Иргэн бүрт газар өмчлүүлэх асуудал олон жил яригдаад шийдлээ олж чадахгүй удсан бөгөөд энэ оноос өмчлүүлж эхлэхээр болоод байгаа.
Газар өмчлөх хүсэлтийг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх байсан ч мөн тодорхойгүй хугацаагаар хойшилсон.
Энэ талаарх хэлэлцүүлгийг өчигдөр Нийслэлийн өмчийн харилцааны газар, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл хамтран зохион байгуулсан юм.
Нийслэлийн сонгогдсон 52 байршлын нийт 15.3 мянга гаруй га газрыг 160 мянган иргэнд өмчлүүлэх тооцоо байгаа талаар албаныхан мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор газрын албанд асар их ачаалал ирэх, нөгөө талаар иргэд урт дараалал үүсгэх нь хүндрэлтэй тул ийнхүү цахим бүртгэлийн системийг нэвтрүүлэхээр болсон гэнэ.
Нийслэлийн 52 байршилд гэр бүлийн зориулалтаар газар өмчлөх бүртгэлийг ирэх тавдугаар сараас онлайнаар явуулах болсон талаар мэдээллээ.
Одоогоор 52 байршилд газар өмчлүүлэх газрын ерөнхий төлөвлөгөөг нарийвчлан хийж дуусаагүй учраас ийнхүү цахим бүртгэлийг ирэх сараас хийхээр болсон байна.
Нийслэлийн өмчийн харилцааны газрын цахим хуудсанд газар өмчлөх онлайн бүртгэлийн программыг байрлуулах бөгөөд үүгээр иргэн орж регистрийн дугаар, овог нэр, мэдээллээ оруулсаны дараа таны ашигладаг гар утсанд урьд нь газар өмчилж байсан эсэх талаарх хариу ирэх юм байна. Энэ хариуны дагуу шаардлагатай материалаа бүрдүүлэн газрын албанд хандах ажээ.

Үүнд гадаадад суугаа монголын иргэд мөн хамрагдах боломжтой болж байгаа аж. Гэхдээ газар өмчлүүлэх том ажлыг эхлүүлэхэд эхний ээлжинд нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон айлуудыг түлхүү хамруулах чиглэлтэйг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын дарга хэллээ.