Өнгөрсөн амралтын өдрүүдэд 51 настай жүжигчин Жоди Фостер, түүний найз бүсгүй болох 44 настай Александра Хэдисон нар хуримаа хийсэн талаар РИА Новости мэдээлж байна.
Жүжигчний төлөөлөгч Женнифер Эллен үүнийг баталсан бөгөөд хуримын ёслолын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй юм.
Холливудын жүжигчин Жоди Фостерийн бэлгийн чиг хандлагын талаарх цуу яриа өнгөрсөн жил гарч эхэлсэн. Энэ яриа “Алтан бөмбөрцөг” наадмын шагнал гардуулах ёслолын үеэр батлагдсан юм.
Энэ үеэр жүжигчин лесби гэдгээ албан ёсоор зарласан. Үүний өмнө тэрбээр найруулагч Сидни Бернардтай 15 жил хамт амьдарсан бөгөөд Чарльз, Кристофер гэдэг хоёр хүүтэй.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Фостер, Хэдисон нар өнгөрсөн зунаас хойш дотносчээ.
Сонирхуулахад Александра Хэдисон алдарт хөтлөгч Эллен ДеЖенерестэй гурван жил үерхсэн ч 2004 онд салжээ.
Жоди Фостер “Гэмт хэрэгтэн” болон “Хурга майлахаа болино” кинонуудад бүтээсэн дүрээрээ 1989, 1992 онд Оскарын шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг хүртсэн юм.