2010, 2011, 2012 он. Хүүхдийн мөнгө, эх орны хишиг 21000, шинээр гэрлэсэн хүмүүст олгох мөнгө гээд ажил хийхгүй ч амьдарч болоод байхаар халамжийн мөнгийг хавтгайруулсан жилүүд байсан. Халамжийн мөнгө эдийн засагт бүтээн байгуулалт болсонгүй, бодит секторыг ч дэмжсэнгүй, гагцхүү хэрэглээг нэмэгдүүлж гадаад худалдааны алдагдлыг хэдэн их наядаар өсгөж, эрээний эдийн засгийг сайжруулсан. Гэтэл тэр мөнгөөр бүхэл бүтэн 3 цахилгаан станц барьчих боломжтой байсан гээд та нэг бод доо. Харамсалтай байгаа биз.
Өмнөх жилүүдийн хэрэглээг тэтгэсэн, ард иргэдээ мал мэт мөнгөөр угжсан харалган бодлого өнөөдрийн эдийн засгийн хүндрэлийн нэг шалтгаан болсон бүгд мэднэ. Мөнгө тараагаад сайхан амьдардаг бол сайхан болохоор хугацаа өнгөрлөө. Гэтэл иргэдийн амьдрал бахь байдгаараа, харин ч баян ядуугийн ялгаа үлэмж нэмэгдэв. Одоо бодоход хавтгайрсан халамжийн мөнгөөр иргэддээ ядаж оюуны хөрөнгө оруулалт хийсэн бол хавь илүү зөв сонголт байх байж.
Өнгөрсөн жилүүдийн алдаатай бодлогын гороор эдийн засаг өнөөдөр ийм байдалтай болж үр дүнд нь ханш 1700 даваад удаж байна.
Одоо гэнэт л эдийн засаг хямрах нь, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа зогслоо гэж халаглаж буй хүмүүс олон. Яг үнэндээ эдийн засаг өнөөдөр гэнэт муудчихаад байгаа зүйл огтоос биш. Хүндрэлийн энэ мөчлөг аль 2011 оны 4 дүгээр улирлаас эхэлсэн. Тухайлбал, ноднин чухам юу болсныг эргэж саная л даа. 2012 онтой харьцуулахад гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.4 тэрбум ам.доллараар, экспортын орлого 800 сая ам.доллараар буурсан.
Үүн дээр дахиад сонгуулийн жил 800 орчим сая ам.долларын богино хугацаатай урьдчилгаа зээлийг ирээдүйд хийх экспортоо барьцаалан авсан байсныг нэмбэл Монголын эдийн засагт 2013 онд 4 тэрбум ам.доллар сох дутсан. Энэ бол 2012 онтойгоо харьцуулбал 6 их наяд төгрөг эдийн засагт дутагдсан гэсэн үг. Үүний аюул нь Монгол Улс 180 мянган ажлын байраа жилийн дотор алдаж болох байсан. Гэсэн ч, уналтын мөчлөгийн эсрэг сөрөг арга хэмжээ авсны үр дүнд Монгол Улс ажлын байруудаа үндсэнд нь хамгаалж чадсан. Гэхдээ 2014 оны тухайд эдийн засаг эргээд суларч зарим компаниуд эхнээсээ ажилчидаа цомхотгоод эхэлжээ.
Ер нь анхнаасаа Оюутолгой, Тавантолгойгоо бодлоготой ажиллуулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг олж, гадаад валютын урсгалаа нэмэгдүүлж одоогийн нөхцөл байдлаас шал өөр эдийн засгийн цогцлоох боломж байсан. Харамсалтай нь тэгээгүй. Өнгөрсөн жилүүдийн алдаатай бодлогын гороор эдийн засаг өнөөдөр ийм байдалтай болж үр дүнд нь ханш 1700 даваад удаж байна. Эндээс харахад бидний чичлээд буй “ханшийн өсөлт” эдийн засаг суларч буйн шалтгаан бус харин алдаатай бодлогын үр дагавар гэдэг нь харагдаж байна.