Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өчигдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн.
Ж.Батзандан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болжээ.
Хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэдэг өнөөгийн байдлыг халж, цахим хэлбэрт шилжүүлэн, гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд өөрийн онлайн данснаас шууд хэвлэх боломжтой хувилбарт шилжүүлж байгаа.
Бүртгэлийн үйлчилгээг түргэн шуурхай болгох зорилготой уг хуулийн шинэчилсэн найруулга нь хуулийн этгээдийг бүртгүүлэхэд ажлын таван өдөр зарцуулдаг байсныг 24 цагт багтаахаар тусгасан байна. Түүнчлэн хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой асуудлаар бүртгэлийн газар болон бусад байгууллага руу биеэр зургаан удаа очдог байсныг нэг удаа болгох зарчмын өөрчлөлт оруулжээ.
Мөн хуулийн этгээд салбарын яамд, агентлагт бүртгүүлдэг байсныг Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт төвлөрүүлснээр бизнес эрхлэгчдэд ойлгомжгүй байдал, давхардал үүсэхгүй хэмээн үзсэн байна.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг зөвхөн Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлдэг болохыг ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан сэтгүүлчдэд танилцууллаа.
Мөн хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэдэг өнөөгийн байдлыг халж, цахим хэлбэрт шилжүүлэн, гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд өөрийн онлайн данснаас шууд хэвлэх боломжтой хувилбарт шилжүүлж байгааг дуулгасан юм.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль батлагдсанаар мэдээллийн ил тод байдал бий болж, төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжин иргэд, аж ахуйн нэгжид түргэн шуурхай, хүндрэлгүй болох гэнэ.