Манай орны хөдөө аж ахуйн салбар дотоодын нийт бүтээгдэхүуний 15 орчим хувийг үйлдвэрлэж хүн амын хүнсний хангамж, үндэсний үйлдвэрийн түүхий эдийн гол тулгуур болж байдаг.
Нэг үгээр мал аж ахуйн салбар манай орны эдийн засаг ихээхэн хамааралтай хэвээр юм. Энэ салбараас хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг үйлдвэрлэж, жилд ойролцоогоор 2,5 их наяд төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг гарган авдаг. Мөн экспортын нийт орлогын 10 шахам хувийг бүрдүүлдэг аж.
ҮХААЯ-ын дэд сайд Ц.Туваа өчигдөр МАА-н салбарын тойм мэдээлэл хийсэн юм.
Төр засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон манай хөдөөгийн иргэдийн хөдөлмөрийн үр дүнд тус салбарт сүүлийн жилүүдэд ахиц дэвшил гарч байгаа ч дотоодын нийт бүтээгдэхүүнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эзлэх хэмжээ өсөхгүй байгаа нь эдийн засгийн бусад салбар ялангуяа уул уурхай, аж үйлдвэр, аялал жуулчлалын чиглэлээр харьцангуй түргэн өсөлт гарсантай холбоотойг тэрээр онцоллоо.
Мөн улсын нийт ажиллагсдын 30 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг байна. Өөрөөр хэлбэл улсын нийт хүн амын гуравны нэг нь зөвхөн мал аж ахуй эрхэлдэг.
Өнгөрсөн оны эцсийн байдлаар улсын хэмжээнд малтай өрх 207.8 мянга, үүний 146.1 мянган малчин өрх бөгөөд нийт 289.7 мянган малчин байна.
Малчдын 40.7 хувийг нь 16-35 насны залуучууд, 49.7 хувийг 36-60 насны иргэд, 9.6 хувийг нь тэтгэврийн насны хүмүүс эзэлж байна.
Өнгөрсөн жил манай улсад түүхэндээ анх удаа хамгийн их буюу 45,1 сая гаруй мал тоологдсон. 2014 онд өвөлжилт сайн байж, одоогийн байдлаар 15,6 сая гаруй гаруй төл нэмэгджээ.
Уламжлалт таван хошуу малын сүргийн бүтцийг төрлөөр авч үзвэл нийт малын 0.7 хувь нь тэмээ, 5.8 хувь нь адуу, 6.4 хувь нь үхэр, 44.5 хувь нь хонь, 42.6 хувь нь ямаа байна. Улсын хэмжээний нийт малын 99 хувь нь хувийн өмчид байна.
Яамны зүгээс “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ыг боловсруулан УИХ-д, “МАА-н тогтвортой хөгжил хөтөлбөр”-ийг боловруулж Засгийн газарт хэлэлцүүлэхээр бэлдээд байгаа аж. Мөн малчдын орон сууц хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байгаа гэлээ.