Өнөөдрийн зочид маань бүгд ижил нэртэй.
Гурван амидайгийн утасны дугаар хүртэл хоорондоо тун адилхан. Ес болон тавын тоо тус бүр хоёр оржээ. Нэр нь адилхан хүмүүсийн утасны дугаар хүртэл адилхан байдаг юм уу гэж хошигнон бодлоо. Үүнээс гадна хоёрынх нь овог бараг адилхан байгааг анзаараад бас их бэлгэшээв.
- Төрийн шагнал гэдэг хүссэн хүн бүрийн хүрдэг оргил биш. Тэр өндөрлөгт гарсан найруулагч Наранбаатарын талаар олон үг нурших нь илүүц биз ээ. Эмээ, өвөөгийн “халаасанд” өссөний ачаар монгол ёсоо илүү сурсан гэж бахархдаг тэрбээр элдэв маягг үй, өөрийнх өөрөө нэгэн. Таван сайхан үртэй өнөр айлын аав, драмын театрын 10 дахь Төрийн шагналтан Намнангийн Наранбаатарыг амидай нартай нь “Өнөөдөр” зочноороо урилаа.
- Дууныхаа өнгө аяст тохируулан толгой, харцаа донжтой нь аргагүй шидэж байгаа дуучныг харснаас хойш бяцхан үеэл минь нэг хэсэг өөрийгөө “Нарка” гэх болсон юм. Ретро поп уран бүтээлээр анх гарч ирсэн энэ залууг өнөөдөр Монголын жааз дуучдын шилдгүүдийн нэг гэдэгтэй маргах хүн үгүй биз. “Нэр нэгтийн чих” булангийн хамгийн залуу зочин Намнансүрэнгийн Наранбаатар дуулдаг шигээ тун донжтой, бас их энгийн яриатай, дөлг өөн хүн санагдлаа.
- Эмч аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөнө гэж боддог байсан хүү зурагтаар бөхийн тэмцээн үзээд л спортод “урваж” орхижээ. Тэр үед л сэтгэлд нь гялс хийсэн хүсэл мөрөөдлөө зорилго болгон тэм үүлсэн тэр хүү өдгөө дэлхийд танигдсан тамирчин болсон. Ухаантнуудын хэлсэн мэргэн үгсийг уншиж, тунгаан эргэцүүлж, өөрт хэрэгтэй “шүр сувд”-ыг шүүрддэг хообийтой энэ залуу 1997 оноос хойш тасралтг үй өдрийн тэмдэглэл хөтөлж байгаа гэсэн. 2002 онд шилдэг оюутан болж, шагнуулсан дэвтэртэй нь нийлбэл дөрв өн том дэвтэр дүүрэн тэмдэглэлээрээ ном гаргахаар төлөвл өжээ. Нэр нэгтэй зочдын маань нэг бол Монгол Улсын гавьяат тамирчин, Баяраагийн Наранбаатар.
Н.НАРАНБААТАР: Охидыг минь ээж шигээ хайрлаж, ойлгодог, зөөл өн сэтгэлтэй хүргэнтэй болохыг хүсдэг
-Тухайн хүн хүсэл мөрөөдөл, ажил мэргэжилдээ үнэнч, тууштай байж чадсаныхаа үр дүнд нэр төр гэсэн бусдаас ялгагдах зүйлийг олж авдаг. Гэхдээ олноос ялгарсан гээд өөрийгөө дөвийлгөж, хэтэрхий хийсвэр ертөнцөд аваачвал эмгэнэлтэй л дээ. Үнэндээ бол олны танил боллоо гээд тэр хүн бусдаас өөр, содон болж байгаа хэрэг биш шүү дээ. Би хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгч, авдаг жирийн аавуудын л нэг. Хааяа гутлын минь хоншоор цайрчихсан, цамцны товч уначихсан байж болно биз дээ. Гудамжинд явж байхад хүмүүс эргэж харж байгаа, эсэхийг үнэндээ анзаарах сөхөөг үй байдаг. Харж байна ч гэж боддоггүй. Олон нийтэд танигдахын сайхан тал юу вэ гэвэл хүм үүсийн хайр, хүндлэл, итгэлийг татаж байгаад л оршино. Давуу тал нь энэ.
