Холливүдийн алдарт жүжигчин Леонардо ДиКаприо “Apple” корпорацийн үүсгэн байгуулагч Стив Жобсын тухай шинэ кинонд тоглож магадгүй гэж “Hollywood Reporter” сайтад мэдээлжээ.
Өмнө нь “Жобс” хэмээх кинонд жүжигчин Эштон Катчер гол дүр бүтээсэн ч “Applе”-ийн үүсгэн байгуулагчдын нэг Стив Возняк хүртэл муу кино болсон хэмээн илэн далангүй хэлжээ.
Гэвч Ди Каприо одоогоор кино уран бүтээлчидтэй албан ёсны гэрээ хийгээгүй байгаа аж. Харин тэрбээр саяхан найруулагч Гонсалес Иньярритугийн “The Revenant” хэмээх кинонд тоглохоор зөвшөөрсөн тул Стив Жобсын дүрийг бүтээх эсэх нь эргэлзээ төрүүлж байгаа гэнэ.
Уолтер Айзаксоны бестселлер болсон “Стив Жобсын бүрэн цадиг” зохиолд үндэслэн Аарон Соркин кино зохиолыг бичсэн бол найруулагчаар Дэнни Бойл, продюсераар Скотт Рудин ажиллах юм байна. ДиКаприо өмнө нь найруулагч Дэнни Бойлтой 2000 онд дэлгэцнээ гарсан “Далайн эрэг” хэмээх кинонд хамтран ажиллаж байжээ.
Дашрамд дурьдахад, Стив Жобсын тухай 2013 онд үзэгчдийн хүртээл болсон “Жобс” хэмээх кинонд жүжигчин Эштон Катчер гол дүр бүтээсэн билээ. Гэвч тус кино төдийлөн амжилт олж чадаагүй бөгөөд “Applе”-ийн үүсгэн байгуулагчдын нэг Стив Возняк хүртэл муу кино болсон хэмээн илэн далангүй хэлж байжээ.
Өмнө нь “Sony Pictures” кино компани найруулагч Дэвид Финчертэй хамтран намтарчилсан кино хийхээр төлөвлөж, гол дүрд “Харанхуйн хүлэг баатар” киногоороо алдартай жүжигчин Кристиан Бэйлийг тоглуулах санал тавьж байсан нь улмаар бүтэлгүйтсэн байна.