НҮБ-ын Соёл, урлагийн хорооноос жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныг “Дэлхийн номын өдөр” болгохоор 1995 онд албан ёсоор зарласан.
ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн номын сан уг өдрийг 2010 оноос эхлэн тэмдэглэн өнгөрүүлдэг байна.
Тус номын сан нь 2009 оноос эхлэн 130 гаруй мэргэжлийн 350 мянган номоор 30 гаруй мянган оюутан, 3000 орчим багшид 900 хүний суудалтайгаар үйлчилж байгаа юм.
Мөн 15 онлайн мэдээллийн сан, 130 мянга гаруй е-Ном, судалгааны бүтээл бий аж. Хүмүүс номын санг ном өгдөг, авдаг, хадгалдаг газар гэж ойлгодог. Тиймээс уламжлалт энэ хэлбэр, ойлголтыг өөрчилж онлайн үйлчилгээг түлхүү ашиглаж байгаа аж.
2013 онд Олон улсын шинжээчид тус номын сангийн үйл ажиллагаатай танилцаад ШУТИС-ийн Төв номын сан бол Олон улсын жишигт хүрсэн гэсэн дүгнэлтийг өгсөн байна.
ШУТИС-ийн Төв номын сан энэ өдрийг тохиолдуулан олон төрлийн арга хэмжээг зохион байгуулав.
Үүний нэг нь Олон улсын техник технологийн номын үзэсгэлэн юм. 2007 оноос ОХУ-ын хэвлэлийн газруудтай хамтарч энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж эхэлсэн. Энэ жил ОХУ-ын “АСВ” хэвлэлийн газрын барилгын мэргэжлийн ном, “Горная книга” хэвлэлийн газраас шинээр ирсэн номын үзэсгэлэнг гаргаж байна.
Америкийн Монгол Судлалын Төв “Азид зориулсан ном хөтөлбөр”-ийн хүрээнд ШУТИС-ийн номын санд техник технологи, нийгэм, эдийн засаг, бизнесийн чиглэлийн 300 гаруй төрлийн 1000 ширхэг ном бэлэглэлээ. Эдгээр номнуудыг үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд дэлгэн танилцуулсан юм.
Мөн БИАС-ийн архитектурын ангийн оюутнуудын “Архитектур-Чулуунд шингэсэн симфони” сэдэвт бүтээлүүдээр нээлттэй үзэсгэлэн гаргаж, багш Ш.Энхтунгалаг “21-р зууны архитектур дахь эрх чөлөө” шинэ номын нээлт хэлэлцүүлэгийг хийсэн байна.