Монгол Улсын Засгийн газар болон Олон улсын атомын энергийн агентлагийн санхүүжилтээр өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд Улсын нэгдүгээр төв эмнэлэг хос толгойт спект-гамма камертай болсон.
Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан уг төхөөрөмжөөр өдгөө хорт хавдрууд, мэдрэл болон дотоод шүүрлийн гаралтай хавдар, яс, үе мөч, бамбай булчирхай, зүрх, судас, тархины цусан хангамж, эд эсийн болон бодисын солилцооны өөрчлөлт, элэг, цөс, бөөрний бүтэц, үйл ажиллагааны өөрчлөлтийг молекулын түвшинд оношилж байна.
Стандартаар бол зориулалтын, хамгаалалттай машинаар эмнэлэг хүртэл тээвэрлэх журамтай. Гэтэл ийм машин манайд байхгүй. Цөмийн энергийн газрынхан тусгай зөөврийн машин авахаар хөөцөлдөж байгаа юм билээ.
Тус төхөөрөмжийг ажиллуулж эхэлснээс хойш Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дүрс, оношилгооны төвийн ачаалал эрс нэмэгджээ. Үүнтэй зэрэгцэн аппаратад ашигладаг цацрагт идэвхт бодисын нөөц хомсдоход хүрээд байна. Уг бодисыг гадаадаас авдаг тул тээвэрлэлт, хөрөнгө мөнгөний асуудлаас болоод багагүй хүндрэл үүсчээ. Энэ талаар тус эмнэлгийн Дүрс оношилгооны төвийн Цөмийн онош зүйн тасгийн их эмч С.Эрдэнэчимэгээс тодрууллаа.
-Ачаалал хэр байна вэ. Өнгөрсөн хугацаанд хэр олон хүн үзэж, оношлов?
-Энэ аппаратыг суурилуулснаас хойш үйлчлүүлэгчдийн тоо 50 хувиар нэмэгдсэн. Шинэ технологи нэвтэрч байгаа учраас иргэд их ирж байна. Өдөрт дунджаар 15-20 хүнийг оношилгоонд хамруулдаг.
-Аппаратад шаардлагатай цацраг идэвхт бодисыг оруулж ирэхэд багагүй бэрхшээл тулгараад байгаа гэж сонссон. Энэ асуудлаа хэрхэн шийдэх гэж байна вэ?
-Өмнө нь БНСУ-аас бодисоо авдаг байсан юм. Тээвэрлэлтийн асуудал маш хэцүү. БНСУ руу манайхаас хоёр авиа компани нислэг үйлдэж байгаа. Гэтэл МИАТ, “Кориан эйр” хоёулаа Олон улсын нислэгийн удирдах газрын зөвлөлийн аюултай ачаа тээврийн G7 ангилалд багтдаг цацраг идэвхт бодис тээвэрлэх тусгай зөвшөөрөлгүй учраас БНСУ-аас нийлүүлэх боломжгүй болсон. Тиймээс БНХАУ-аас импортолж байна.
Хятадынх нь БНСУ-ынхаас хоёр дахин өндөр үнэтэй тул бид энэ оны төсвийнхөө 50 орчим хувийг зарцуулчихаад байна. Улсын төсвөөс бидэнд энэ онд 127 сая төгрөг төсөвлөж өгсөн юм. Үүнээс одоогийн байдлаар зөвхөн цацраг идэвхт бодис авахад 35 мянга орчим ам.долларыг нь зарцуулаад байна.
Энэ байдлаараа бол удахгүй бодисоо авах мөнгөгүй болно. Уг нь холбогдох албаныханд албан бичиг хүргүүлсэн. Өчигдөр (уржигдар) захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцээд энэ асуудлыг аль болох түргэн шийдвэрлэх, хамтрагч байгууллагуудтай гэрээ хэлцэл хийхээр болсон.
-Танай эмч нар тавдугаар сарын 7-ноос хойш иргэдэд дугаар олгохгүй гэж ярьж байна. Тэгэхээр ирэх сараас цацраг идэвхт бодисын нөөц тасарна гэж ойлгож болох уу?
-Ер нь бол тийм. Дээрээс ийм тушаал өгсөн. Төсөв мөнгө шийдэгдтэл ажил хэсэгтээ зогсох байх. Наад захын нарийн шинжилгээнүүдийг 2015 он хүртэл тасралтгүй хийе гэвэл төсвөө дор хаяж 50 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай.
Цацраг идэвхт бодисыг бусад эмийн бодистой харьцуулахад сар, жилээр хадгалах боломжгүй. Хугацаа нь цагаар яригддаг тул байсхийгээд импортолдог. Түүнээс болоод тээвэрлэлтийн зардал, барааны үнэ, гааль болон НӨАТ-т 15.5 хувийг бид нэмж төлдөг.
