Халим агнуурын хөтөлбөрөө зогсоохыг шаардсан Олон улсын шүүхийн сануулгыг Япон улс үл ойшоосон тухай олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулаад өнгөрсөн.
Харин тус улсын эрх баригчдын гаргасан, бүс нутгийн аюулгүй байдалд хамаатай өөр нэг чухал шийдвэрийг дэлхий нийт нэг л анзаарсангүй. Япончууд энэ сарын эхээр 40 гаруй жилийн хугацаанд анх удаа газар нутгийнхаа баруун захаар орших бүлэг арлуудад цэргийн сургуулилалт хийсэн бол зэр зэвсгийн үйлдвэрлэлээс татгалзсан 50 гаруй жилийн хоригоо өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр цуцалсан байна.
Энэ мэдээг дэлхий дахинаас БНХАУ, БНСУ-ын эрх баригчид л анхааран хүлээж авчээ. Эдгээр гурван улсын харилцаа улам л муудаад байгаа энэ үед улс орноо дэлхийн II дайны өмнөх үеийнх шиг хүчирхэг гүрэн болгох гэсэн Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн санаархал ийм хүчтэй илэрнэ чинээ хөршүүд нь таамаглаагүй тухай ажиглагчид онцолж байна. 1967 онд буюу Хүйтэн дайны оргил үед Японы Засгийн газар коммунист болон НҮБ-ын хориг хэрэгждэг, зэвсэгт мөргөлдөөнтэй орнуудад зэвсэг нийлүүлэхгүй байх тухай хориг баталж, “өөрийгөө шийтгэжээ”. Эл хориг 1976 онд хилийн чанад руу ямар ч зэр зэвсэг гаргахгүй гэсэн хууль болж чангарсан байна. Ингэснээр Япон улс Вьетнамд дайтаж байсан АНУ-ын Зэвсэгт хүчинд байлдааны онгоц ч нийлүүлэхээ больж, дайны дараах гол баримтлал нь болсон дайныг эсэргүүцэх үзэлдээ үнэнч үлдсэн юм.
Японтой худалдаа хийх орнууд олон улсын энхтайван, аюулг үй байдалд ямар нэг байдлаар заналхийлдэггүй байх, гуравдагч орон биш байх гэсэн болзлыг тус улсын Батлан хамгаалах яамнаас тавьжээ.
Харин 2004 оноос цөөн хэдэн компанийг Америкийн зэвсэг үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллахыг Засгийн газраас зөвш өөрсөн ч цэрэг арми, дайн дажинтай холбоотой ямар нэг худалдаа наймаанд оролцохоос татгалзсаар байлаа. Гэтэл Ш.Абэ эдгээрээс эрс тэс шийдвэр гаргаснаа дайныг эсэрг үүцэх бодлогоо япончууд ерд өө “идэвхжүүлсэн” төдий гэж тайлбарлаж байна. Хагас зууны түүхтэй хориг цуцлагдсанаар Япон улс одоо цэрэг армийн эд хэрэглэл (албаны мэдээнд дурдсанаар хамгаалалтын хэрэгсэл) гадагшаа худалдахаар болов.
Гэхдээ Японтой худалдаа хийх орнууд олон улсын энхтайван, аюулг үй байдалд ямар нэг байдлаар заналхийлдэггүй байх, гуравдагч орон биш байх гэсэн болзлыг тус улсын Батлан хамгаалах яамнаас тавьжээ. Дотооддоо сум, урт буу, танк, байлдааны хөлөг онгоц, газар уснаа явагч “US-2” загварын агаарын хөлөг үйлдвэрлэдэг Япон улс энэ бүхнээ Филиппин, Вьетнам зэрэг улсад худалдахаар эдгээр улсын албаныхантай ярилцаж байгаа мэдээ байна. Энэ хоёр улс БНХАУтай газар нутгийн маргаантай байдаг юм.
