Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр энэ сарын 18-нд өргөн барьсан Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Уг тогтоолын төсөлд эдийн засгийг эрчимжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах хүрээнд 23 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.
Байнгын хорооны хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Жилийн өмнө олон яамны төлөөлөл орсон ажлын хэсэг эдийн засгийн нөхцөл байдалд дүгнэлт хийсэн ч өнөөдрийг хүртэл УИХ энэ дүгнэлтийг сонссонгүй. Оны өмнө Д.Зоригт гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан авах арга хэмжээний саналуудаа багцлан Засгийн газарт хүргүүлсэн. Гэтэл Засгийн газар эдгээр санал, дүгнэлтийг огт авч хэлэлцээгүй мөртлөө нөхцөл байдал хүндрэнгүүт хэдэн сарын дараа эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөөг УИХ-д оруулж ирлээ. Яагаад энэ дүгнэлт, саналуудыг авч хэлэлцээгүй байж одоо тогтоолын төсөл оруулж байгаа юм бэ” хэмээн Эдийн засгийн хөгжлийн сайдаас асуулаа.
Н.Батбаяр сайд:
-Валютын ханшийг өсөлтийг дагаад юмны үнэ өсөөд байгаа нь санаа зовоосон асуудал болж байна. Үүнээс гадна дэлхийн эдийн засгийн байдал таатай биш байна. Манай экспортын гол бүтээгдэхүүн болох алт, зэс, нүүрсний үнэ буурч байгаа. Нөхцөл байдалтай холбогдуулан сигналыг бид авч байгаа. Харин энэ тогтоолын төсөл нь валютын ханшийг тогтворжуулах, ингэснээр үнийн өсөлтийг хязгаарлах, эдийн засгийнхаа өсөлтийн өндөр төвшинг хадгалахыг зорьж байгаа.
С.Дэмбэрэл гишүүн:
-2013 оны дөрөвдүгээр сард эдийн засгийн гадаад дотоод байдлын судалгаа гарсны дараа богино, дунд хугацаанд хүндрэлийг давах УИХ-ын тогтоол гарах ёстой гэж зарим гишүүд үзсэн. Гэвч тогтоол гарахгүй их удсан. Харин энэ тогтоол яаж үүссэн бэ гэхээр Гарамгайбаатар гишүүний өрөөнд тав зургаан гишүүн уулзаж, миний санаачилсны дагуу эдийн засгаа хүндрэлээс гаргах талаар нэн яаралтай арга хэмжээ авахгүй болохоо болилоо гэдэгт санал нэгдсэн.
Гэтэл явцын дунд энэ тогтоолын төслийг Засгийн газраас оруулж ирэх нь зүйтэй юм байна гэж үзсэн ч тэрнээс хойш бас л удсан. Одоо энэ тогтоолын төслийг хартал өөрчлөгдсөн юм юу ч алга. Засгийн газар ажлаа эрчимжүүл л дээ.Тогтоол нь нэн яаралтай гэчихээд ямар ч хугацаа байхгүй. Хэтэрхий ерөнхий, яах гээд байгаа нь тодорхойгүй тогтоол болжээ. Дахин боловсруулалт хийх хэрэгтэй. Судалгааг анхаарах ёстой. Валютын ханшийг 1450 төгрөгөөр тооцож байгааг юу гэж үзэх юм.
С.Бямбацогт гишүүн:
-Өнөөдөр бүх юм болоод байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг. Аюулын дохио, харанга дэлдэж байгаа учраас дараарал харгалзахгүй хэлэлцүүлье гэсэн санал гаргасан гэж ойлгож байна. Гэтэл Эдийн засгийн хөгжлийн сайд нь бүх юм сайхан байгаа, эдийн засаг хүндрээгүй гэж хэлэх юм. Харин Монголбанкны ерөнхийлөгч нь бүх юм хүндэрсэн гэж хариулах юм. Хэн нь үнэн, хэн нь худлаа яриад байгаа юм бэ, ойлгохгүй байна. Үүнд тодорхой хариулт өгөөч.
Эдийн засгийн хөгжлийн сайд болохоор УИХ буруутай гэж хэлэх юм. УИХ-ыг яагаад буруутгаж байгаа юм бол гэж бодохоор УИХ мөнгөний бодлогыг баталдаг, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх үүргийг Монголбанкны ерөнхийлөгч хариуцдаг. Тийм болохоор инфляци, валютын ханш өсч байгаа нь УИХ-ын баталсан бодлого буруу байсных, Монголбанкны ерөнхийлөгчийн муу ажилласных гэж хариулах юм.
Сайн болгоныг өөртөө наах гээд байгаа юм бол алдаатай бүхнээ та бүхнээ бас нааж болохгүй юу. 100 хоногт эдийн засгийг эрчимжүүлнэ гэсэн. Хоёр жилийн дотор эдийн засгийг ийм байдалд оруулчихлаа. Ард иргэдийн амьдрал ямархуу байна. Монгол Улс өрийн сүлжээнд орчихсон байна. Өмнө нь хуримтлалтай байсан. Импорт яагаад буурав гэж асуухаар тансаг хэрэглээ буурсантай холбоотой гэж тайлбарлах юм.
Тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлсний дараа чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад олонх нь дэмжлээ.