9000 гаруй иргэнд хүлээлт үүсгээд буй “Буянт-Ухаа I” хорооллын сугалааны тов урьдчилсан байдлаар гарчээ.
Энэ сард багтаан явуулах байсан сугалаа хойшлон ирэх сарын 4-нөөс 5-ны хооронд явуулах урьдчилсан тов гарсан байна.
Урьдчилсан байдлаар ийнхүү товлосон учир өөрчлөгдөж болох гэнэ.
Зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах “Буянт-ухаа-I” хорооллын орон сууц 14 хоногийн турш төрийн үйлчилгээний цахим машинаар бүртгэл явуулж нийтдээ 9094 хүн бүртгэсэн.
Үүнээс 3991 нь төрийн албан хаагч бол 2392 нь өндөр настан, 1730 залуу гэр бүл, 981 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа аж.
Хүсэлт гаргасан нийт иргэдийн материалыг нэгтгэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн халамж үйлчилгээний газар, Монгол банк зэрэг байгууллагуудтай хамтран цахим хэлбэрээр хянаж баталгаажуулж буй.
Засгийн газрын тогтоолоор баталсан журмын шаардлага хангасан сугалаанд оролцох эрх бүхий захиалагчдын нэрсийг www.Tosk.gov.mn цахим хуудсаар олон нийтэд зарлах юм.