Микро автобусны чиглэлийн давхцал ихтэй, хөдөлгөөний ачаалал түгжрэл үүсгэж байгаа гол гудамж, замуудад үйлчилгээг богино эргэлтээр явуулахаар болсон байна.
Энэ талаар Нийтийн тээврийн газрын Тээврийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн С.Цэцэгмаагаас тодрууллаа
-Микро автобусны үйлчилгээг богино эргэлтээр явуулахаар болсон гэсэн. Яагаад богино болгохоор болсон юм бэ?
-Нийслэлийн Тээврийн газар нь нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг Монгол Улсын стандарт MNS 4598-2008 шаардлага хангасан их багтаамжийн автобусаар зохион байгуулах ажлын хүрээнд цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан бага оврын автобусны чиглэлийн хөдөлгөөнийг үе шаттайгаар хязгаарлаж, үйлчилгээний сүлжээг өөрчлөн зохион байгуулж ирсэн.
Сүүлийн үед нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүд нь замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл үүсгэх байдал их байгаа. Ялангуяа Их тойруугийн гудамжаар манай бүртгэлтэй микро автобусуудын ихэнх чиглэл явдаг. Гэтэл эдгээр микро автобустай зэрэгцээд хулгайн тээврийн хэрэгсэл гудамж, зам маш их ачаалал үүсгээд байгаа. Тиймээс авто замын ачаалал, түгжрэл үүсгээд байгаа үйлчилгээний чиглэлүүдийг давхцлыг нь бууруулах шинээр төлөвлөж ажил хийгдсэн. Эхний ээлжинд микро автобуснуудын чиглэлүүдийн давхцлыг бууруулахаар болсон. Цаашид том оврын автобусыг ч богино чиглэлтэй болгох төлөвлөгөөтэй байгаа.
-Зохицуулалт хийснээр чиглэлүүдийн давхцал, гаралт нь хэдэн хувиар буурч байгаа вэ?
-Хамгийн их ачаалал үүсгээд байгаа Их тойруу гудамжны микро автобусны чиглэлийг нь цөөрүүлж, гаралтыг нь 30 орчим хувиар бууруулсан. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа микро автобусны чиглэлүүдийн давхцлын хувийг гаргахад 30 орчим хувиар буурсан гэж гарсан. 28 чиглэл байсныг 21 болгон цөөрүүлсэн. Гэхдээ давхцаж явдаг чиглэлүүдийн тоо цөөрсөн болохоос тухайн орон зайд явдаг байсан микро автобусны оронд том оврын автобусны чиглэлийн гаралтыг нэмэх, чиглэлийг өөрчлөх маягаар нөхсөн. Зохицуулалт өнөөдрөөс эхэлж байгаа.
-Тэгвэл иргэд тухайн чиглэлд нийтийн тээвэр ирэхгүй удаж хүлээлт үүснэ хэмээн санаа зовох шаардлагагүй гэсэн үг үү?
-Чиглэл нь баруунаас зүүн, зүүнээс баруун тийшээ явдаг байсныг бид богино болгосон болохоос энэ чиглэлд нийтийн тээврийн хомсдол үүсэхгүй. Өөрөөр хэлбэл, зүүнээс ирж байгаа чиглэл буюу Цагаан даваа-вокзал чиглэлийг 100 айлын тойргоор буцааж богино эргүүлэх болсон. Учир нь 100 айлаас вокзал руу явдаг том оврын автобусны чиглэлүүд байгаа. Тиймээс иргэд хүссэн том оврын автобусаараа үйлчлүүлэх боломж бий. Харин баруун талаас явж байгаа чиглэл буюу Алтан овоо буюу Бага нарангаас Шар хадны чиглэлд явдаг микро автобусны чиглэлийг Саппорогийн уулзвараар буцааж эргүүлэх байдлаар богино болгосон юм. Саппорогийн буудлаас төв рүү чиглэлийн бүх том оврын автобус иргэдэд үйлчилж байна. Энэ нь нэг талаасаа цаг хугацааг хэмнэж, тухайн чиглэлийг тээврийн эргэлт хурдан болно. Тиймээс энэ чиглэлд зорчих иргэд удаан хугацаагаар автобус хүлээхгүй болж байгаа юм. Өмнө нь эдгээр чиглэл урт байхад үйлчилгээнд явж байгаа микро автобуснууд нь одоо богино болгосон чиглэл шиг хувааж мөнгө аваад иргэдэд үйлчилдэг байсан. Өөрөөр хэлбэл, урт чиглэлд 1000 төгрөгөөр үйлчилдэг байсан гэсэн үг.
-Ийнхүү богино болгосныг иргэд хэрхэн хүлээн авч байгаа бол?
-Үйлчлүүлээд сурчихсан чиглэлд нь өөрчлөлт оруулахад иргэд тийм ч таатай хүлээж авдаггүй. Энэ удаад иргэдийг бухимдуулаад байгаа гол асуудал нь дамжин суулттай эвлэрч чадахгүй байгаа асуудал юм. Өмнө нь улс орны эдийн засгийн байдал, амьжиргааны төвшингөөс шалтгаалаад аливаа чиглэлүүдийг дамжин суулт байхгүйгээр төлөвлөдөг байсан. Гэтэл тухайн байдал нь маш олон сөрөг үр дагавар дагуулдаг болсон. Тиймээс ч тухайн асуудлуудыг зохицуулах зайлшгүй шаардлагатай болсон учир микро автобусны үйлчилгээг богино болгосон.
-Чиглэлүүдийг богино болгохоос гадна бүр хөдөлгөөний хориглохоор төлөвлөж байгаа чиглэл байгаа гэсэн?
-Хөдөлгөөний хязгаарлах захирамжид нэмэлт өөрчлөлт оруулахаар боловсруулсан. Микро автобусны чиглэлийн давхцал ихтэй, хөдөлгөөний ачаалал түгжрэл үүсгэж байгаа гол гудамж, замууд болох Энэбишийн өргөн чөлөөний Эх нялхсын баруун уулзвараас Их тойруугийн Ногоон нуурыг гудамжны уулзвар хүртэл, Ногоон нуурын гудамжны уулзвараас Цагдаагийн гудамжны уулзвар хүртэлх замын зүүнээс баруун чиглэлийн замуудад бага багтаамжийн автобусны чиглэлийн хөдөлгөөнийг хязгаарласан нэмэлт өөрчлөлт хийж мөрдөж эхлэхээр болсон.
Ж.Отгонмягмар