Технологийн аварга Google компани “Play Store” дээрээс анти-вирусны гэсэн нэртэй хуурамч программ татаж авсан хүмүүст нөхөн төлбөр олгохоор болжээ.
“The Virus Shield” гэх аппликейшн худалдаанд гараад эхний долоо хоногтоо л 10 мянга гаруй удаа татагдсан юм байна. Энэхүү аппликейшнийг хуурамч болохыг “Android Police” нэртэй сайт анх илрүүлсэн аж.
Тэд аппликейшний эх кодыг судалж ямар ч вирус устгах үйлдэл хийх алгоритм байхгүй байгааг олж мэджээ. Тиймээс энэ анти-вирусны программыг татаж авсан хэрэглэгчдэд Google компани дараагийн удаад үнийн дүнтэй тэнцэх хэмжээний аппликейшнийг худалдан авах боломжийг хэрэглэгчиддээ олгохоор болсон юм.
Shield аппликейшний тайлбарт нь “Та ганцхан удаа хуулж авсан программын тусламжтайгаар ганц товшоод л вирусээс сална.” гэж байжээ. Харин энэ бүхнийг Android Police туршиж үзээд зөвхөн дэлгэцэн дээрх айкон нь өөрчлөгдөж байгааг тогтоосон гэнэ.
Сайтад анх гуравдугаар сарын 28-ны өдөр тавигдсан хуурамч аппликейшнийг энэ сарын 6-ны өдөр устгажээ. Ингээд Google аппликейшнийг татаж авсан хэрэглэгчдэд цахим шуудан илгээж 3,99 ам.долларын нөхөн олговор өгөхөөр болсноо мэдэгдсэн юм.
Тус цахим шууданд “Та саяхан “Virus Shield” гэдэг аппликейшнийг худалдаж авсан учир бид танд шуудан илгээж байна. Энэ программ худал тайлбартай байсан бөгөөд нэг товшоод л вирус устана гэж байсан хэдий ч үнэндээ ямар ч хамгаалалтгүй байсан гэдгийг тогтоолоо. Тиймээс бид танд төвөг удсан учир нөхөн олговор олгох бөгөөд 14 хоногийн дотор таны дансанд төлсөн мөнгө тань буцаж орох болно. Хэрвээ хүсвэл та биднээс дараагийн удаад 5 америк доллартой тэнцэх өөр аппликейшнуудыг татан авах нөхцөлийг хүлээн зөвшөөрч байвал бидэнд мэдэгдэнэ үү.” гэжээ.
Харин аппликейшнийг хөгжүүлэгч 17 настай жаал хүү Жесси Картер Гардиан сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Ямар ч утгагүй үл ойлголцол гарсан байна. Аппликейшний хөгжүүлэлт бүрэн дуусаагүй байсан бөгөөд сайтад тавигдах цаг нь болоогүй байсан. Ердөө л хэрэглэгчийн харилцах загварыг гаргачихсан концепц байсан юм.” гэсэн байна.