Казахстаны Астанад болж буй чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй 97 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Ганьт” клубын тамирчин, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраагийн шавь, ОУХМ Д.Хүдэрбулга түрүүлж Азийн аварга боллоо.
Энэ жинд 12 бөх өрсөлдсөнөөс олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт тажикийн бөх Рустам Искандерийг 8:2 онооны харьцаагаар ялсан.
Мөнгөн медалийн төлөө иракийн бөх Салах Межеед Ахмедтэй барилдаж 10:0 онооны харьцаагаар ялснаар алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон.
Киргизийн бөх Магомед Мусаевыг 7:5 онооны харьцаагаар ялж Азийн аварга болов.
Олон улсын хэмжээний мастер Ч.Ганзориг 2006 онд мөн улсын Алматы хотод болсон тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алт медаль авснаас хойш 8 жилийн дараа Д.Хүдэрбулга тивийн аварга боллоо.
Эрэгтэй 74 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат мөнгөн медаль хүртэж тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, хүрэл медалийн эзэн болов.
Эмэгтэй 48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл бас аман хүзүүдэж эмэгтэй тамирчдынхаа хоёр дахь мөнгөн медалийг энгэртээ зүүлээ. “Алдар” спорт хороо, “Ажнай” клубын залуу тамирчин Н.Лхамгармаа 61 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ.