-“Давхар дээл” тайлуулах шоу цаг үеэ олсонгүй-
Монголын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, олон мянган аж ахуй нэгж үүдээ барьж буйтай холбогдуулан өнгөрсөн долоо хоногийн баасан, бямба гаригуудад Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны удирдах зөвлөл хуралджээ. Тиймээс удирдах зөвлөл нь ямар ямар асуудал хэлэлцсэн, төр засгийн бодлого шийдвэр, улс төрийн нөхцөл байдал хувийн хэвшилд хэр зэрэг дарамт учруулж байгаа вэ гээд холбогдох асуудлаар тус холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатартай ярилцлаа.
-Сүүлийн үед ам.долларын төгрөгтэй харьцах ханшаас үүдэж үйлдвэрийн нэмэлт бүтээгдэхүүнээ гаднаас татаж чадахгүй олон компани алдагдалд хүрч буй талаар мэдээлэл гарах болов. Ер нь, аж ахуй нэгжүүдийн бодит байдал өнөөдөр ямар байна вэ?
-Өнөөдөр хувийн хэвшлийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, түүнчлэн үндэсний аж ахуй нэгжүүдэд эдийн засгийн таагүй байдал хурцаар нөлөөлж байна. Тухайлбал, талхны нэг бичил цех өмнө нь өдөрт 120 талх үйлдвэрлээд бүгдийг нь борлуулдаг байсан. Гэтэл одоо өдөрт 80 ширхэг талх хийгээд ч борлохгүй. 20-30 нь буцаж ирээд өнөөх бичил үйлдвэрт бөөн алдагдал үүсгэх жишээтэй. 10 хүнтэй жижиг үйлдвэрийн эзэн ажилчдынхаа дөрөв, тавыг нь халах уу, яах вэ гэдэг эргэлзээнд орчихсон байгаа. Бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид гэхэд үйлдвэрийнхээ үндсэн, туслах материал, сав, баглаа боодол, сэлбэг хэрэгсэл зэргээ гаднаас /Монголд үйлдвэрлэдэггүйг нь/ авдаг. Гэвч харамсалтай нь ам.долларын төгрөгтэй харьцах ханш жилийн өмнөхөөс 400 орчим төгрөгөөр нэмэгдчихээр бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдэд том дарамт болж хувирлаа. Түүнчлэн дээр дурьдсан эдийн засгийн гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн хүндрэлээс үүдэлтэй зэрэг хоёр том дарамт бий болчихлоо.
23-24 МЯНГАН АЖИЛТАН ХҮЛЭЭЛТИЙН БАЙДАЛТАЙ БАЙНА
-Өнгөрсөн оноос хойш хувийн хэвшлийнхэн яг хэдэн мянган ажилтнаа цомхотгов гэдэг тоо, судалгаа танай холбоонд бий юу?
-Манай холбооноос судалгаа хийсэн. Ирэх долоо хоногоос судалгааны дүн гарна. Урдчилсан байдлаар орон нутагт 30-аас доош ажилтантай 8000 орчим аж ахуй нэгж зогсолтын байдалтай байгаа гэсэн тоон мэдээ гарлаа. Үүнээс үүдэн ажлын байраа алдсан хүмүүсийн тоо их гарах байх. Түүнчлэн ажлаас халаагүй боловч “ажил эхэлтэл байж бай” гэсэн хүлээлттэй 23-24 мянган ажилтан байгаа. Томоохон компаниуд ажилтнаа халахгүйн тулд сул зогсолтын мөнгө олгох, урамшуулах өгөх зэрэг эцсийн арга хэмжээ авч буй. Энэ бол үнэндээ бизнес эрхлэгчдийн аргаа барсан алхам.
-Томоохон үйлдвэр, аж ахуйн газрууд гаднаас хөрөнгө татах, ажлаа хийх улирал нь эхэлж байна. Гэтэл компаниудын өчнөөн төсөл, хөтөлбөр гацаанд орсон гэх мэдээлэл тарж эхэллээ. Энэ хэр бодитой вэ?
-Гаднаас хөрөнгө татах асуудал үнэндээ маш хэцүү байна. Жишээлбэл, урин цаг золгож буй эл үед Монголд үйлдвэрлэдэггүй бордоо, барилгын бусад туслах материал, тоног төхөөрөмжөө татах гээд ажлын ид үе эхэллээ. Гэсэн хэдий ч ачаа тээврийн компаниуд дээр очиход агуулах нь бараг хоосон, бараагаа авах гээд ид ажил бужигнаж байдаг үе. Гэтэл энэ жил тэнд цөөн тооны шинэ автомашин л бууж байна.
