Нэвтрүүлэг гэхээсээ илүүтэй “буу халалт” хэмээн нэрийддэг “NB & SALLY”-ын энэ удаагийн зочноор 2013 оны мисс Н.Ану, фото мисс Т.Батцэцэг нар оролцлоо.
Энэ дугаарт хөтлөгч Сэрчмаа Солонгосоос фэн нь явуулсан дэрийг энгэртээ тэвэрч суусан шалтгааныг асуухад тэрээр “Хоёр мисс бүсгүйтэй хамт сууж байгаа болохоор гэдсээ нуух гэж тэр” гэж тоглоом болгож хариулжээ.
Мөн сонин содон асуулт асуудгаараа алдартай NB оролцогчдоос “Их дэлгүүрт явж байтал чинь нэг хөдөөний хүн усны хуванцар савнууд барьчихсан чамаас хаалгаар гарахад нь туслахыг гуйвал яах вэ” гэхэд Н.Ану “Тусалж л таараа шүү дээ. Хүн л бол хүн. Хөдөөний байна уу, канестер барьсан байна уу, хамаагүй. Мисс хүн гэхээр тийм зүйлээс хол байх ёсгүй. Харин ч эсрэгээрээ туслах хэрэгтэй” гэж ухаалгаар хариулна лээ.
Та бүхэн миссүүдийн оролцсон буу халалтыг сонсохыг хүсвэл ЭНД дарна уу.