УИХ-ын экс гишүүн Д.Энхбат улс төрийн хүрээнд өрнөөд байгаа давхар, дан дээлний маргааны талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллахгүй байх тухай асуудлыг сэтгүүлчид бичихдээ сүмо тайлбарлаж байгаа мэтээр бичсэн хэмээн шүүмжлэв. Тэр бөх нь ийм мэх хийлээ.
Нөгөөх нь хариуд нь ийм мэх хийгээд, унагачихлаа гэж бичих бус энэ бүхний цаана ямар ашиг сонирхол нуугдаж байна вэ гэдгийг хөндөх ёстой хэмээв.
Угтаа бол Засгийн газрын гишүүнээр үлдэх гэж АН-ын гишүүд зүтгээд байгаа нь ямар ашиг сонирхол нуугдаж байгаа юм. МАН-д АН-ын гишүүд Засгийн газраас гарч, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөх нь ямар ашиг тустай талаар хөндөж бичих нь чухал учраас түүнийг онцолж бичих ёстой гэсэн санаа юм.
Хоёрдугаар чухал шалтгаан бол энэ хууль хэн нэгний өшөө хорслоо авах, улстөрчдийн наадам “зугаа” болоод байгаа асуудал.
Энэ нь ч зөв. Өнгөрсөн хугацаанд АН ямар мэх хэрэглэх нь вэ, Ардын нам хариуг нь яаж барих бол гэдэг асуудал улс төрийн хүрээнд болон сэтгүүлчдийн ч сонирхож байсан сэдвийн нэг. Хоёр бөхийн хэн нь уран мэх хийж, өрсөлдөгчөө чичрүүлж байгааг хангалттай бичсэн.
Тэгвэл хоёр бөхийн унаа, давааны цаана ямар ашиг сонирхол нуугдаж байна вэ гэдгийг хэд хэдэн шалтгаануудаар тайлбарлая. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тогтворгүй байдлаас үүдэх хор уршиг гэж нэрлэчихвэл оносон нэршил болно. Нэгдүгээр шалтгаан нь хамгийн чухал.
Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн энэ хууль Үндсэн хуулийг зөрчсөн үү гэдэг асуудал өнөөдөр улс төрийн хүрээнийнхэн дунд ч маргаан дагуулсаар байгаа. Нэг хэсэг нь зөрчөөгүй гэж тайлбарлаж байгаа ч яах аргагүй хуульдаа “болно” гээд заачихсан байгаа.
Тиймээс Засгийн газрын тухай хуулийг “болохгүй” гээд заачихвал үндэсгүй мөчир ургана гэсэн үг. Энэ нь ч хол явахгүй. Үндсэн хуулиа зөрчсөн энэ хууль Цэц дээр унана. Эс бөгөөс хоёр намын тохироо үргэлжилснээр Цэцээс давсан “МАНАН” гэж сүлжээ бий болох нь тодорхой юм.
Хоёрдугаар чухал шалтгаан бол энэ хууль хэн нэгний өшөө хорслоо авах, улстөрчдийн наадам “зугаа” болоод байгаа асуудал. Хэдийгээр улс төрийн шаардлага, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын тэнцвэрийг сахихад энэ хууль чухал ч нэг нам нь нөгөөгөөсөө хариугаа авах, ялах ялагдлын өс хонзонд хуулийн төслийг ашиглаад байгаа нь хэн бүхэнд илхэн байгаа юм.
Өөрөөр хэлбэл, МАН-ын бүлгийн тайлбарлаж байгаа шалтгаанууд хэтэрхий өнгөцхөн. 17 сайд байгаа нь арай л хэтэрлээ гэдгийг мэдэж байсан бол тэд анхлан Засгийн газрын гишүүдийг томилоход дуугарч, эсэргүүцэж болох байсан. Гэтэл Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиар далимдуулж байгаа нь цаашдаа ийм ов мэх байж болдог юм байна гэдэг жишиг тогтоох биш үү. 19, 20 тэрнээс дээшээ байсан бол ард түмэн бүгд л эсэргүүцэх байв.
17 сайдыг хэрвээ их л гэж үзэж байсан бол хоёр жилийн өмнө энэ алдаагаа залруулах боломжтой байжээ. Гуравдахь шалтгааныг одоо хүн бүр ярьж байгаа. Мэдээж эдийн засаг болон хөрөнгө оруулалт, уул уурхайн бүтээн байгуулалттай холбоотой шалтгаанууд. Бизнесмэн, аж ахуйн нэгжүүд ч энэ шалтгааныг онцлон хэлж байна. Засгийн газрын сайдууд өөрчлөгдсөнөөр Монгол Улсад үл ойлгогдох гурвалжин үүснэ.
