Улаанбаатар хотын иргэн өглөө гэрээсээ гараад орой гэртээ эсэн мэнд эргэж ирэх эсэх нь үнэхээр эргэлзээтэй болжээ.
Машинаа унаад авто зам дээр явж байхад нь эсвэл явган хүн явах ёстой замаараа явж байхад нь барилгаас төмөр унаад алчихна.
Энхрий бяцхан үрсээ хамгаалаад гараасаа хөтлөөд явж байхад нь хүртэл кран унаад алчихдаг, төмөр унаад гэмтээчихдэг болж. Эх хүний нүдэн дээр үр хүүхэд нь бусдын хариуцлагагүй үйлдлээс болж цус нөжиндөө хутгалдана гээд бодохоор ямар аймшигтай вэ.
Саяхан “Буян” компанийн өмнөх, ЗЦГ-ын зүүн талд байрлах "S OUTLET" дэлгүүрийн кран унасан ч азаар хүн өртсөнгүй.
Барилгын ажлын улирал дөнгөж эхлээд л ийнхүү нэг хүн амиа алдаж, нэг хүүхэд хүндээр бэртлээ.

Барилгын улирал дуусах үед хэчнээн хүн үхсэн статистик тоог бидэнд хэлэхээр бэлтгэж байна вэ Барилга хот байгуулалтын сайд ноён Ц.Баярсайхан гуай?
Яагаад танай ажилтнууд хариуцсан ажлаа хийхгүй байна вэ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга ноён Д.Батмөнх гуай?
Яагаад энэ хотын иргэд гудамжаар явахаас ч, ерөөсөө амьсгалахаас ч айж амьдарна вэ ноён хотын дарга Бат-Үүл гуай?
Яагаад ажлаа эхлэхдээ л арга хэмжээ авахын оронд хүн үхэх хүртэл нь асуудлыг хойшлуулна вэ, эрхэм барилгын компанийн захирлууд аа?
Барилгын осол жил ирэх тусам л нэмэгдэх боллоо. Үнэхээр хөдөлмөр хамгааллаа сахиж чаддаггүй юм бол сахиж сурах хүртэл нь Улаанбаатарт барилгын ажил явуулахыг хориглоё. Барилгын осол гаргасан компанийн захирлыг 9-хөн сая төгрөгөөр торгох шийдвэр гаргадаг хууль шүүхийнхэнтэй байхад бидэнд амьд явахаас эрхэм зүйл алга. Бид амьд явмаар байна.
Монгол Улсын Үндсэн хуулинд Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй хэмээн заасан байдгийг холбогдох албан тушаалтнууд минь бодож үзнэ үү.