Монгол Улс B1 үнэлгээгээ тогтвортой хадгалж байна.
Энэ улс байгалийн баялгаар хөдөлгүүр хийсэн эдийн засгаараа дэлхийн түргэн өсөлттэй улсуудын тоонд багтсаар байгаа ч санхүү, мөнгөний сул бодлого, хөрөнгө оруулалтын тогтворгүй байдал нь зээлжих эрхийн чансааг нь хязгаарлаж байгаа юм.
Цэгцгүй бодлого, улсын өрийн өсөлт, гадаад валютын зээлийн улмаас Монгол Улсын Засгийн газрын санхүү нь уул уурхайн тогтворгүй орлогоос улам бүр хараат болж байна.
Иймд тус улсын санхүү болон эдийн засаг бүхэлдээ хэлбэлзсэн хэвээр байх төлөвтэй гэж “Монгол: Сул бодлого, тодорхой бус байдал нь зээлжих эрхийн чансааг хязгаарлаж байна” тайландаа “Moody’s” мэдээлжээ.