Эдийн засаг хүндэрчихсэн гэж байгаа энэ үед улс төр нь хямарч, дээрээс нь нэмээд нийгэмд үл ойлголцол, эмх замбараагүй байдал үүсэх нь сөрөг хүчинд ашигтай байхаас ард түмэнд лав биш. Засаг төрийн тогтворгүй байдалд хөөгдсөн хөрөнгө оруулагчдын итгэл улам алдарч, наашилж байсан мөнгөний чимээ цаашилна гэдэг нь өнөөдөр гадны хэвлэл мэдээллүүдээр гарч байгаа мэдээллүүд нотоллоо.
Монголчуудын толгойн өвчин болчихоод байгаа долларын хомсдол ийм үед ямар ч байсан сайжрахгүй. Харин ч ихсэх болов уу. Төгрөгийн ханш ч үүнийгээ дагаад суларна. Ийм л аюултай бүхнийг хоёр бөхийн унаа, давааны асуудал урьж дуудаад байна.
Уг нь Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног зарлаж байгаа юм билээ. Энэ 100 хоногт гол алдаагаа олж хараад, тулгамдсан саад бэрхшээлээ арилгаж, зөвөө дэмжээд явчихвал хонгилын үзүүрт гэрэл харагдаж байгаа. Даанч нэг нь буулгах, нөгөөх нь буухгүй гэж хөөцөлдсөөр байтал энэ 100 хоногийн боломж алга болох юм байна л даа. Дөрөвдүгээр шалтгааныг энэ гээд нэрлэж болмоор байна.
Тавдугаарт, алдарт Оюутолгойг онцолъё. 17 мянган хүнийг ажлын байраар хангаж, Монгол Улсын эдийн засагт жилд хэдэн зуун сая ам.долларыг оруулж байсан Оюутолгойн талаар таагүй мэдээллүүд гарч эхлээд байгаа. Ажилчдынхаа бараг тэн хагасыг халж, Оюутолгой сайтын эргэн тойронд эл хуль оргих болсон энэ хүнд үед Засгийн газраараа улстөрчид оролдоод байгаа нь сайны дохио лав биш.
Эдийн засаг, төсвийн орлого, өсөөд байгаа доллар гээд бүх л үе шатанд нөлөөлөх Оюутолгойн хөрөнгө оруулалт тэр дундаа далд уурхайн бүтээн байгуулалт бүр ч ойлгомжгүй байдалд орно. Энэ хэнд ашигтай гэж. Мэдээж Монголын ард түмэнд лав биш. Ашиг нь Ардын нам бас бус нөхдүүдэд л хэрэгтэй байх. Зургадугаар шалтгаан та бидний нүдэн дээр харагдаж байна. Өнөөдөр гадуур зам барилгын ажлууд эхэлж, хөрөө алхны дуу хөдөөгөөр нэг дуугарч эхэлсэн байдаг үе.
Гэтэл өнөөдөр машины сигналаас өөр дуулдах зүйл алга. Бүтээн байгуулалтын ажлууд нэг ёсондоо улс төрийн ойлгомжгүй байдлаас болж зогсонги байдалд орчихоод байна. Цэцэрлэг, сургууль, эмнэлэг, орон сууц барих, хийж бүтээх дулааны улирлыг дөрвөн сараар алдах нь.
Энэ хугацаанд улс төрийн тохироо, хэрүүл тэмцэл, найз нөхдийн хамаатан садны томилгоо, албан тушаалын найраагаар зун, намрыг өнгөрүүлнэ. Харин ирэх өвөл бүх зүйл нь салан задгай. Эрх баригчид нь ч, сөрөг хүчин ч тэр үед хэлэх үггүй хэрүүлээ хийсээр суух биз.
Том бүтээн байгуулалтын талаар бүүр ч ярих шаардлагагүй. Өнөөх урт настай төмөр зам, цахилгаан станцуудын ажил лав л найман сар болтол урагшаа явахгүй. Аймгуудыг холбох засмал зам, дэд бүтцийн том төсөл хөтөлбөрүүд дараагийн сайдаа томилогдож ирээд гарын үсгээ зурах хүртэл урагшаа ахихгүй гээд хэлчихвэл хэтийдсэн болохгүй. МАН яагаад ингэтлээ улайрч энэ хуулийг батлуулах гэж яараад байна вэ.
