Ерөнхийлөгчийн санаачилсан “Давхар дээл”-ийн хуулийн төсөл улс төрд салхи дэгдээсээр байна.
Үүнтэй зэрэгцэн Н.Алтанхуяг болон түүнийг дэмжигч УИХ дахь АН-ын гишүүд Засгийн газраа аварч үлдэхийн тулд нам эвслүүдтэй түншлэлийн гэрээ байгуулж байна гэсэн мессеж түгсэн нь үнэн аж. Үүнийг нотлох нэгэн гэрээний төслийг уншигчдадаа дэлгэе. Төслийг энэ сарын 10-нд цаасанд буулгасан юм байна.
Эрх баригч АН-ын намын УИХ дахь бүлгийн зөрчлийг С.Одонтуяа гишүүн илчилж, “Засгийн газрыг огцруулахад Ардчилсан намын гишүүний өгсөн санал нөлөөлсөн бол тухайн гишүүдийг намаас хөөнө” гэж мэдэгдсэн.
Гэрээг хараахан үзэглэж амжаагүй, одоо ид хэлэлцэж байгаа гэнэ. “АН, МАХН-ын дунд болон урт хугацаанд хамтран ажиллах тухай түншлэлийн гэрээ” гэж нэрлэгдсэн энэхүү төсөлд Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ын УИХ, Засгийн газар дахь албан тушаалтнууд, Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын удирдлагууд гарын үсэг зурахаар бэлтгэжээ.
Ийм гэрээ байгуулснаар Шинэчлэлийн Засгийн газар Ерөнхийлөгчийн үлээсэн хүчтэй салхинд хийсэлгүй тэсэж үлдэнэ гэж тооцож буй бол МАХН Н.Энхбаярын эрх мэдлийг сэргээхээр чармайж байгаа аж.
Гэрээг утга агуулга, зүйл заалтын хувьд энгийн гэж хэлэхгүй. Үүнээс улс төрийн намууд Засгийн эрх, засаглалын эрх мэдлийг хэрхэн хувааж авдаг болохыг харж болно. Төрийн алба, яам Тамгын газрыг ямар арга замаар хувийн компани болгодгийг ч харах боломжтой. Түүнчлэн эрх баригчид албан тушаалын бялууг хэнд, хэрхэн оноодог болохыг гэрээний төсөлд тодорхой тусгажээ. Ингээд гэрээний төслийн онцлох заалтаас тайлбаргүй хүргэе.
НЭГ: УЛС ТӨРИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА
1.3 УИХ-ын 2016 оны Сонгуулийн хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхдээ холимог тогтолцоог хадгалж, түүний доторх мажоритар болон пропорционал системийн харьцааг 50:50 хувь болгон, мажоритар тойрогт нэр дэвшигч болон намын нэрийн жагсаалтад бүртгэгдэх нэр дэвшигчийн тоог 38:38 гэсэн харьцаатай болгох, ингэхдээ сонгогчдын байршлыг харгалзан үзэж, мажоритар тойргийг хуваарилахдаа Улаанбаатар хотод 18 суудал, хөдөө орон нутагт 20 суудал тус тус ногдохоор тооцож, УИХ-ын сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллана.
1:5 УИХ-д суудалтай намуудын санхүүжилтийг төсвөөс олгодог зарчим руу шилжих хууль эрх зүйн зохицуулалт хийх, хээл хахуультай бодитой тэмцэх зорилгоор намууд өөрсдөө бизнесийн үйл ажиллагаа явуулах болон хандив авах нэрээр бизнес эрхлэгчдээс санх үүгийн болон бодлогын хувьд хараат байдалд орохыг таслан зогсоох буюу намууд хувь хүн, бизнесийн байгууллагаас хандив авахыг шууд хориглох, намууд өөрийн гэсэн өмчтэй байхыг шууд хориглох, УИХ-д суудалтай намуудын үйл ажиллагаагаа явуулах байрыг тухайн намын УИХ-д авсан суудлын тоо, нийт сонгогчдоос авсан саналын тоо зэргийг харгалзан үзэж, тэдгээр үзүүлэлтийг ам метр талбайд шилжүүлэн тооцох, итгэлцүүрийг гарган баталж, уг итгэлцүүрийг баримтлах зарчмаар ажлын байрны хэмжээг тооцож, улсаас хангадаг болгохоор холбогдох хуульд тусгаж гаргана.
1.6 УИХ-д суудалтай намд төсвөөс санхүүжилт олгохдоо сонгуульд авсан санал тус бүрт 10 мянган төгрөгийн суурь санхүүжилт олгох, УИХ-д бүлэг байгуулсан намын хувьд авсан санал тус бүрд 5000 төгрөг нэмж олгох, Засгийн газарт орсон намд авсан санал бүрт 5000 төгрөг нэмж олгох зарчим баримтална. Тус суурь үнэлгээг инфляц зэргийг харгалзан үзэж УИХ-ын тухайн оны сонгуулийн дараа тухай бүрт нь шинэчлэн тогтоож байна.
1.7 МАХН-ын боловсон хүчнийг төрийн албанд томилж ажиллуулах асуудалд АН-ын зүгээс анхааралтай хандах, богино хугацаанд түргэн шийдвэрлэх талаар дэмжлэг үзүүлж ажиллана.
1.8 Цаашид УИХ-аар хэлэлцэх Улс төрийн намуудын тухай, УИХ-ын сонгуулийн тухай, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Өршөөлийн тухай хууль зэргийг хэлэлцэхэд МАХН-ын бодлогын саналыг тусгахад онцгойлон анхаарч харилцан зөвшилцс өний үндсэн дээр УИХ, Засгийн газрын гишүүдэд чиглэл өгч ажиллаж байна.