-Дурлал сохор гэсэн үг бий. Хайр гэдэг бүх мэдрэх үйг өдөөдөг тэсрэлт юм уу даа. Тэр утгаараа хайрлаж, дурласнаа мэдрээд, тэмүүлэн татагдсан хүн яавч ухаантай байдаггүй. Ийм үед бусдын нүдэнд ямар харагдах нь чухал биш. Гагцхүү дурласан хүндээ л хамгийн гайхамшигтай байгаа. Харин хамаг мэдрэхүйг нь өдөөсөн цаад хүн нь тэр хандлагыг яаж хүлээж авахыг таашгүй. Миний бодлоор чин сэтгэлээсээ үнэнхүү дурласан хүн илүү хүлэгдмэл, баригдмал байдаг юм болов уу. Тэгж дурлаагүй бол эсрэгээрээ нээлттэй, аль болох уран гоё байхыг хичээх байх. Яагаад гэвэл зөвхөн цаадахаа татахад л анхаарлаа хандуулж байгаа учраас тэр. Ер нь хайр гэдэг үргэлж өрөвч, нинжин сэтгэлийг дагуулж байдгаараа гайхалтай. Үнэн голоосоо хайрласан хүн хэзээ ч хариу нэхдэггүй. Би чамайг хайрлаад, тэжээгээд байхад чи намайг халамжилсангүй гэх мэтээр эргүүлээд хариу нэхэж, өөрийгөө нэгдүгээрт тавих л юм бол буруу.
-Хүүхэд амьдралын өнгө будгийг мэдэж өсөх ёстой гэж боддог. Дандаа сайхан, бараангүй байлгана гэвэл амьдралаас хэт тасарч, алсдаа хар цагааныг ялгахгүй, ангал руу унана. Багад минь хөршийн айлын ах хааяа гэрийнхэндээ агсамнаж, хэр үүл шуугиан гаргадаг байсан. Тийм тохиолдолд хэрхэн зайгаа авч, холдож болохыг тэгэхэд би мэдэрсэн. Жаахан хүүхэд зууханд гараа хайрчихаад дараа нь ойртохгүй хаширладаг шүү дээ. Үүнтэй адил юм юмыг мэдэрч өсөх ёстой. Тэгэхгүй бол амьдралын дархлааг нь хэзээ тогтоож өгөх юм бэ. Хүүхд үүдийнхээ асуултад би ер нь бүдэрч байгаагүй. Юуны ч тухай асуусан хариулахад бэлэн гэж боддог.
-Хэн нэгэн утастайгаа хуримлалаа гэхэд нэг их гайхах зүйлгүй болж. Орчин цагийн хүмүүс айхтар хувиа хичээдэг болжээ. Цахим ертөнц үүнд бас нэмэр болж байна. Мэдээлэл авах давуу талыг нь орхиод кибер ертөнцийг нөгөө өнцг өөс харахад хамгийн аймаар нь хүмүүс тархиа хогийн сав болгож байна. Би мэдээллээ түгээх гэж л фэйсбүүк ашигладаг. Сэтгэгдэл гэж хүнийг амьдаар нь алж мэдэхээр юм байна. Заримдаа ингэж боддог, сурагчдын утсыг дүрэмт хувцас шиг жигд болгоод зөвхөн ярьж, мессеж бичдэг үйлчилгээгээр хязгаарлавал яах бол гэж. Тэгэх боломжгүй л дээ, харамсалтай нь. Цахим ертөнцөөс болж хүн хоорондын амьд холбоо, харилцаа тасарлаа гэж халаглахаас яах билээ.
