“Sewol” усан онгоцны ослоос амьд үлдсэн зорчигч, ачааны машины жолооч Ын Су Чойгийн BBC өгсөн ярилцлагадаа юу хэлснийг товчлон хүргэж байна.
“Усан онгоц гэнэт нэг тал уруугаа хазайн живж эхэлсэн. Усан онгоцонд ачиж явсан чингэлэгнүүд ус руу унаж эхэлсэн тэр үед би усан онгоц бүхэлдээ эргэх юм байна гэдгийг ойлгосон. Сурагчдыг аврах гэж оролдсон ч бүтэлгүйтсэн учир бид хүүхдүүдийг хаяж амиа аварсан. Гэхдээ би одоо маш их харамсаж байна” гэж Ын Су Чой хэлсэн байна.
Түүний найз нь зургаан настай охиныг аюулгүй газарт гарган дараа нь эцэг эхэд нь хүргэн өгсөн талаар тэрбээр ярилаа. Гэвч зургаан настай охиныг аврахад оролцсон бүх хүмүүсийг далайн давалгаа аваад одсон гэж харамсан ярьжээ.
Ын Су Чой тус ослоор амьд үлдсэн 174 хүний нэг юм.
Ярилцлагын төгсгөлдөө “Sewol” усан онгоцны ослыг даван туулсан хүмүүсийг дэлхийн хамгийн зоригтой хүмүүс гэж Ын Су Чой нэрлэсэн юм.
Эрх баригчдын мэдээлж буйгаар амиа алдсан зорчигчдын тоо 150 хүрсэн бөгөөд энэ тоо цаашид улам өсөхийг үгүйсгэхгүй гэнэ. Аврах багийнхан усан онгоцноос хөвж буй цогцоснуудыг гаргаж ирсээр байгаа юм. Үүнээс гадна 170 гаруй хүн сураггүй хэвээр байгаа.
Сураггүй болсон зорчигчид амьд гэх найдлага тасарч байгаа ч 212 хөлөг онгоц үүнээс эргийн хамгаалалтын 90, байлдааны 32 хөлөг онгоц, 34 нисэх онгоц болон 556 цэргийн болон иргэний аврах ажилчдыг дайчлан хайлтыг үргэлжлүүлсээр байгаа юм.