Өнөөдөр “Дэлхийн номын өдөр” тохиож байгаа юм. Энэ хүрээнд ямар үйл ажиллагаа зохион байгуулах гэж байгаа талаар Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн захирал Г.Чакерхаанаас тодрууллаа.
-“Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан танай номын сангаас ямар арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа вэ?
-НҮБ-ын Соёл, урлагийн хорооноос жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныг “Дэлхийн номын өдөр” болгохоор 1995 онд албан ёсоор зарласан. Энэхүү өдрийг 2010 оноос эхлэн тав дахь жилдээ манай номын сангаас зохион байгуулж байна. 2014 онд “Дэлхийн номын өдөр”-ийг илүү өргөн хүрээгээр зохион байгуулж явуулна.
Тухайлбал, олон номын үзэсгэлэн, бүтээлийн номын нээлт, үзэсгэлэн худалдаа, танин мэдэхүйн тэмцээн, номын сангийн нээлттэй үйлчилгээ зэргийг зохион байгуулна. Олон улсын номын үзэсгэлэнгээр гэхэд л Америкийн Монгол судлалын төв “Азид зориулсан ном хөтөлбөр”-ийн хүрээнд манай номын санд 300 гаруй төрлийн 1000 ширхэг ном бэлэглэсэн. Эдгээр техник технологи, нийгэм, эдийн засгийн, бизнесийн чиглэлийн номнуудыг нийт профессор багш, оюутнуудад таниулан сурталчлах зорилгоор номын үзэсгэлэн гаргаж байгаа. Мөн энэ өдөр номын сангаар үйлчлүүлж байгаа оюутнуудад зориулсан олон урамшуулалт үйлчилгээ бий.
-Оюутнуудад урамшуулалт үйлчилгээнүүдийг үзүүлнэ гэлээ. Энэ талаараа тодруулаач?
-Оюутнууддаа 23 төрлийн урамшуулалт үйлчилгээг үзүүлнэ. Тухайлбал, номын сангаас авсан номныхоо хугацааг нь хэтрүүлэхэд хоногийн 500 төгрөг төлдөг. Уг төлбөрийг бүгдийг нь хүчингүй болгоно. Уншигчийн эрхээ алдсан оюутнуудын эрхийг сэргээж өгнө. Учир нь номын сангийн дотоод журам зөрчөөд номын санд суух эрхээ гурван сараар хасуулдаг юм. Энэ мэт оюутнуудад зориулсан олон үйлчилгээ бий. Ганцхан өдөр бүгдээрээ номоор амьсгалж яагаад болохгүй гэж. Энэ өдөр ном солилцох, нэгэндээ ном бэлэглэх, хэвлэлийн байгууллагуудтайгаа хамтран ажиллах, багш нар өөрсдийн гаргасан ном бүтээлээ сурталчлах зэрэг үйл ажиллагаа болно.
Өнөөдрийн байдлаар 900 хүний суудалтай, 7000 ам метр талбайд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ер нь номын сан гэдгийг ном авдаг, өгдөг, хадгалдаг газар гэж ойлгодог. Харин бид уг уламжлалт арга барилыг бага зэрэг эвдсэн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, техник технологид суурилсан номын санг хөгжүүлэхээр “Дижитал номын сан” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд бид Монголын хамгийн анхны цахим номын сан болгох гэж байгаа.
Түүнээс гадна оюутнуудын дунд асуулт хариултын тэмцээн зохион байгуулж танин мэдэхүйн асуултуудаар цэнэглэнэ. Сүүлийн үеийн оюутнуудыг ном уншихгүй байна гэж ярих болсон Тэгвэл энэ өдөр оюутнууд үнэхээр ном уншиж байгаа эсэхийг газар дээр нь шалгаж үзнэ.
-Танай номын сан зөвхөн өөрийн сургуулийн оюутнуудад л үйлчилдэг үү. Эсвэл бусад сургуулийн оюутнууд эрх нээлгээд үйлчлүүлэх боломжтой юу?