Тээвэрлэлт, аюулгүй ажиллагааны талаар Цөмийн онош зүйн тасгийн их эмч Б.Мөнхбатаас тодруулав. Тэрбээр гааль дээр буусан бодисыг эмнэлэгт аюулгүй авчрах үүрэг хүлээжээ.
-Цацраг идэвхт бодисыг гаалийн хяналтын талбайгаас эмнэлэг хүртэл зориулалтын машинаар авчирдаг уу?
-Стандартаар бол зориулалтын, хамгаалалттай машинаар эмнэлэг хүртэл тээвэрлэх журамтай. Гэтэл ийм машин манайд байхгүй. Цөмийн энергийн газрынхан тусгай зөөврийн машин авахаар хөөцөлдөж байгаа юм билээ.
Тиймээс бид өөрсдөө эмнэлгийнхээ машинд “Аюултай ачаа” гэсэн таних тэмдэг наагаад нисэх буудлаас эмнэлэг хүртэл бодисоо тээвэрлэж байна. Манай эмнэлэг хоёрхон машинтай. Нэг нь эвдэрчихсэн. Нөгөөгөөр нь бусад эмнэлэгт өвчтөн хүргэх, эмч авчрах гээд бидэнд олддоггүй. Сардаа 2-3 удаа гаалиас бодисоо зөөдөг.
Одоо авчирч байгаа энэ бодис тавдугаар сарын 7-нд дуусна. Цаашид яахыг удирдлагууд мэдэх байх. 20 кг ачааны зөвхөн тээвэрлэлтийн зардал нь 800 ам.доллар.
-Нэг удаа хэчнээн хэмжээний бодис оруулж ирдэг вэ?
-Манайх гурван төрлийн изотоп ашигладаг. Нэг удаад 20-80 кг-ыг авчирдаг. Лабораторид ашигладгийг нь 20 кг-аар оруулж ирдэг. Энэ нь нэг сарын хэрэгцээ буюу бамбайн шинжилгээ хийлгэх 350, түрүү булчирхайн хавдар тодорхойлуулах 100, нийт 500 гаруй хүн оношилно. Багажийн шинжилгээнд шаардлагатай изотоп нь 20-25 кг, сард хоёр удаа оруулж ирээд 100 гаруй хүн оношилчихно.
Хавдрын эмчилгээний зориулалттай изотоп нь хайрцагтай ирдэг. 20 кг нь нэг хайрцаг. Ихэвчлэн хоёр, заримдаа 3-4 хайрцгийг авдаг. Хоёр хайрцаг нь 15, гурав нь 20, дөрөв нь 25 хүнд эмчилгээ хийгээд дуусна. Зарим нь гайхаж байгаа байх. Цацраг идэвхт бодисыг ус, хөвөн, хар тугалга зэрэгт шингээн тээвэрлэдэг.
Манай эмнэлгийн оруулж ирж байгаа нь бүгд хар тугалгатай. 20 кг хар тугалганд 20-хон гр цацраг идэвхт бодис байдаг. Кг, миллитрээр хэмжих боломжгүй. Олон улсын стандартаар Кюри (Ci), Веккерь (Bq) нэгжээр хэмждэг. 20 кг нь 500 mci буюу 18.5 GBq гэсэн үг. Энэ нь 20 граммтай тэнцэнэ.
-Тээвэрлэлтийн зардал, бодисын үнийг сонирхож болох уу?
-Манайх төсвийн байгууллага болохоор Буян-Ухаад бодис ирсэн үед нь л мөнгөө шилжүүлдэг. Өнөөдөр (өчигдөр) гэхэд 14.30 цагт багажийн шинжилгээнд ашиглах 20 кг бодис бууна. Гааль 16.30 цагт хаачихдаг. Нягтлан мөнгөө шилжүүлэхгүй бол энд дугаарлаж байгаа хүмүүсийг оношилж чадахгүй. Учир нь манай цацраг идэвхт бодис дуусчихсан байгаа. Үүдэнд дугаарлаж байгаа хүмүүсийг өнөөдөр буцааж, маргааш 12.00 цагаас хойш хүлээж авахад хүрнэ гэсэн үг. Дээрээс нь гааль дээр бараа буусан өдөр тамгатай улаан цаас авах гэж Нисэх орно. Тэр цаасыг нь факс эсвэл мэйлээр явуулах ямар ч боломжгүй. Түүнд дарга нар гарын үсгээ зурсны дараа нягтлан мөнгөө шилжүүлнэ.
Одоо авчирч байгаа энэ бодис тавдугаар сарын 7-нд дуусна. Цаашид яахыг удирдлагууд мэдэх байх. 20 кг ачааны зөвхөн тээвэрлэлтийн зардал нь 800 ам.доллар. Бодисын үнийг дурдаад яах вэ.
О.Бат-Ундрах