Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлын сонгон шалгаруулалт өчигдөр Эрүүл мэндийн яаманд боллоо.
Захирлын албан тушаалд Хавдар судлалын үндэсний төв, Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн захирлаар ажиллаж байсан А.Мөнхтайван, Гэмтлийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Р.Энхсайхан, гавьяат эмч, эмчилгээ, судалгаа, үйлдвэрлэлийн "Монг-Эм" ХХК-ийн зөвлөх, анагаах ухааны доктор, дэд профессор З.Мэндсайхан нар нэрээ дэвшүүүлжээ.
Тэдний дунд явуулсан сонгон шалгаруулалтад уламжлалт анагаах ухааны эмч З.Мэндсайхан шалгарсан байна.
Өмнө нь энэ албан тушаалд өрсөлдөх хүмүүст эрүүл мэндийн салбарт удирдах албан тушаал хашиж байсан, докторын зэрэгтэй хүн байх шалгуур тавьж байсан бол энэ удаа анагаах ухааны боловсролтой, эрүүл мэндийн салбарт 15 ба түүнээс дээш жил ажилласан байх шалгуур тавьжээ. Уг шалгуурыг З.Мэндсайхан хангасан аж.