-Би хоёр охинтой. Тиймээс эхлээд “Охид минь сайхан ханьтай болоосой” гэж шивнэнэ. Эмэгтэй хүн айлын хүн болоод л явдаг. Хүний гэрт дарамтлуулж, зодуулж байгаа, эсэхийг нь мэдэхгүй шүү дээ. Охидыг минь ээж шигээ хайрлаж, ойлгодог, зөөл өн сэтгэлтэй хүргэнтэй болохыг хүсэж байна. Эрч үүд яах вэ, дажгүй, байгалиас заяасан давуу тал байна шүү дээ. Хараад байхад эмэгтэй хүүхэд л аав, ээжийнхээ хөлийг хучдаг шиг байгаа юм. Дараагийн хүсэл гэвэл монголчууд минь бүгд оюунлаг сэтгэлгээтэй байгаасай. Тэгвэл улс маань үсрэнгүй хөгжих боломжтой.
-Хүнийг аварна, атгана гээд мөнгө асар их шидтэй. Хүн төрөлхтөн мөнгийг тэгтэл нь шүтэж, тахиж иржээ. Миний бодлоор мөнгө бол амьдралын хамгийн том шалгалт. Түүнд олонх нь бүдэрдэг. Ер нь мөнгөн өөс болж хүний төрөлх авир, мөн чанар гарч ирдэг гэдэг шүү дээ. Нээрэн нэг гоё жишээ гэвэл, нэгэн лам “Би эрдэмгүй байхад хоолыг хайдаг байлаа. Харин эрдэмтэй болсны дараа хоол намайг хайдаг боллоо” гэсэн байдаг.
-Зовж үзсэн хүн жаргалыг амталж мэднэ. Эсвэл зовж олсон зүйл амттай ч гэдэг. Элбэг дэлбэг, сонголт арвин байх сайхан л даа. Гэхдээ хүүхдүүд аливаа зүйлийн үнэ цэнийг мэдрэхгүй болж байгаад эцэг эх бидний буруу бас бий. Нэхсэн юм болгоныг нь зүгээр л аваад өгчихдөг. Уг нь хүссэн зүйлээ авахын тулд ямар нэгэн болзол хангах ёстой. Жишээ нь, тодорхой болзол, шалгуур хангасан хүн байгууллагын аварга болдог биз дээ. Тэгэхгүй бол хэлсэн бүрээ амархан авсаар байгаад хүүхэд бирд болж хувирна шүү дээ.
-Мэргэжлийн минь онцлогийн нэг нь амьдрал судалдаг явдал. Тийм болохоор амьдрал гэдгийг олон талаас нь тайлбарламаар. Сэтгэхүй талаас нь бодоход амьдрал бол тэр чигтээ уучлал. Бодит нөхцөл талаас нь харвал зовлонг давж, жаргалыг мэдрэх гэсэн тэмүүлэл юм. Бүхэлд нь аваад үзэхэд амьдрал тэр чигтээ зураас, зураг. Тэрийг хар цагаанаар зурах уу, усан будагтай холих уу гэдэг нь хувь хүнээс шалтгаална.
-Би өөртэйгөө ярихыг хичээдэг. Зөв, буруугаа дүгнэх боломж бол энэ. Хэзээ дотор хүнтэйгээ ярьдгаа хэлчихээр онигоонд орчихдог юм болов уу (нуг нуг хийв). Бие засаад сууж байхдаа ярьдаг. Угаас ганцаараа байж, өөрийгөө өмөөрч, буруушаах цаг зав тэгэхэд л гарч байгаа юм. Мөн шүтээнийхээ өмнө зогсоод, залбирах үе гардаг шүү дээ. Тэр үед өөрийгөө сонсдог.
Б.НАРАНБААТАР: Багадаа цадталаа мандарин идэж үзэхсэн гэж боддог байсан
-Заримдаа замын түгжрээнд гацчихсан зогсох үед хүмүүс ажиглаад, хараад байхаар чөлөөтэй явж чадахгүй “үйлдэлгүй” болчихдог тохиолдол бий. Гэхдээ ихэнхдээ хүмүүс бахархсан, хүндэлсэн сэтгэлээр харахад сайхан санагддаг. Заримдаа танихгүй хүмүүс гар бариад, баяр хүргэж, урамтай үг хэлдэг. Ингэж бусдаас хүндлэл хүртэж байгаа нь спортын хүч гэж баярладаг.
