ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэрэв Украин дахь Москвагийн ашиг сонирхолд халдвал хариу цохилт өгнө гэж Russia Today телевизэд өгсөн ярилцлагадаа хэлжээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд яг ямар хариу үйлдэл хийхээ хэлээгүй ч Өмнөд Осетийг жишээ татан дурдсан юм.
2008 онд Өмнөд Осетийн тусгаарлагчид руу Гүржийн цэргүүд халдсаны дараа ОХУ олон тооны цэргээ Гүржид оруулсан юм.
Лавров Киевийг энэ сарын 17-нд гарын үсэг зурсан Женевийн гэрээг зөрчсөн гэж буруутгасан юм. Энэ гэрээний дагуу Украины зүүн бүс нутгууд дахь хууль бус зэвсэгт бүлгүүд зэвсгээ хүлээлгэн өгч, хяналтандаа авсан обьектуудаа суллах ёстой.
Тэрбээр Украинд АНУ-ын ашиг сонирхол байгаа гэдэгт итгэлтэй байгаагаа мөн илэрхийлсэн юм. Үүний тод жишээ нь Киев Украины зүүн бүс нутгууд дахь жагсагчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулах шийдвэрийг тус улсад АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден айлчилсан өдөр гаргасан явдал гэсэн юм.
Лавровын мэдэгдлийг АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки инээдтэй, баримтад тулгуурлаагүй гэж дүгнэсэн юм.
Эдгээр өдрүүдэд АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байден Украинд албан ёсны айлчлал хийж байгаа. Тэрбээр Украины шинэ эрх баригчидтай уулзсан.
АНУ Украинд улстөр, эдийн засгийн шинэчлэл явуулахад нь тусламж болгон, 50 сая ам.доллар олгосон. Үүний 11 сая ам.долларыг тавдугаар сарын 25-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн зохион байгуулалтад зарцуулна.
Америкчууд сүүлийн хэдэн сард Төв Европ болон Балтийн орнууд дахь цэргийн оролцоогоо бэхжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаа юм. Тодруулбал Польш улс дах АНУ-ын Тэнгисийн явган цэргийн тоог 150-иас 600 болгон нэмжээ. Энэ нь НАТО-гийн холбоотон болох Польшийн аюулгүй байдалд АНУ нухацтай хандаж буйн илрэл гэж олон улсын шинжээчид үзэж байна.