Барак Обама гадаад бодлогын хувьд ялагдлын дараа ялагдал хүлээж байга. Харин Владимир Путин олон улсын тавцан дахь санаагаа АНУ болон бусад улс орнуудын эсэргүүцэлтэй тулгаралгүй амжилттай хэрэгжүүлж байна гэж Америкийн улстөр судлаач, шинжээч Рон Тороушен FrontPage Magazine сэтгүүлд бичжээ.
Обамагийн гадаад бодлогын байнгын ялагдлыг шинжээч “Их уналт” гэж нэрлэсэн юм. Түүнчлэн АНУ, ОХУ-ын харилцаа Хүйтэн дайнаас хойш, анх удаа дээд цэгтээ хүртэл хямарсан гэж Рон Тороушен хэлсэн байна.
Олон улсын шинжээчид Обамагийн геополитикийн стратегийг алдаатай гэж үздэг ч Обама баримталж буй гадаад бодлогоо үнэн зөв, үндэслэлтэй гэдэгт хэт итгэлтэй байдаг гэнэ.
Рон Тороушений үзэж буйгаар Обамагийн алдаа нь түүний гадаад бодлого хэт зөөлөн буюу алтан дунджийг тохируулж чадахгүй байгаа явдал гэнэ.
Түүнчлэн Барак Обама олон нийтийн санаа бодлыг удирдаж чаддаггүй. Харин Путин PR-ийн суут ухаантан бөгөөд сүүлийн үед ОХУ-ын ерөнхийлөгчийн рейтинг хэзээ хэзээнээс илүү өндөр байгаа гэдэгт Рон Тороушен итгэлтэй байна.
Түүний бодлоор ОХУ-ын ерөнхийлөгч гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслийг ухаалгаар ашиглаж байгаа гэнэ. Үүний тод жишээ бол энэ сарын 17-нд “В.Путинтай хийх шууд ярилцлага”-телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож, иргэдийн сонирхсон асуултад хариулсан, АНУ-ын ард түмэн болон улстөрчдөд шууд хаягласан Сирийн тухай түүний нийтлэл 2013 оны есдүгээр сард The New York Times сонинд нийтлэгдсэн зэрэг юм.
Путин мэдээллийн дайнд ялалт байгуулсан хэвээр байгаа, ялангуяа Украинтай холбоотой үйл явдалд энэ нь илт мэдрэгдэж байгаа юм.
“Путин АНУ-ын халдлагаас ОХУ-ыг хамгаалах “зоригт хамгаалагч” гэдэг дохиог байнга илгээж байдаг. Путин "геополитикийн шатар" тоглож байгаа бөгөөд Барак Обамаг үргэлж ялдаг. Үүний жишээ нь Эдвард Сноуден, Сири, Иран зэрэг олон улсын томоохон асуудлууд” гэж шинжээч хэлсэн байна.
Путиныг ялагч хэмээн тодорхойлсон тоймчид олширч байгаа юм. Америкийн цэргийн шинжээч Ральф Питерс Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Барак Обамагаас илүү алсын хараатай хэмээн үзэж байгаа тухай “RT” агентлаг мэдээлж байсан.
Оросын Ерөнхийлөгч олон улсын тавцанд хамгийн хүчтэй, үр дүнтэй, тэргүүлэгч улс төрч болж байна хэмээн шинжээч үзсэн байна. Харин Обамад Оросын Ерөнхийлөгчид байгаа шиг алсын хараа, ойрын ирээдүйд болох үйл явдлыг урьдчилан харах зэрэг чанар дутагдаж байгааг шинжээч өгүүлсэн байна.
Рон Тороушен нь олон нийтийн харилцаа чиглэлээр мэргэшсэн АНУ-ын хамгийн нэр хүндтэй, эрэлттэй улстөр судлаач, мэргэжилтний нэг юм.