнэ буурч хөрсний бохирдол үүсэх нөхцлийг бүрдүүлээд байгаа. Мөн төрөөс баримтлах тодорхой бодлогогүйгээс цэцэрлэгжүүлэх ажил үр дүнгүй болсоор байна.
Ногоон байгууламжийн ажлыг зөвхөн нийслэл хотын асуудал мэтээр ойлгогддог цаг үе өнгөрч аймаг, орон нутагт хот суурин газрын төлөвлөлттэй уялдсан цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх шаардлага зүй ёсоор тулгарч байгаа.
Жишээ нь, жил бүр зохион байгуулдаг бүх нийтээр мод тарих өдрөөр иргэд, аж ахуйн нэгжийн оролцоотой тарьсан мод, бутыг арчлах, хамгаалах зардалгүйгээс устаж үгүй болсоор өнөөдөр хийсэн ажлын үр дүн тухайн жилдээ л үгүй болдог уламжлалтай боллоо.
Иймд цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн чиглэлээр ажилладаг төрийн болон мэргэжлийн байгууллага, иргэд, сайн дурын бүлэглэлүүдийн оролцоог хангасан мэргэжлийн түвшний үйл ажиллагаа явуулахад тулгарч байгаа асуудлуудыг хэлэлцэх зорилгоор Цэцэрлэгжүүлэгчдийн улсын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна.
Зөвлөгөөнөөс холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагуудад хүргүүлэх зөвлөмж, олон нийт, ард иргэдэд хүргүүлэх уриалга гаргах юм.
Хэлэлцэх асуудал
- Төрөөс ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн талаар баримталж буй бодлого
- Хот суурин газрын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн ажилд тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замууд
- Шинжлэх ухааны дэвшилтэт техник технологийг ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх
Зөвлөгөөнд оролцогчид
- Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яам
- Барилга Хот Байгуулалтын Яам
- Аймгуудын Засаг Даргын Тамгын Газар
- Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар
- Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
- Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар
- Нийслэлийн Захирагчийн Ажлын Алба
- Нийслэлийн Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Газар
- Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар
- Дүүргүүдийн Засаг Даргын Тамгын Газар
- Ойн судалгаа, хөгжлийн төв УТҮГ
- Барилгын хөгжлийн төв
- Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ
- Шинжлэх ухааны академи
- Ботаникийн цэцэрлэг
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ
- Эрдэмтэд
- Холбооны гишүүд, мэргэжлийн байгууллагууд
- Төрийн бус байгууллагууд
- Иргэд