1.9 Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан хүмүүсийг 65 нас хүртэл нь ҮАБЗ-ийн таслах эрхгүй байнгын гишүүнээр ажиллуулах, түүнчлэн тодорхой асуудлаар судалгаа хийх, танилцуулга бэлтгэх, зөвлөмж гаргах, үндэсний болон олон улсын хэмжээний хурал зохион байгуулах, тэдгээрт оролцох, дэргэдээ ажлын аппарат байгуулж ажиллуулах зэрэгт зориулж шаардагдах зардлыг улсын төсвөөс гарган санхүүжүүлж байх асуудлыг хуульчлан баталгаажуулахаар ажиллана.
ХОЁР: ЗАСГИЙН ГАЗРЫН ТҮВШИНД ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ
2.1 УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллах асуудлыг хязгаарлах тухай хуулийг батлан гаргахдаа хамтарсан Засгийн газрыг огцруулахгүй байх байр суурь баримтална.
2.2 Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийх болон аль нэг сайдын ротацийн журмаар болон бусад шалтгаанаар сольж, сэлгэх талаар тухайн намын гаргасан боловсон хүчний бодлогын саналд нөгөө тал хүндэтгэлтэй хандаж, хамтарч буй намын хүний нөөцийн талаар гаргасан аливаа шийдвэрт хутгалдан оролцохгүй байх, хувь хүмүүсийн явцуу эрх ашигт баригдахгүй байх зэрэг зарчим баримтлан, нөгөө нам нь тууштай дэмжиж ажиллана. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, яамдын үйл ажиллагааг давхцуулахгүй байх зэрэг зорилго, зарчимд нийцүүлэн МАХН-ын хүний нөөцийн бодлогын дагуу аль нэг яамны оронд өөр яамыг удирдах санал гаргавал тухай бүр зөвлөлдөн, зөвшилцөж шийдвэрлэнэ.
ГУРАВ: БУСАД
3.1 МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг олон улсын байгууллагад хариуцлагатай албан тушаалд, тухайлбал НҮБ-ын орлогч дарга, НҮБ-ын харьяа байгууллагуудын дарга зэрэг албан тушаалуудад томилуулах талаар Гадаад харилцааны яам албан ёсны санал тавьж ажиллана:
3.4 Энэхүү гэрээнд Талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд 2024 оныг дуустал хүчинтэй байна.
Гурван зүйл, 16 заалт бүхий энэ гэрээний төсөл ойрын өдрүүдэд Төрийн ордон дахь УИХын гишүүд, Н.Алтанхуягийн Засгийн газрын сайд нарын өрөөгөөр “тэнүүчилж” яваа юм байна. Салбарын яамны эрх мэдлийг зөвхөн хариуцсан сайдад оноож, компанийн хэлбэрт шилжүүлэн, сонгогчдыг төрт ёсоо хүндэлсэн Монгол Улсын иргэн биш улс төрийн намд мөнгө олж өгдөг бараа таваар болгож харсан мэт хачирхалтай олон зүйл, заалт тусгасан ийм нэг гэрээ Төрийн ордноор тарж, “Давхар дээл”-тэй хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх асуудлыг хойшлуулж байгаа аж. Өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дээрх хуулийн төслийг хэлэлцэх байсан ч ирц хүрсэнгүй. Сураг тавих нь ээ, УИХ дахь АН, “Шударга ёс” эвслийн бүлгүүд хуулийн төсөл, нууцаар хийгдэхээр зэхэж буй энэ гэрээнд санал нэгдэж чадахгүй, дотооддоо зөрчилдөж байгаатай холбоотой гэнэ.
Эрх баригч АН-ын намын УИХ дахь бүлгийн зөрчлийг С.Одонтуяа гишүүн илчилж, “Засгийн газрыг огцруулахад Ардчилсан намын гишүүний өгсөн санал нөлөөлсөн бол тухайн гишүүдийг намаас хөөнө” гэж мэдэгдсэн. Ийнхүү АН-ын бүлэг С.Одонтуяагаар дамжуулж Н.Алтанхуягийн сайд нарын дээлийг тайлахыг санаархсан УИХ-ын гишүүдээ дарамталсан бол УИХ дахь “Шударга ёс” эвсэлд доргио үүсэж, УИХ-ын гишүүн Д.Батцогт эвслээс гарна гэв. Гэвч бүлгийн дарга Н.Батцэрэг энэ мэдээллийг үгүйсгэж, “Д.Батцогт бүлгээс гарах хүсэлтээ өгөөгүй” гэж байна.
Нөгөө талаар түүнийг УИХ-ын дарга З.Энхболдын тэргүүлсэн АН дахь “Шонхор” фракцийг түшиж байгаа гэсэн мэдээ дуулдах болов. “Шударга ёс” эвсэл дотооддоо ойлголцохгүй түр тар хийцгээж, хуулийн төсөл хэлэлцэх үеэр УИХ-аас байн байн завсарлага авахаар санал гаргаж байсны учир энэ гэрээнд байсан бололтой. Мөн УИХ-ын гишүүн Д.Батцогт энэ гэрээнээс болж эвслийн хаалгыг хаасан байж мэдэхээр байна. Эрх баригчдын хууль ёсноос гажсан тохиролцоо бүхий энэ гэрээ батлагдвал сайд нарын дээлийг тайлах хуулийг санаачилсан Ерөнхийлөгч, энэ саналыг уухайлан түрж буй УИХ-ын дахь МАН-ын бүлгийн хичээл зүтгэл талаар болж, тэд ухаалаг төрийн илүү нарийн аргад бууж өгөхөөс өөр сонголтгүй болох нь ээ.