Үндэсний хөгжмийн тоглогдох арга барил, дуу авианы онцлогийг (Ethno, Electro, Dub¬step, Chill Out, House, Classic) орчин үеийн урсгалуудтай хослуулсан дуу хөгжмийн нийт 10-н бүтээлээс бүрдсэн шинэ цомгийг танилцуулах гэж байна.
Энэхүү цомгийн нэр нь “ETHNOSPHERE”.
Нээлтийн үйл ажиллагаа нь дөрөвдүгээр сарын 28-ны өдөр МҮХАҮТ-нд 19:00 цагаас зохион байгуулагдах бөгөөд дараахи урлагийн төрлүүдийг нэгтгэн хүргэнэ.
-“ETHNOSPHERE” цомгийг танилцуулах арга хэмжээ “МОНГОЛ БРЭНД” загварын шоу:
Өөрсдийн өнгө аяс, илэрхийллийг хэдийнэ олж, олонд танигдсан гурван загвар зохион бүтээгчийн бүтээлүүд үзэгчдийн хүртээл болно. Харин хөгжмийн аялгуу, хөг эгшгийг “ETHNOSPHERE” цомгийн зохиолууд бүрдүүлэх ба Монгол Модель агентлагийн шилдэг загвар өмсөгчид дизайнеруудын загварыг амилуулах юм.
-“ХӨХ САЛХИ” уран зургийн үзэсгэлэн:
Контемпорари чиглэлээр уран бүтээлээ туурвидаг зураач Б.Содномдаржаа “ETHNOSPHERE” цомгийн нүүр зургийг /Cover/ бүтээсэн бөгөөд нээлтийн үеэр цомгийн эх зураг болон өөрийн шилдэг бүтээлээ танилцуулна.
"ETHNOSPHERE" төслийг дэмжигч байгууллагаар ССАЖЯам болон Монголын Урлагийн зөвлөл, Ерөнхий зохион байгуулагчаар Chimdee's Music, FSM Agency, Fashion Channel, Ерөнхий спонсор байгууллагаар Fashion Water ажиллаж байгаа ажээ.