“Инээж буй Хүүхэд”-үндэсний хэмжээний арван гуравдугаар чуулган д энэ сарын 20-23-нд “Mongolica Resort” амралтын газарт болжээ.
Уг арга хэмжээг Дэлхийн Зөн Монгол ОУБ болон Хүүхдийн оролцооны сүлжээ байгууллага, Монголын сурагчдын холбоо, “Залуусын Зөн” нэгдсэн зөвлөлийн хүүхдүүд хамтран зохион байгуулсан байна. 17 аймаг, нийслэлийн долоон дүүргийн төлөөлөл болсон нийт 140 хүүхэд чуулганд оролцжээ.
“Инээж буй Хүүхэд” арга хэмжээг 2001 оноос эхлэн хүүхдийн дуу хоолойг сонсох, тэдний санаачлагыг дэмжин, нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Хүүхдийн Хөгжил, Хамгаалал Хөтөлбөр дор зохион байгуулсаар ирсэн юм.
Энэ чуулганаар хүүхэд хүүхдийнхээ төлөө нийгмийн амьдралд оролцохын ач холбогдлыг хэлэлцэж, учирч болох бэрхшээлийг сайн дурын бүлгэм, зөвлөл байгуулах замаар даван туулахаар шийдвэрлэдэг.
Энэ удаагийн чуулган “Гамшгийн эрсдлийг бууруулахад хүүхдийн оролцоо, хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх” сэдвийн хүрээнд болж, ОБЕГ, Дэлхийн Зөн Монгол ОУБ, Японы Хүүхдийг Ивээх Сан, Улаан загалмайн нийгэмлэг, Монголын Сурагчдын Холбоо зэрэг байгууллагууд Гамшгийн Эрсдлийг бууруулах чиглэлээр хүүхдүүдэд сургалт явуулсан байна. Мөн дадлага сургуулилт хийжээ. Ингэснээр хүүхдүүд бэлэн байдлаа хангасны үндсэн дээр эрсдлийг бууруулж чадна гэдгийг маш сайн ойлгож авсан юм.
Хэлэлцүүлгийн төгсгөлд Тайландын нийслэл Бангкок хотноо болох Азийн гамшгийн эрсдлийг бууруулах 6-р чуулга уулзалтанд Монгол улсаа төлөөлөн оролцох хүүхдийг сонгосон.
Хөвсгөл аймгийн 2-р сургуулийн 11д ангийн сурагч Э.Пүрэвсүрэн идэвх санаачлага, оролцоогоороо бусдыг манлайлж, хүүхдүүдийн саналаар Тайланд улсад болох олон улсын чуулганд оролцохоор шалгарчээ.
Тэрээр гамшгийн эрсдлийг хүүхдийн оролцоотой бууруулахад тулгамдаж буй асуудал бэрхшээлийг шийдвэр гаргах түвшний хүмүүст танилцуулж, хүүхдийн дуу хоолойг хүргэх юм.