-Ер нь аливаа хүчтэй мэдрэмж, сэтгэгдэл төр үүлж байгаа зүйл эрсдэл дагуулдаг тохиолдол бий шүү дээ. Зөвхөн хайр сэтгэл гэлтгүй спорт, урлаг гээд ямар нэгэн зүйл рүү хүчтэй тэмүүлэхэд эрсдэл бол байдаг л зүйл.
-Хүүхдүүд маань одоохондоо бага байгаа болохоор “айлгах” асуулт гараагүй л байна. Ер нь хүүхдүүдийнхээ дэргэд аливаа үйлдлээ бодож, зөв байхыг эрмэлздэг.
-Би твиттерт хааяа “жиргэдэг”, ажлын талаараа мэдээлэл солилцдог юм. Цахим ертөнцийг зөв ашиглахгүй, хүн бүр сэтгэлийн хөдөлгөөнөөрөө элдэв зүйл бичдэг болж. Цаад хүнд хэрхэн тусах бол гэсэн үр дагаврыг бодож, харахгүй зүгээр л зоргоороо нэгнийгээ доромжилж, гутааж, элдэв муухай үгээр дайрч байгаад харамсдаг. Энэ бол шүүмжлэл биш шүү дээ. Үзэл бодлоо илэрхийлж болно л доо. Гэхдээ жаахан хэмжээ, хязгаартай баймаар санагддаг.
-Би багаасаа л олимпийн аварга болно гэж мөр өөддөг байлаа. 1993 онд чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт болсон юм. Зурагтаар тэмцээн үзэж суухад яагаад ч юм бэ барилдах хүсэл төрж, энэ спорттой нөхөрлөсөн. Тэр үед 13. 14 настай хүү олимпийн аварга болох мөрөөдл өө хүнд хэлбэл шоолж болох. Харин тодорхой цаг хугацааны дараа, 2007 онд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртээд тэр мөрөөдлөө зорилго болгосон. Тэгэхээр хүн үргэлж мөрөөдөж, тэмүүлж байх ёстой гэж боддог. Мөрөөдөл зорилго болдог юм. Хэрэв таны хэлснээр мөрөөдөл биелүүлэгч гарч ирвэл нэгдүгээрт, Монгол Улс маань олон олимпийн аваргатай болоосой гэж хүснэ. Үүгээрээ дэлхийд бахархмаар байна. Хоёрдугаарт, аав, ээжтэйгээ элэг бүтэн удаан сайхан амьдрахыг хүснэ.
-Дунд сургуулийн ангийн багш Аварзэд маань их илэн далангүй, хурц үгтэй хүн байсан. Ангийн дарга байсан намайг их шүүмжилнэ ээ. Тэгэхэд нь “Энэ өвгөн дэмийрч байна” гэж боддог байлаа. Хожим тэр багшийн хэлсэн олон үг амьдралын минь мөрдл өг болсон. “Ухаантай хүн хөрөнгө дагаж боловсордог. Ухаан муутай хүн хөрөнгө дагаж эвдэрдэг” гэж хэлж байсныг нь мартдаггүй юм. Тэгэхээр мөнгөнд “идүүлэх”, эсэх нь тухайн хүнээс шалтгаалах байх.