-ШУТИС-ын оюутнуудад үйлчлэхээс гадна хүссэн хүн бүрт үйлчлэх боломжтой. Гэхдээ номын сан гэдэг нь нээлттэй мэдээллийн орчин юм. Тиймээс ном унших хүсэлтэй хүн бүрт нээлттэй. Анх манай сургууль 50 жилийнхээ ойгоор буюу 2009 онд бие даасан долоон давхар номын сантай болсон. Өнөөдрийн байдлаар 900 хүний суудалтай, 7000 ам метр талбайд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ер нь номын сан гэдгийг ном авдаг, өгдөг, хадгалдаг газар гэж ойлгодог. Харин бид уг уламжлалт арга барилыг бага зэрэг эвдсэн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, техник технологид суурилсан номын санг хөгжүүлэхээр “Дижитал номын сан” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд бид Монголын хамгийн анхны цахим номын сан болгох гэж байгаа. Өдийг хүртэл Монгол Улсад цахим номын сан бий болоогүй байсан.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цахим номын сантай болсон гэдэг мэдээлэл цацагдаад байдаг. Тухайн номын сангууд цахим болж чадаагүй байсан гэсэн үг үү?
-Цахим номын сантай болсон гэх мэдээлэл багагүй цацагддаг. Гэхдээ тухайн номын сан нь цахим номтой байгаа болохоос номын сантай болоогүй байсан юм. Бүрэн автомат, мэдээлэл технологид суурилсан, онлайн үйлчилгээг үзүүлж буй номын санг “Цахим номын сан” гэж хэлдэг. Бид 2015 онд энэхүү номын сангаа шилжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Дашрамд дуулгахад, манай номын санг олон улсын номын сан хэмээн үнэлээд байгаа.
-Танай номын санг хэзээнээс дэлхийн хэмжээний номын сан хэмээн үнэлэх болсон юм бэ?
-Өнгөрсөн жил манай сургуулийн дөрвөн мэргэжлийн олон улсын магадланд тэнцсэн. Эдгээрийн гол үзүүлэлт нь сургуулийн орчин гэдэг утгаараа номын сан нэн тэргүүний шалгуур болдог юм билээ. Тиймээс олон улсын магадлангийн хүмүүс манай номын санг үзээд олон улсын мэдээллийн санг ашигладаг гэдгийг мэдээд өндрөөр үнэлсэн. Өөрөөр хэлбэл, олон улсын томоохон хэвлэл мэдээллийн санг ашигладаг гэдгийг магадлангийн комисст багтсан Америк болон Германы их сургуулийн төлөөлөгчид үзээд танай үйлчилгээ олон улсын жишигт хүрсэн байна хэмээн үнэлж байсан. Ингэхдээ зөвхөн долоон давхар барилгаар нь бус тав тухтай орчин, үйлчилгээний цар хүрээ, түгээж байгаа мэдээллээр нь дүгнэсэн хэрэг.
-“Дижитал номын сан” хөгжлийн хөтөлбөрөөс гадна цаашид хийхээр төлөвлөж байгаа томоохон ажил байгаа юу?
-“Дижитал номын сан” хөгжлийн хөтөлбөр нь таван зорилттой. Тухайлбал, техник, мэдээлэл технологид суурилсан номын санг тусгай төлөвлөгөөний дагуу хийж байна. Түүнчлэн Монголын эрдэмтэн судлаачдын бүтээлийг гадаадад таниулан сурталчлахаар болж байгаа, номын сангийн үйлчилгээнд цогц онлайн үйлчилгээг бий болгох болно. Мөн манай номын санд ажиллаж байгаа хүмүүсийн мэдлэг чадварыг шат дараатайгаар дээшлүүлэх юм. Учир нь номын санчаар төгссөн хүн нэмэлт мэргэжил эзэмших шаардлагатай байдаг.
Өөрөөр хэлбэл, тухайн хүн гадаад хэлний төгс мэдлэгтэй байх, өгч байгаа номнуудын агуулгыг ярьж мэддэг байх гээд олон шалгуурыг хангах шаардлагатай байна. ОХУ болон манайд л номын санч гэдэг мэргэжил байдаг юм билээ. Гэтэл бусад улсад мэдээллийн ажилтан гэдэг. Учир нь номын санч мэдээлэл түгээж байдаг гэдэг утгаараа ийнхүү нэрлэдэг. Энэ мэт олон ажилд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Ж.Отгонмягмар