УИХ-ын чуулганы өнөөдрийн буюу дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар “Амгалан” дулааны станцын тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх талаар хуулийн төслийг хэлэлцэн дэмжигдлээ.
Хуулийн төслүүдийн талаар Эрчим хүчний сайд М.Сономпил танилцуулсан.
“Амгалан” дулааны станц баригдсанаар хотын зүүн хэсэг буюу Зүүн дөрвөн замаас зүүн тийш дулааны шугамд шинээр холбох 20 мянган айл өрхийн дулааны хэрэгцээ, мөн цаашид нэмэгдүүлэх, сайжруулах шаардлагатай 120 Г/кал цагийн ачааллыг бүрэн хангах ажээ. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 8, 10 дугаар хорооны гэр хорооллын айл өрхийн дахин төлөвлөлттэй холбоотойгоор баригдах шинэ хорооллын дулааны асуудлыг шийдвэрлэх, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад энэ дулааны станц онцгой ач холбогдолтой гэлээ.
Эрчим хүчний яам дулааны станцын барилга, угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр БНХАУ-ын “Машин Инженерийн Корпораци” ТӨХК-тай 2013 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр түлхүүр гардуулах нөхцөлтэй 75.9 сая ам.долларын өртөгтэй гэрээ байгуулан ажиллаж байна.
Ажлыг төлөвлөгөөт хуваарийн дагуу гүйцэтгэж 2014 оны наймдугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөхөөр яамны холбогдох мэргэжилтнүүд, БНХАУ-ын 200 гаруй инженер, техникийн ажилчид, дотоодын 10 гаруй туслан гүйцэтгэгч компани хамтран ажиллаж буй. Харин станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд төсөвт хөрөнгө хэмнэх зорилгоор гүйцэтгэгч тал өөрийн тоног төхөөрөмжийг барилгын ажлын хугацаанд түр импортлон ашиглахаар гэрээнд тусгагджээ.
Мөн станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд олон нэр төрлийн тоног төхөөрөмж шаардагдахаас гадна тэдгээрийг дотоодын үйлдвэр компаниудаас хангахад хугацаа алдах, зарим нэр төрлийн тоног төхөөрөмжийг дотоодоос нийлүүлэх боломжгүй зэрэг шалтгааны улмаас хэмжилт, тохируулга, угсралтын ажлын болон суурилуулах тоног төхөөрөмжийг гаднаас оруулж ирэх шаардлагатай байгаа юм байна.
Иймд гүйцэтгэгчийн импортоор оруулж ирэх дээрх тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ.