Тээврийн хэрэгслийн зорчих хэсэг болон явган зорчигчийн зам дээр худалдаа, үйлчилгээ явуулахыг хориглож дүүргүүдэд энэ асуудлыг цэгцлэх сарын үүрэг өгсөн.
Энэ дагуу өнөөдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, 32-н тойргоос эхлэн 7 буудал хүртэл зам дагуу түлээ нүүрс зарж, хүнд механизмаар үйлчилгээ үзүүлдэг иргэдтэй тус дүүргийн замын цагдаагийн төлөөлөл очиж уулзсан юм.
Урин дулааны улирал эхэлж, иргэд зусландаа гардаг энэ үед энэ чиглэлд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Энэ хэсэгт худалдаа, үйлчилгээ эрхэлж буй байдал нь түгжрэл үүсгэхэд нөлөөлдөг болохыг холбогдох албаныхан хэлж буй.
Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Лхагважаргалтай ярилцлаа.
-32-ын тойргоос хойш 17-р сургуулийн уулзвар хүртэл замын зүүн талд том оврын машинаар үйл ажиллагаа явуулж байгаагаас үүдэн замын түгжрэл нэмэгдэж, осол гарах нөхцөл болж байна. Мөн иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрх зөрчигдөж байна гэсэн гомдол ихээр ирж байгаа учраас ирэх сарын 1-н гэхэд үйл ажиллагаагаа зогсоохгүй бол албадан чөлөөлөхөөр болсон. Зун зуслангийн замд ачаалал эрс ихэсдэг учраас зам дагуу худалдаа наймаа, такси үйлчилгээнд зогсох зэрэг асуудалтай шаардлага тавин ажиллаж байна. Камерын хяналттай учраас арга хэмжээ авч ажиллаж байна.
-Үйлчилгээ явуулж буй иргэдэд мэдэгдлээ өгчихсөн үү?
-Энэ сарын 1-нээс эхлэн мэдэгдлийг бүх жолооч нарт хүргүүлсэн. Үйлчилгээ эрхэлж буй жолооч нар өндөр өртөгөөр авсан техник хэрэгслээ юунд ашиглах, өөр зогсох газар олгож өгөхийг хүссэн. Энэ тал дээр дүүргийн Газрын алба болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран асуудлыг шийдэх байх. Ямар ч байсан энэ хэсэгт үйл ажиллагаа явуулахгүй.
-Ирэх сарын 1-н гэхэд үйл ажиллагаагаа зогсоохгүй бол албадан чөлөөлнө гэсэн. Гэтэл дахиад энд ирээд зогсвол яах вэ?
-Албан мэдэгдэл хүргүүлсэн байхад зөрчвөл хариуцлага хүлээлгэнэ. Тээврийн хэрэгслийг түр саатуулах, шат шатны торгуулийн арга хэмжээ гэх мэтчилэн арга хэмжээг авна.
-Түлээ, нүүрс зарж буй иргэдийн хувьд?
-Энэ асуудлыг ерөнхийд нь сайтар цэгцэлсэн. Урд нь том, том контейнер авчраад тавьчихсан байсныг нь Газрын албатайгаа хамтран зөөж шилжүүлсэн. Одоо тав, арваар нь зөөж авчраад зарж байна.
-Үйл ажиллагаа явуулахыг хориглосон энэ хэсэгт хэдэн жолооч байдаг юм бол?
-40 орчим жолооч байдаг. Хоёр төрлийн нөхөрлөл байгуулсан байдаг юм билээ.
Дулааны улиралд хүнд машин механизмын ажлын үе эхэлдэг. Энд зогсохоо болихоор иргэдийн амжиргаанд нөлөөлөх нь мэдээж. Өөр зогсоол гаргаж өгөх хугацааны талаар асуухад “Замын цагдаагийн тасаг бол шийдвэр гаргах эрхгүй. Дүүргээс гаргасан захирамжийн захирамжийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй учраас энэ талаар дэлгэрэнгүй мэдэхгүй” гэсэн хариултыг өгсөн юм.
Манай сурвалжлах баг цагдаагийн ажилтантай хамт нөхцөл байдалтай танилцахаар явах замд таарсан 50 гаруй насны эмэгтэй энд байгаа техник хэрэгслийг холдуулж өгөөч хэмээн цагдаагаас хүссэн юм.
Бид энд үйлчилгээ эрхэлж буй иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.
Н.МАГНАЙ: УРД НЬ ЗҮГЭЭР БОЛООД Л БАЙСАН ОДОО ЯАЧИХСАН ЮМ, ТЭР Л СОНИН БАЙНА
Энд үйлчилгээ үзүүлдэг жолооч Н.Магнай хэлэхдээ,
-Бид амьдралаа, ар гэрээ авч явж байгаа хүмүүс шүү дээ. Эндээс хөөнө гэдэг нэг талаар зөв, нөгөө талаар бид хаана очих вэ гээд асуудал байна. Дүүргээс газар зааж өгөхөд тэр газар нь уулын мухарт хүн мэдэхгүй газар байвал яах вэ? Хүмүүс ч ирэхгүй, бид нар яах вэ? Урд нь зүгээр болоод байсан одоо яачихсан юм бол? Тэр л сонин байна гэсэн юм.
