Оскарын наадмаас “12 жилийн боолчлол” киногоороо шилдэг эмэгтэй туслах жүжигчний шагнал хүртсэн жүжигчин Лупита Нионго “People” сэтгүүлийн 2014 оны хамгийн сайхан хүнээр тодорчээ.
Тэрбээр саяхан Францын гоо сайхны алдарт брэнд “Lancome”-ийн нүүр царай болох гэрээ байгуулсан билээ.
Мексикт төрсөн, Кени гаралтай бүсгүй ийнхүү анх удаа Жулиа Робертс, Синди Кроуфорд, Том Круз, Бейонсе зэрэг алдартнуудын тэргүүлж байсан жагсаалтын нэгдүгээрт бичигджээ.
Жагсаалтад Лупита Нионгогийн араас Кери Рассел, дуучин Пинк болон жүжигчин Жонни Деппийн ирээдүйн гэргий Эмбер Херд нар “удаалсан” байна.
Өнгөрсөн хугацаанд болсон шагнал гардуулах хэд хэдэн ёслолын үеэр ч Нионго хамгийн сайхан хувцасласан эмэгтэйчүүдийн нэгээр тодорч байв.
Энэ жил “People” сэтгүүл 25 дахь удаа дээрх жагсаалтыг гаргаж байгаа юм. Анх 1990 онд жүжигчин Мишель Прайфферийг хамгийн сайхан хүнээр нэрлэж байсан бол өнгөрсөн онд Гвинет Пэлтроу шалгарч байжээ.