Энэ дүр зургаас харвал энэ онд эдийн засаг өмнөх оноос илүү хүндрэх юм биш байгаа гэх айдас төрж байна. Тиймээс бид ийм хэцүү нөхцөл байдалтай үед хохирол багатайгаар даван туулах аргыг төр засгаас хэрэгжүүлнэ гэж найдаж сууна. Манай холбооноос УИХ-ын гишүүд, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд шийдвэр гаргах түвшнийхэнд “Эдийн засгаа дэмжих ажлаа төр засгаас эрчимжүүлэх хэрэгтэй”-г ярилцсан. Долоо хоногийн өмнө УИХ-ын дарга З.Энхболдтой, Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хэд хэдэн удаа уулзсан.
ЖДҮ-ИЙН ТАТВАРЫН 90 ХУВИЙГ БУЦААЖ ОЛГОНО ГЭЭД ТАГ ЧИГ
-Төгрөгийн ханш сулрах нь үндэсний үйлдвэрлэгчдэд сайн гэдэг. Нөгөөтэйгүүр хилээр орж ирэх импортын бараанаас хоёр янзын үнээр /ам.доллараар/ тооцож татвар авах тухай яриад эхэллээ. Энэ асуудалд холбооны зүгээс ямар байр суурьтай байна вэ?
-Ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1790 төгрөгт хүрлээ. Тодорхой буурсан зүйл алга. Засгийн газар, Монголбанкнаас хэрэгжүүлж буй үнэ тогтворжуулах хөтөлбөр нэг талаараа үр дүнгээ өгч байгааг монголчууд харж буй байх. Инфляцийн өсөлтөд хамгийн их нөлөөлдөг шатахуун, махны үнэ гэхэд тогтвортой, боломжийн түвшинд байна. Эдийн засгийн нөхцөл байдлыг мэргэжлийн хүмүүс “Монгол Улсад орж ирдэг валютын урсгал муудсан, хөрөнгө оруулалт татарсан” гэж тайлбарлаж байгаа. Гэтэл өнгөрсөн онд хөрөнгө оруулалт хоёр орчим тэрбум ам.доллараар л тасарсан. Уг нь, тэр тасарсан орон зайг нөхөх хэмжээний валютын эх үүсвэр буюу “Чингис”, “Самурай бонд”-ын мөнгө орж ирсэн. Тэгэхээр хөрөнгө оруулалтын алдагдлыг Засгийн газар нөхчих хэмжээнд бонд босгосон, дутсан хөрөнгө оруулалтын нөхсөн гэсэн үг гэж ойлгож болно.
-Ингэж нөхсөн атал ам.долларын төгрөгтэй харьцах ханш яагаад ийм өндөр байна вэ гэдэг нь асуудал болчихоод байгаа?
-Угтаа долларын ханш арай тогтвортой, одооныхоос бага байх боломж бий. Монголбанкны бодлогын хүү өндөр, ам.долларын төгрөгтэй харьцах ханш өндөр үед бизнес эрхлэгчдийг хүндрэлд оруулж байгаа хэрэг. Бодлогын хүү буурснаар арилжааны банкуудын зээлийн хүү буурна, тэр хэмжээгээр бизнесийн идэвхжил сайжрах учиртай. Нөгөөтэйгүүр гаднаас оруулж ирж байгаа виски гэх мэт зарим бараанаас авах татварын нэг долларыг 1380 төгрөг гэсэн ханшаар тооцон төлж байхад, бусад хэрэгцээтэй өргөн хэрэглээний бараа материалаас 1780 /одоо байгаа бодит ханшаар/ төгрөгөөр тооцож татвар авч буй нь шударга бус зүйл. Тиймээс УИХ импортын татварыг маш яаралтай, оновчтой байдлаар шийдэх хэрэгтэй байна. Жижиг, дунд үйлдвэрээс авсан татварын 90 хувийг буцааж олгох, Нэмүү өртгийн албан татварыг оновчтой болгох зэрэг хуулийн төслүүдийг УИХ-д оруулсан л гэсэн. УИХ нэн даруй бизнесийн орчинг дэмжсэн хуулиудаа батлахыг цаг хугацаа шаардаад эхэллээ.
САЙДУУД НЬ АЖЛАА ӨГӨӨД ЭХЭЛБЭЛ ЯАМДЫН АЖИЛ ШУУД ЗОГСОНО
-Түүнчлэн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг давхар алба хашихгүй байх хуулийн төслийн талаар маргаан дэгдэж байна. Чухам энэ маргаан, намуудын талцал хувийн хэвшилд сөргөөр нөлөөлөхгүй гэх зүйл алга?
