Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй хийдэг 30 минутын мэдээллээрээ эдийн засгийг эрчимжүүлэх төслөө танилцуулав. Эдийн засгийг эрчимжүүлэх сэргээшийг Засгийн газар 100 хоногт багтаан хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөжээ.
Өнөөгийн эдийн засгийн хямрал хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хүндээр тусаж байгаа. Тиймээс бизнес эрхлэгчдэд олгож буй зөвшөөрлийн тоог цөөлнө. Уул уурхай, ашигт малтмалын салбарын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ. Хориглоод байсан хайгуулын лицензийг олгож эхэлнэ хэмээн уг тогтоолын төсөлд тусгаснаа Ерөнхий сайд мэдээлэв.
Мөн Оюутолгойн хөрөнгө оруулалт хийх хугацааг есдүгээр сар хүртэл сунгажээ. Энэ асуудлаар Засгийн газар Оюутолгой болон хөрөнгө оруулагч “Рио Тинто“ компанитай ярьсан. Оюутолгой 5-6 дугаар сард далд уурхайн ТЭЗҮ-ээ боловсруулна. Ирэх есдүгээр сард санхүүжилт нь орно хэмээн Ерөнхий сайд мэдээлсэн.
Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх 888 төслийн 550 гаруй нь жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төслүүд аж. Тиймээс Засгийн газар ноос ноолуурын үйлдвэрийг дэмжих бодлого барих гэнэ.
Мөн үйлдвэрлэлийн зориулалтаар оруулж буй тоног төхөөрөмжийн гаалийн татварыг шууд хураах биш, үйл ажиллагаа явуулж, үр ашгийг нь хүртэж эхлэхэд авдаг болох тухай эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрт тусгажээ.
Туул голын дагуух хурдны замын ажлыг ирэх тавдугаар сард эхлүүлэх, “Цэцэг” төвийн гурван замын уулзварыг урагш сэтлэн дөрвөн зам болгох ажлыг 100 хоногт багтаан гүйцэтгэхийг холбогдох байгууллагад үүрэг болгосон байна.
Эдийн засгийн эрчимжүүлэхэд нэмэр хандив болох энэ төслийг УИХ-ын маргаашийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлэн болгожээ. УИХ-аар батлуулан тогтоол гаргавал ирэх долоо хоногоос ажилдаа шуурхайлан орно гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг ярилаа.
Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөл байгуулагдсан бөгөөд уг төслийн хэрэгжилтийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм байна.