Украины Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александр Турчинов тус улсын зүүн бүс нутгуудад жагсагчдын эсрэг цэргийн ажиллагааг явуулах тушаал гаргажээ. Тус улсын зүүн бүс нутагт хоёр хүнийг тамлан хөнөөсөн хэрэг гарсны дараа ийм шийдвэрийг гаргасан юм.
Турчиновийн мэдээлснээр эсэргүүцэгчдэд зэрлэгээр хөнөөгдсөн хоёр залуугийн нэг нь Горловка хотын зөвлөл, “Батькивщина” намын гишүүн Владимир Рыбак байсан гэнэ. Харин хоёр дахь хүний нэр, албан тушаалыг нэрлээгүй байна.
“Донецк хотын бүс нутгийг бүхэлдээ хяналтандаа авсан террористууд Украины эх оронч үзэлтнүүдийг алж эхэлсэн нь хэрээс хэтэрлээ. Саяхан сураггүй болсон улстөрчийн цогцос террористуудад эзлэгдсэн газраас хэрцгийгээр тамлуулж, амиа алдсан байдалтай олдсон. Бид үүнийг ОХУ-ын дэмжлэгтэйгээр үйлдсэн гэмт хэрэг гэж үзэж байна. Иймээс цэргийн ажиллагаа явуулахыг тушааж байна” гэж Турчинов хэлсэн байна.
Түүнчлэн Славянск хотод оросын талыг дэмжигч жагсагчид Украины хямралыг сурвалжилж байсан “Vice News” телевизийн сэтгүүлч Саймон Островскийг барьцаалсан байна. Тус сэтгүүлч оросын талын идэвхтнүүдийн гарт байгааг Славянск хотын захирагч Вячеслав Пономарев бататгасан юм.
Сануулахад энэ сарын 17-нд ОХУ, АНУ, Европын холбоо, Украины төлөөлөгчид Женев хотноо Украины хямралын асуудлаар хэлэлцээд, аливаа хүчирхийлэл, өдөөн хатгалга, сөргөлдөөнөөс зайлсхийж, хууль бусаар эзлэн авсан барилга байгууламжийг чөлөөлөх, Үндсэн хуулийн шинэчлэлийн талаар үндэсний хэлэлцээр эхлүүлэхийг уриалсан юм.