Мөн тэд хоёр хуваагдан өнгөрсөн жил дулааны улиралд гэрээ байгуулан талбай ашигласны төлбөр нэг машины 400 мянган төгрөг тушааж байсан гэнэ. Харин энэ жил гэрээгээ сунгах, төлбөрөө төлөх гээд очиход “Одоо ямар ч арга байхгүй” гэсэн хариуг сонссон талаараа хэлж байлаа.
Иргэд амьдрах орчинд нь муугаар нөлөөлж байна гэсэн гомдол ихээр гаргасан талаар хэлэхэд, “Биднийг энд ажиллаж байна гээд уурлаж бухимдсан хүн лав ганц байгаагүй. Харин ч намгархаг газар амьдардаг болохоор биднээр шороо зөөлгөж газраа тэгшлүүлж байсан хүн олон. Иргэд эсэргүүцэж байна гэдэг худлаа. Иргэдээр бамбай хийж байна” гэсэн хариултыг өгсөн юм.
Харин түлээ нүүрс зардаг иргэд мөн л энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа дуулгалаа.
Тэд “Түлээ, нүүрс авах гэж түгжрэл үүсгэж байна гэж худлаа. Жолооч нар харьцангуй соёлтой болчихсон. Тойрч ирээд замаа чөлөөлөөд авдаг. Итгэхгүй бол ид ачаалалтай үед ирээд үзээрэй зам дагуу түлээ, нүүрс авах гэж зогсож байгаа хүн таарахгүй” хэмээж байсан юм.
Ж.ДОРЖГОТОВ: БИ ЗАСГААС ГУЙЖ АМЬДРААГҮЙ ШҮҮ ДЭЭ
Энд түлээ нүүрс зараад 10 гаруй жил болж буй Ж.Доржготовтой ярилцлаа.
-Бид уг нь тэр хашааны /замаас 20 гаруй метрийн зайтай/ тэнд зогсдог байсан юм. Гэтэл тэнд барилгын ажил эхэлсэн болохоор зам дагуу зогсож байна. Энд түлээ, нүүрс зардаг хүмүүс ихэвчлэн нас тогтсон авгайчуул байдаг. Ар гэрээ авч яваа бидний насныханд ажил олдохгүй юм байна шүү дээ. Ямар ч албан газар ажилд авахгүй байна. 35-аас доош насны гээд нас заачихсан. Ар гэрээ тэжээхийн тулд ингэж зогсохоос өөр арга байхгүй. Гэтэл зогсоо зайгүй шаардах хуудас бариад л “яв, яв” гэж хөөгөөд явж байна. Би засгаас гуйж амьдраагүй шүү дээ. Өөрөө л зүтгэж байна. Гэрт маань 5-6 хүүхэд байна. Оюутан хүүхдүүдээ хүн шиг болгох гэж хичээж байна. Энэ хүмүүсийн ард өчнөөн хүн байгаа шүү дээ.
-Та нарт төвлөрсөн газар зааж өгнө гэсэн шүү дээ. Тэнд нь зогсож болдоггүй юм уу?
-Төвлөрсөн газар нь хаа байсан хол байгаа юм. Хорооны хурал дээр биднийг заваан юм хийж байна, та нар байхгүй бол хүн зогсож наад заваан юмыг чинь авахгүй гэж ярьж байгаа байхгүй юу. Гэтэл нэг тор бариад хэдэн нүүрс, жоохон мод авъя гэсэн хүн хэд байдаг гэж бодож байна? Ихэнх нь өнөө маргаашаа яая гэж байгаа, унаа тэрэггүй хүмүүс тэр хол газраас яаж авах билээ. Ард түмэн дургүйцээд байна гэдэг. Гэтэл иргэд ажлаа тараад ойрхон газраас ганц шуудай түлээгээ аваад явсан нь дээр, тэр холоос яаж авдаг юм гэж байна шүү дээ.
-Энд зогсоод хэр удаж байна вэ?
-Арав гаруй жил болж байна. Овоож оцойтол баяждаг наймаа биш шүү дээ. Хориотой наймаа ч биш.
-Үйл ажиллагаа явуулсан гэж ямар нэг төлбөр төлдөг юм уу?
-Зөвшөөрөл гэж өгдөггүй шүү дээ. Торгуулаад л зогсдог юм.
Тэд өөрсдөөс нь болж түгжрэл үүсэж байгааг үгүйсгэж буй бөгөөд голын хайснаас болж байна гэсэн юм.
“Дээдүүл юу хийж байгаагаа мэдэхгүй байна. Хэдэн ард түмнээ дарамтлахаас өөр юм хийхгүй байна” гэдгийг тэд онцолж байлаа.
Мөн 7 буудлын эцсийн буудал дээр 30 гаруй тээврийн хэрэгсэл хувиараа такси үйлчилгээ явуулж, замын хөдөлгөөнд саад учруулдаг байна. Энэ тал дээр дүүргийн Замын цагдаагийн тасгаас арга хэмжээ авах юм байна.