-Аав, ээж нар хүүхдээ бусдаас дутаахгүйн тулд хүссэн зүйлийг нь боломжийнхоо хэрээр аваад л өгдөг. Унаа, хоолны мөнгөөр нь таслахгүй байна. Тэгэхээр хүүхдэд бэрхшээл байхгүй болчихож байгаа юм. Бэрхшээлийг мэдрэхгүй болохоор аливаа юманд хандах, дурлах, зорьж тэмүүлэх нь багасна. Жишээ нь, гоё пүүзтэй болохыг хүссэн хүүд чөлөөт бөх өөр хичээллэх болзол тавибал “үгүй” л гэх болов уу. Энэ бол амаргүй спорт, хатуу хоол л доо. Хамгийн гол нь үүнд байгаа юм биш. Тэгж биеэ зовоосон, зовоогоогүй хүссэн пүүзийг нь аваад өгчихөж байгаа учраас тэр. Миний үеийнхэн картын барааны үед өссөн. Тэр цагийн бэрхшээл өнөөдөр бидний амьдрах ухаанд нэмэр болсон гэж боддог. Миний бодлоор хүүхдийг спортоор хичээллүүлж, бэрхшээл, хэц үү байдлыг мэдрүүлэх хэрэгтэй. Жин хасахад ам их цангадаг л даа. Дураараа ууж болохгүй гэхчлэн шаардлага өнд өр. Тэгэхээр ус ямар гоё амттайг мэдэрдэг юм. Би багадаа цадталаа мандарин идэж үзэх юмсан гэж боддог байсан. Гэтэл одоо яг юунд дуртайгаа мэдэхг үй болчихож. Яагаад гэхээр энэ олон амттан дунд төөрч байгаа хэрэг.
-Хаа нэг тийшээ их л алсыг зориод би нэг завьтай хөлгүй далайд аялахаар гарчээ. Тэр завин дээр миний ойр хүрээнийхэн байна. Бид сэлүүрдээд л, урагшлаад л. Далай үргэлж намуун байхгүй. Элдэв шуурга, адал явдал таарч л байгаа. Би амьдралыг ингэж л дүрсэлж, харж байна. “Өглөө бүр нар мандахыг харж байгаадаа талархах учиртай” гэж хэлсэн Далай ламын үгийг би санаж явдаг.
-Би үргэлж өөртэйгөө ярьдаг. Ажил амжилттай байхаас эхлээд бүтэлгүйтэх үе хүнд байдаг. Тэр бүртээ би дүгнэлт хийж, шалтгааныг хайж, цаашид яах талаараа дотор хүнтэйгээ зөвлөдөг.
Н.НАРАНБААТАР: Хүнийг хэзээ ч битгий муу хэл
-Хүн хаана ч, хэзээ ч өөрийнхөөрөө л байх хэрэгтэй гэж боддог. Миний хувьд бусдад муухай харагдаж, муу сэтгэгдэл төрүүлэхгүйг хичээдэг. Үг, үйлдэл хоёр нь зөрдөггүй хүн байх ёстой болов уу. Нэг их сайхан хайрын тухай дуулсан хүн бодит байдал дээр тэс өөр ааш авиртай, дуулснаасаа эсрэг дүр төрхтэй байвал муухай биз дээ. Ер нь урлагийнхныг бүтээсэн дүрээр нь хүлээж аваад, тэр байдлаар нь хардаг шүү дээ. Олны танил байхын давуу тал гэвэл хаана ч очсон хүмүүс сайхан хүлээж авч, хүндэлдэг юм.
-Пара ахын ярьсантай санаа нэг байна. Дурлал хүнийг хяналтгүй болгодог байх. Заримдаа хоол идэхээ ч мартсан байх жишээтэй. Сэтгэл хөдлөлийн хамгийн өндөр цэг тэнд л байдаг болов уу. Дурласан хүн бусдад тэнэг харагдаж болно. Гэхдээ үүнийг зөвтг өх ганц юм бол хайр. Ер нь бүх зүйлийн оршин тогтнох үндэс нь хайр юм болов уу. “Хайр гэдэг өгөхийн нэр” гэсэн сайхан үг байдаг.
-Охин маань хоёр нас хүрч байгаа болохоор одоогоор асуултаар булуулж, “бүдэрч” унаагүй л байна. Хүүхэд энэ үедээ яг тоть шиг аав, ээжийгээ дуурайдаг болохоор аль болох муу дуурайл болохгүйг хичээдэг. Хааяа ам мурийх асуудал гэр бүл болгонд тохиолдох зүйл. Тэр үед хүүхдийнхээ хажууд нь элдэв ааш гаргахгүй, хяналттай байх хэрэгтэй.
