УИХ-ын чуулганаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг яг одоо хэлэлцэж байна.
Хууль санаачлагч УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Одоо мөрдөгдөж буй Тамхины хяналтын тухай хууль хэтэрхий хатуу заалттай. Ялангуяа сумын төвд зай талбайгаас хамаарч тамхи борлуулах ямар ч боломжгүй. Үүнээс шалтгаалан дам тамхидалт газар авсан учраас хуулийн төслийг хөндөх болсон” зэргээр танилцуулав.
С.Баярцогт: 2012 онд батлагдсан хуулиудаас амьдралд хамгийн сайн хэрэгжиж байгаа нь тамхины тухай хууль. Хууль санаачлагч хүн айлгасан тамхины талаарх худлаа тоо мэдээллээ боль. Тамхины импорт 3.6, янжуур 1.6 хувиар нэмэгдсэн, дам тамхидалт өссөн гээд. Зохицуулалт талаас нь ярь. Огт хамааралгүй тоо баримт тавьж байж тамхи татах өрөө байгуулах арга чинь буруу. Өмнө нь ресторан, бааранд суухын аргагүй байсан. Гэтэл одоо ямар сайхан саруулхан байна. Моодорхож татдаг байсан олон залуу, эмэгтэй тамхинаас гарсан шүү. Энэ бол архаг тамхичдын асуудал. Өрөө гаргана, агааржуулалт хэрэгтэй гээд баахан зардал гарна.
Хууль санаачлагч О.Баасанхүү: Гаалийн ерөнхий газрын статистик мэдээнээс тоо баримтаа авсан. Импортоор хууль бусаар тамхи орж ирээд байна гэж байгаа юм биш. Худалдан авалт нь нэмэгдээд тэр хэмжээгээр “Хүн ТҮЦ” бий болоод байна. Маш олон хүн нууцаар тамхи зарж байна.
Г.Уянга: Энэ бол маш сайн хууль болсон. Хүүхдүүдийг тамхи татахаас урьдчилан сэргийлэх боломж байгаа. Энэ хууль батлагдах явцад тамхи татдаг гишүүд л их эсэргүүцэж байсан. Архаг тамхичид энэ санал хураалтад оролцох уу. Архаг тамхичид ашиг сонирхлын зөрчил ихтэй, лоббинд өртсөн учраас оролцуулахгүй байх хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийллээ.
Д.Ганбат: Зүгээр явж байгаа хуулийг мөрөөр нь байлга. Зөвхөн тамхи татдаг хүний эрх яриад байх юм. Гэтэл тамхи татдаггүй хүний эрх гэж байх ёстой. О.Батцогт гишүүн байнгын хорооны дарга байж яагаад ийм хууль дэмжээд оруулж ирж байгаа юм. Та наад зуршлаа боль. Танай байнгын хороо үүнийг дэмжиж оруулж ирж байгаа нь ичгэвтэр хэрэг шүү. 500 алхам гэдгээ яаж тооцоолоод байгаа юм.
Хууль санаачлагч О.Баасанхүү: Математикийн хичээл үзэж байсан бол тооцоо байгаа. Алхам гэдэг дээр шоконд орох шаардлагагүй. Хүн болгоныг метр бариад яв гээгүй. Амьдралд хэрэгжих тусмаа сайн хууль нь улам бүр сайжирч байдаг. Би тамхины хуулийг биш дам тамхидалтыг эсэргүүцээд байна. Гудамж талбайгаар дүүрэн дам тамхичид байна.
Я.Содбаатар: Би тамхи татдаггүй. Ардчилсан намын бүлгийн гишүүн биш учраас надад ашиг сонирхлын зөрчил байхгүй. Энэ хуулиа сайжруулъя, амьдралд нийцэхгүй зүйлийг засах үзэл баримтлалыг дэмжиж байна. Алхам гэдгийг метрээр шилжүүлэх байх. О.Баасанхүүгийн тооцоолсноор 500 алхам нь 250 метр юм шиг байгаа юм.
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотойгоор гишүүд үргэлжүүлэн асуулт асууж байна.