Чуулганы хуралдаан дээр худлаа сенсаацилж суугаад үүнээс ч чухал хуулийн төслүүдийг батлуулаад явуулж л байсан хүмүүс. Гэтэл энэ хуульд тэгтлээ их ач холбогдол өгөөд байгаа шалтгааныг найм гээд тоолчихъё. Тэр нь бол эрх баригч, сөрөг хүчин ч МАНАН-аа л хүсч байгаа явдал юм.
Өөрөөр хэлбэл, эдийн засгийн энэ хүнд үед хамтарч ажиллаад явахыг үгүйсгэхгүй гэх үг дуулгаж байсан М.Энхболд үүнийг л хүсч байгаа хэрэг. Энэ хуулиар далимдуулан заль мэх хэрэглэж байгаа нь ч нууц биш. Эргээд МАНАН болвол юу болохыг та бүхэн төсөөлж байгаа биз. МАН заль мэхэндээ омогшин цэнэглэгдэж, нийгмийн олонхийн хүсэн хүлээсэн хүнд суртал, хээл хахуультай тууштай тэмцэх, баян хоосны ялгааг багасгах зэрэг итгэл найдвар талаар болно.
Ер нь эдгээр улс төр гэх сүмогийн дэвжээнд барилдаж байгаа МАН, АН гэсэн хоёр бөхөд ёсзүй гэж алга. Өөрсдийнхөө гараар бүтээснийгээ муухай байна нураа гэж байгаатай агаар нэг дуулдаж байна.
Нэг нэгэндээ тал засч, нэгнийхээ алдааг хайцаалж, нөгөөх нь улам л даварна. Иддэг уудаг нөхдүүдийг илрүүлдэг, татварын төлөгчдийн мөнгийг буцааж авдаг тэр цаг үе дурсамж болж үлдэх биз. “МАНАН” байгуулагдсанаар дахиад л нэг даргын халаасны хүн албан тушаалд очих гэж төрийн албыг жинхэнэ утгаар нь самарна.
Өнөөх яам тамгын газар дээр мэргэжилтэй чадварлаг хүн ажилладаг байдал бүр мөсөн алга болж жижиг дунд үйлдвэрийг дэмжих, ажлын байр, экспортыг нэмж, импортоо орлох ажил, алхам зогсонги байдал орно. Хэн үүнийг хүсээд байна вэ.
Ер нь эдгээр улс төр гэх сүмогийн дэвжээнд барилдаж байгаа МАН, АН гэсэн хоёр бөхөд ёсзүй гэж алга. Нэг нь өнөөдөр ямар нүүрээрээ давхар дээлээ тайл гэж орилоод яваад байна. Давхар дээлийг 1992 оноос хойш хамгийн олон удаа өмссөн, Үндсэн хуулийг өөрчилж аваад удаан хугацаанд нөмөрч байсан МАН өнөөдөр тайлахыг шаардаж буй нь улс төрийн ёс зүйн хувьд ичгүүртэй алхам биш үү.
Өөрсдийнхөө гараар бүтээснийгээ муухай байна нураа гэж байгаатай агаар нэг дуулдаж байна. Үүнийг есдүгээр шалтгаанаар тоолъё. АН ч гэсэн адилхан. 20 гаруй жил улс төрийн тогоонд чанагдаж, алдаж бүдэрч үзсэн атлаа яагаад төлөвшиж болдоггүй нөхдүүд вэ.
Элгээрээ хэвтэж, гудамжинд гарч байсан тэр үеэ санагалзаад байгаа хэрэг үү. Ардчилсан хүчин 1996-2000 онд дөрвөн Засгийн газраа сольсоны гурав нь дан дээлтэй байсан түүх давтагдах гээд байгааг хүн бүхэн хэлж байхад алдаан дээрээ суралцахгүйгээр улс төрийн ирээдүйгээ хязгаарлах гээд байгаа нь эрүүл хүмүүсийн үйлдэл мөн үү таминь ээ.
Аравдахь ноцтой шалтгаан бол арай л дэндүү юм. Хоёр бөхийн ашиг сонирхол, Засгийн газраараа оролдоод байгаагийн цаана иймэрхүү л зүйл биднийг хүлээж байна. Экс гишүүн Д.Энхбатын хэлснээр барилдаж байгаа үйл хөдөлгөөнийг нь биш барилдаад давах, унахын цаадах ашиг сонирхлыг энэ арван шалтгаанаар тайлбарлаж болж байна.
Б.Өнөртогтох