-Дэлхий дахиныг ороож, хүчээ авсан цахим ерт өнц өөр хийх боломжгүй зүйл гэж бараг алга. Бүх талын мэдээллийг шуурхай авч, хорвоогийн нөгөө өнцөгт байгаа хэн нэгтэй холбогдох зэргээр давуу тал олон байгаа. Уршигтай тал гэвэл хамгийн гол нь хүмүүсийн амьд харилцааг үгүй хийж байна. Нэг гэр бүлийнхэн дор бүрнээ утсаа ширтээд, ярих ч завг үй хэдэн тийш хараад суучихдаг болсон. “Нэг цаг тог тасарлаа. Гэрийнхэнтэйгээ ярьж үзсэн чинь дажгүй хүмүүс байна” гэсэн онигоо хүртэл гарсан байна лээ. Эмгэнэлтэй ч үнэн үг.
-Хүсэл биелүүлэгч үнэхээр гарч ирвэл хамгийн түрүүнд хүн төрөлхтөн нигүүлсэнгүй байгаасай гэж хүснэ. Тийм нөхцөлд бүх юм сайхан байх нь гарцааг үй. “Хүнийг хэзээ ч битгий муу хэл. Тэр хүн чамайг хэзээ нэгэн цагт хэн нэгэнд сайнаар ярьж байсныг олж мэдэх болно” гэсэн үг байдаг. Үүнийг би зарчим болгодог. Нэгнийгээ сайнаар ярихаасаа урьтан өөнтөглөж, муулдаг залуусыг хараад заримдаа бухимддаг. Хоёрдугаарт “Амьдрал минь үе дамжин сайхан байгаасай” гэж хүснэ дээ. Хотгойдын шадар ван Чингүнжавын хэлсэн “Төр, үр хоёр минь үүрд мөнх оршиг” гэдэгтэй утга нэг хүсэл юм.
-Мөнгө хүнийг хэрхэн өөрчилдгийг амьдрал харуулдаг. Тэр цаас хүний дотоод мөн чанарыг эвдэж, гэр бүл, найз нөхдөөс нь холдуулж чадна. Гэхдээ мөнгийг хэрэглээ гэж ойлгодог хүмүүсийг эвдэж чадахгүй.
-Миний хувьд хүүхдэд аливаа зүйлийн үнэ цэнийг мэдрүүлэхэд аав, ээж, гэр бүлийн хүмүүжил чухал гэж бодож байна. Гэхдээ үнэ цэнэ мэдрүүлнэ гээд хүүхдийн хүслийг барьж, хорьж, дарамталж, дутуу байлгаж болохгүй байх. Үеийнхэн нь өмсөж, хэрэглээд байгаа хувцас, утсыг авах хүсэл хүүхэд бүрт л байдаг. “Бид багадаа тийм ийм байсан. Одоогийн хүүхдүүдээс өөр” гэж үе үеийнхэн л ярьдаг. Бидний хүүхдүүд ч тэгж ярихыг үгүйсгэхгүй. Тэгэхээр амьдарч байгаа цаг үедээ тохирч, хүүхдийг мэдэрч байх хэрэгтэй юм болов уу.
-Нэг талаараа амьдрал бол урлаг гэдэг. Миний бодлоор насны намар гадаа ирэх тэр цаг үед хийсэн бүтээсэн зүйлээ эргэн санаж, үр хүүхдийнхээ өмнө бахархалтайгаар инээмсэглэхийг амьдрал гэдэг юм болов уу.
-Өөрийгөө сонсож, ярьж чадна гэдэг хувь хүний бас нэгэн ололт байх. Би хэн бэ, нийгмийн, бусдын хаана нь явна вэ гэдгээ мэдэхгүй, өөррийгөө тоож ярьдаггүй хүн олон байгаа шүү дээ. Би шийдвэр гаргахдаа заримдаа дотор хүнээсээ асуудаг. Хариуд нь тийм, эсвэл үгүй гэдгийг мэдрэмжээр дамжуулан дохио өгдөг шиг санагддаг.
Ж.Эрдэнэцэцэг