-Холбооны удирдах зөвлөл хуралдаж “Хэрэв Засгийн газар унах, зарим салбарын сайд ажлаа өгсөн тохиолдолд хувийн хэвшилд яаж нөлөөлөх, эдийн засагт ямар нөлөө үзүүлэх, ард түмний амьдаралд ямар үр дүн өгөх вэ” гэдгийг ярилцлаа. Бизнес эрхлэгчид төр засгийн бодлогыг буруу, зөв байна гэж дүгнээд байхыг гол үйл ажиллагаа болгодоггүй. Гэхдээ энэ удаагийн давхар дээлийг тайлуулах шийдвэрт хувийн хэвшлийнхэн эмзэг хандаж байгаа. Давхар албан хашиж байгаа өндөр тушаалтнуудыг болиулах нэрийн дор бизнес эрхлэгчиддээ улс төрийн тогтворгүй байдлын давхар дарамт бүү учруулаач гэдгийг хэлмээр байна. Хэрэв Засгийн газрыг огцруулах ч юм уу, хагас нь солигдох болчихвол шинээр хөрөнгө оруулахаар зэхэж байсан, төсөл, хөтөлбөрүүдэд хамтрах сонирхолтой байсан гадны бизнесменүүд, хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн байгууллагуудад эргэлзээ төрж, ямар ч байсан улс төрийн өөрчлөлтийг харж хүлээх болно. Мөн гадаадын банк, санхүүгийн байгууллагаас хөрөнгө мөнгө босгох гэж байгаа төсөл хөтөлбөрийн хувь заяанд ч муугаар нөлөөлнө.
-Оюу толгойн далд уурхайн санхүүжилт гэхэд таны хэлээд байгаагийн хамгийн том жишээ шүү дээ?
-Тийм. Оюутолгойн далд уурхайн санхүүжилтыг гадаадын хөрөнгө оруулагчид оны эцэс хүртэл хойшлуулах санал тавьж эхэлж байгаа нь үүний нотолгоо. Ийм шийдвэрт давхар дээл тайлуулах зэрэг улс төрийн тогтворгүй байдал нөлөөлж байгаа. Үүнээс гадна сайдууд ажлаа өгөх боллоо гээд эхлэхээр болбол яамдуудын ажил зогсоно. Учир нь яамдын архаг түшмэл бидэнд юу гэж хэлэх вэ гэхээр шинэ сайд ирсний дараа таны асуудлыг шийднэ гээд гэдийгээд суучих нь баталгаатай. Ингэж том толгойлоод суудаг жишээг бид хангалттай мэднэ. Өөрөөр хэлбэл, яамдуудын ажил энэ зундаа тэр чигээрээ зогсоно. Ийм учраас “Давхар дээл” тайлуулах улс төрийн шоу цаг үеэ олсонгүй. Ирэх 2016 оноос УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнийг хавсарч гүйцэтгэхгүй болохгүй гэсэн Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж болохгүй юм уу. Хувийн хэвшлийнхэн “давхар дээл” тайлуулахаас яагаад болгоомжлоод байна вэ гэвэл дахин хэлэхэд хөрөнгө оруулагчдыг үргээх вий, хийх гэж зорьж байсан ажлыг нь үгүй хийчих вий гэж эмзэглэж сууна. Энэ шийдвэр хувийн хэвшилд дэмжлэг болохгүй, ард түмний амьдралд ямар ч үр дүн үзүүлэхгүй юм шиг л бидэнд санагдаж байна. Түүнээс биш улстөрчдийн юу хийх нь бидэнд “падлийгүй”.
-Нөгөөтэйгүүр эдийн засгийн идэвхижлийг дэмжих үүднээс хоёр шатлалтай татварыг нэг шатлалтай болгох талаар яригдаад эхэллээ. Үүнийг та хэрхэн харж байна вэ?
-Монгол Улс Ази тивд татварын хамгийн таатай нөхцөлтэй орон. Гэтэл одоо яригдаж буй асуудлын хүрээнд том бизнес эрхлэгчдийг жижигтэйг нь адилхан, жижгийг нь томтойг нь адилхан болгоно гэдэг бол эргээд эдийн засгийн тогтворгүй байдал бий болгоно. Ийм хувилбар эдийн засгийн суурь шийдэл биш. Харин ч одоо мөрдөж буй татварын хууль, журмаа тогтвортой мөрдүүлмээр байна. Түүнээс биш хямрал боллоо гээд аль нэгэн бүлгийн лоббинд бүү орооч. Ямар нам төр барьж, хэнийг удирдлагаар тавьж байгаа нь хувийн хэвшилд сонин биш. Гагцхүү гаргаж байгаа бодлого нь оновчтой, тодорхой, үр дүн нь баялаг бүтээгчидэд болон ард түмэнд өгөөжтөй баймаар байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.