Их Британи болон дэлхий дахинаа суут зохиолч, яруу найрагч Уильям Шекспирийн төрсний 450 жилийн ойг тэмдэглэж байна. Түүнийг одоо хэр нь шилдгийн шилдэг зохиолч гэж нэрлэдэг юм.
Түүний төрсөн өдөр тодорхойгүй үлдсэн ч дөрөвдүгээр сарын 23-нд нас барсан нь тэмдэглэгдэн үлджээ. Харин дөрөвдүгээр сарын 26-нд загалмайлах ёслол гүйцэтгэсэн гэдэг.
Шекспирын уран бүтээлд 38 жүжиг, 154 арван мөрт шүлэг, дөрвөн найраглал багтдаг. Тэрээр зохиолоо бичээд зогсохгүй, өөрөө жүжгээ найруулан тавьж, “Глобус” театрын удирдагч байсан гэдэг.
Түүний “Гамлет”, Лир ван”, “Ромео Жульетта” зэрэг сонгодог жүжгүүд одоо ч тайзнаа тавигдаж, дэлхийн хэмжээний од жүжигчид тоглодог.
Их Британид Шекспирийн удирдаж байсан “Глобус” театрыг Темза мөрний эрэг дээр сэргээж, “Гамлет”жүжгийг тоглосон байна. Тус театрынхан ирэх хоёр жилд дэлхий дахиноо аялан тоглолтоо сонирхуулах юм.