Валютын ханшийн мэдээлэл хүн бүрийн амьдралд нөлөөлдөг болсон цаг үед ханшийн мэдээллийг хамгийн шуурхай, үнэн зөвөөр хүлээн авахыг хэн хүнгүй хүсэх болжээ.
Тэгвэл GoGo.mn сайт иргэдийн хүсэлд нийцүүлэн “Валютын ханш” булангаа хэрэглэхэд илүү дөхөмтэй, олон эх сурвалжийг багтаан цоо шинээр та бүхэнд хүргэж байна.
Та “Валютын ханш” булангийн ХАНШ, ХАРЬЦУУЛАЛТ, ХАНШИЙН АРХИВ, ХӨРВҮҮЛЭГЧ гэсэн үндсэн дөрвөн хэсгээс мэдээлэл авах боломжтой.
Ханшийн мэдээлэл өдөрт хоёр удаа тогтмол солигдож буй бөгөөд тухайн солигдсон цагийн мэдээлэл ч мөн гарах юм.
ХАНШ
GoGo.mn сайт валютын ханшийн мэдээг хамгийн олон эх сурвалжаар буюу 9 банк, 4 валют арилжааны төвийн мэдээллийг нэг дороос авах боломжоор хангаж байна.
Мөн тухайн газруудын байршил, утасны дугаар, веб сайтыг багтаалаа.
ХАРЬЦУУЛАЛТ
Сонгосон валютын ханш нь дээр дурьдсан 9 банк, 4 валют арилжааны төвд ямар ямар байгааг харьцуулан харах боломжтой боллоо.
ХАНШИЙН АРХИВ
Өдрөөс өдөрт өөрчлөгдөн буй ханшийн мэдээллийг 2007 оноос хойш архивлан байршуулсан тул та тухайн жилүүдэд ханш хэрхэн хэлбэлзэж байсан мэдээллийг архиваас авч болно.
ХӨРВҮҮЛЭГЧ
Та тооны машин цохиж илүү үйлдэл хийхгүйгээр энэ хэсгээс хөрвүүлэгчийг ашиглан цаг хугацаагаа хэмнээрэй.
Та ЭНД дарж шинэчлэгдсэн “Валютын ханш” буланд зочилно уу.