Тэгэхээр гадаад улсууд руу зэвсэг нийл үүлэхээр болсон нь бүс нутагтаа төдийг үй дэлхийд ноёлох хүчин болж буй Хятадын хүч, нөлөөг бууруулахад үндсэндээ чиглэсэн гэхэд болно. Ази, Номхон далайн бүс нутагт АНУ-ын нөлөө мэдэгдэхүйц буураад байгаа энэ үед Япон улс Австрали, Энэтхэг, Зүүн өмнөд Азийн зэвсгийн зах зээлээс хоцрохыг мөн хүсэхгүй. Америк ч гэсэн Ази дахь нөлөөгөө алдахгүйн тулд эдгээр улстай цэрэг армийн салбарт хамтран ажиллах Японы санаархлыг дэмжиж байгаа. Тиймдээ ч Хятадтай зөрчилддөг орнуудад зэр зэвсэг, хуягт танк нийлүүлэх Японы төлөвлөгөөг сайшаажээ.
Хятадыг “өдөх”-ийн хажуугаар япончууд АНУ, Европын холбоотой харилцаагаа бэхжүүлж, одоогийнхоосоо илүү өргөн хүрээнд түншлэхийг зорьж байгаа. Стратегийн шинэ түншлэлийн бодлогод нь мэдээж зэр зэвсгийн үйлдвэрлэл, цэрэг армийн хамтын ажиллагаа багтана. Ш.Абэгийн Засгийн газар энэ дагуу Хөгжлийг дэмжих тунхаг хэмээх хууль батлахаар төлөвлөж байгаа аж.
2010 оны байдлаар Японы зэр зэвсэг, цэрэг армийн эд хэрэглэлийн үйлдвэрлэл ердөө 16 тэрбум ам.долларт эргэлдэж, ДНБ-ий 0.6 хувийг л эзэлж байлаа.
Энэ хууль батлагдсанаар япончууд тусалж дэмжих, туршлагаасаа хуваалцах замаар бусад орны Зэвсэгт хүчинтэй хамтран ажиллах боломж бүрдэх юм. Энэ нь аль нэг улстай цэрэг армийн эвсэл байгуулах, эсвэл зэвсэглэлээр хөөцөлдөх гэж санаархсан хэрэг биш, харин ч олон улсын эрх чөлөө, энхтайван, хүний эрх, ардчиллын төлөө хийж буй алхам гэж Японы Батлан хамгаалахын дэд сайд Сэйжи Кихара онцолжээ. Гэхдээ дэлхийн зэр зэвсгийн зах зээлд Япон улс эргэн ирсэн нь далдуураа стратегийн бодлогоос ч илүү зүйл юм.
Тус улсын томоохон компаниуд зэвсгийн экспортын хоригийг цуцлахыг олон жил эрх баригчдаасаа хүсчээ. 2010 оны байдлаар Японы зэр зэвсэг, цэрэг армийн эд хэрэглэлийн үйлдвэрлэл ердөө 16 тэрбум ам.долларт эргэлдэж, ДНБ-ий 0.6 хувийг л эзэлж байлаа. Тиймээс зэр зэвсэг үйлдвэрлэгчдийг дэмжих нь санхүү, эдийн засгийн асар их ач холбогдолтой. Харин дайныг эсэргүүцэх үзлээсээ ухарсан мэт эдгээр алхам Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эсэх асуудал үүсгэж, Японы төрийг нэлээд бужигнуулж мэдэх юм.
Гэсэн ч эдийн засгийг шинэчлэх бодлогоо “Abecomics” буюу Абэгийн эдийн засгийн бодлого гэж нэрлүүлэх хүртлээ бодсон, төлөвлөснөө ягштал хийдэг хүн гэдгээ харуулсан Ш.Абэ шиг хүн цэрэг армийн хүчээ зузаатгаж, зэвсгийн үйлдвэрлэлээ өсгөнө гэж шийдсэн л бол дотоодын улс төрийн бужигнаан ч, Хятад, Өмнөд Солонгосын дургүйцэл ч саад болох нь юу л бол.
Г.Дулам