2030 он гэхэд Улаанбаатар хот таван сая жуулчин хүлээн авах боломжтой аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ бүхий хот болно хэмээн Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга н.Баттулга мэдээллээ.
Энэ нь Нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хийгдэхээр төлөвлөгдсөн зорилт юм байна.
Тус зорилтын хүрээнд захирагчийн албанаас “Найрсаг улаанбаатар” хэмээх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ.
Нийслэлийн хүн амын цөөнгүй хувийг ажилгүйчүүд эзэлж байгаа бөгөөд 31 хувь нь ядуу, 25.5 хувь нь ядуугаас доод түвшнийхэн байгаа аж.
Харин жилээс жилд ирэх жуулчны тоог нэмснээр өрхийн дундаж орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой хэмээн НАЖГ-ын дарга н.Баттулга ярьж байсан.
Учир нь Монголд аялаж буй америк жуулчин өдөрт 190 ам.долларыг зарцуулдаг бөгөөд 10 хоног саатлаа гэхэд гурван сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг нийслэлд хийх юм.
Тиймээс Монголд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд “Найрсаг улаанбаатар” хэмээх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.
Тодруулбал нийслэл хот нь 2030 он гэхэд гадаадын жуулчдад хүлээн зөвшөөрөгдсөн Монгол туургатны соёлын аялал жуулчлалын болон Зүүн хойд азийн бизнес жуулчлалын төв болох зорилтуудыг тавьжээ.
Ингэхийн тулд,
-Сэтгэл татам Улаанбаатар /Жуулчдыг татах соёлын үйлчилгээ/
-Жуулчдыг татах спортын арга хэмжээ,
-Өрлөг түүхт УБ зэрэг төслүүдийг хэрэгжүүлэх юм байна.