МЗХ-ны дэргэдэх Залуу дугуйчин клуб болон бусад унадаг дугуйг дэмжигч байгууллагууд амралтын өдөр бүр “Унадаг дугуйн тогтмол аялал” зохион байгуулж, амралтын өдрийг спиртэд биш спортод зориулах болсон.
Энэ ажлын хүрээнд өнгөрсөн амралтын өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Унадаг дугуйтай тогтмол аялал”-ын нээлт болжээ. Үүнд МЗХ-ны “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн санаачилгаар Монголын Залуучуудын Аялал Жуулчлалын Корпораци, Залуу Дугуйчин Клуб, Каннондэйл дугуйн дэлгүүр, Аттила дугуйн дэлгүүр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг байгууллагууд нэгдсэн байна.
Энэ аялал Унадаг дугуйтай Улаанбаатар төслийг дэмжих, хотын иргэдэд дугуйгаар аялах боломж бүрдүүлэх, амралтын өдрийг спиртлэг бус спортлог байдлаар өнгөрүүлэх, аялагчдын тоог нэмэгдүүлэх зорилготой.
Тэгвэл ирэх 26-ны өдөр буюу бямба гарагт "Хатан туул голоо хайрлая, хамгаалъя" аяны хүрээнд 2 дахь жилдээ Туул голын ойр орчмыг цэвэрлэж, унадаг дугуйгаар аялж, тоглож, хоорондоо танилцаж, амралтын өдрийг зугаатай өнгөрүүлэх юм.
Аялалд хамрагдаж Хатан туул голоо цэвэрлэх ажилд нэгдэхийг хүссэн залуус МЗХ-ны төв байранд 26-ны 9:00 цагт ирэх юм байна.