Өнөөдөр Дэлхийн номын өдөр. ЮНЕСКО-гоос энэ өдрийг 1995 оноос хойш "Дэлхийн номын өдөр" болгон тэмдэглэж байна.
Энэ өдрийг онцлох болсон нь алдарт зохиолч М.Сервантес, У.Шекспир, Оросын алдарт зохиолч В.Набаков болон бусад олон алдар цуутай зохиолчдын мэндэлсэн болон нас барсан аж.
Дэлхийн 100 гаруй оронд ном уншихын ашиг тусыг сурталчилдаг энэ өдөр УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын Тамгын газраас уншигч, хэвлэн нийтлэгчид, номын үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчидтэй хамтран Төрийн ордонд зохион байгуулж буй номын үзэсгэлэнд зочиллоо.
Харин Монголчуудын хувьд Монгол туургатны мянганаар тоологдох өв их соёл, язгуур уламжлалын магнайд ном эрдмийг хүндэтгэн дээдлэж есөн эрдэнээр чимэглэн, шасдир их цадиг, суу сэтгэлгээний охь болсон бүтээлүүдээ нандигнан хайрлаж, ном дор мөргөхийг сүслэн, эрхэмлэн уншдаг ариун ёс, уламжлал бий.
Уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд, хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан зарлиг байдаг.
Энэ зарлиг ёсоор Монгол Улс жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон өргөнөөр тэмдэглэдэг билээ.