Багш миний бие хүүхдийн хөгжилтэй холбоотой асуудлаар сайдын ярилцлагуудыг шүүрдэж, түүний үг өгүүлбэрээр илэрхийлэгдэж байгаа утга санаа болон энэ асуудлыг орчин цагийн боловсрол судлалын онол, үзэл баримтлалтай харьцуулан судалж, өөрийн ойлголт, төсөөллөө бас илэрхийлэхээр шийдлээ. Үүнийг сайд ба судлаач багшийн нүүр тулаагүй ярилцлага гэж үзэж болно.
Багш заана гэж дайрахаасаа илүү тухайн хүүхдийг сурахад нь тусалдаг туслагч, сайн нөхөр, сайн хамтрагч болох ёстой.
БШУ-ны Сайд Л.Гантөмөр:...Мэдээлэл хэзээ мэдлэг болдог юм бэ. Түүнийг олон өнцгөөс дүгнэж, олон үйл явдлаар чимж байж мэдлэг болдог байхгүй юу. Нэг удаа сонсоод өнгөрөхөд бол тархинд байж л байна. Гэхдээ тэр нь гарч ирдэггүй, олддоггүй. Хүүхэд өөрөө өөрийгөө дайчлах тэр боломжийг бид яаж гаргах вэ гэдэг нь хамгийн гол нь гэж ойлгож болно. Багш заана гэж дайрахаасаа илүү тухайн хүүхдийг сурахад нь тусалдаг туслагч, сайн нөхөр, сайн хамтрагч болох ёстой. Мэдээлэл дамжуулдаг системийг эвдээд мэдээллийг мэдлэг болгож авдаг, ухаалаг шийдвэр гаргаж чаддаг хүн болж төлөвших энэ процесс өөрөө цоо шинэ арга зүйг шаардаж байна.... (Ярилцлага: news.mn 2013 оны 1 сарын 15)
МУИС-ийн багш, профессор Б.Бурмаа: Хичээл дээр сурах ба багшлах үйл ажиллагаа явагдаж байх үед сурч буй хүн, тухайлбал сурагчийн толгой дотор дараах үйл явцууд явагддаг болохыг когнитив сэтгэл судлал, тархи судлал, мэдээллийн сэтгэл судлал зэрэг олон шинжлэх ухааны нээлтүүд дээр тулгуурлан дараах байдлаар тайлбарладаг. Үүнд,
-Мэдээллийг хүлээн авах
-Мэдээллийг боловсруулах, мэдээллийг мэдлэг болгох
-Мэдлэгийг хадгалах
-Мэдлэгийг хэрэглэж асуудал шийдвэрлэх
Мэдээллийг хүлээн авах: Хүүхэд өөрийн харах, сонсох, хүртэх зэрэг сэрж мэдрэх эрхтнийхээ тусламжтайгаар мэдээллийг хүлээн авна. Өөрийн гэсэн утга өгөгдөөгүй, зөвхөн сонссон, харсан мэдээлэл нь хүний богино хугацааны санамж дээр ирж боловсрогдоно. Гэвч маш их хэмжээний мэдээлэл энэхүү санамж хүрч чадалгүйгээр алдагдах боломжтой байдаг.
Мэдээллийн алдагдлыг багасгахын тулд хичээл наад зах нь сурагчдын амьдралд байдаг, тэдний сонирхолыг татсан тэдэнд сэдэл өгсөн сэдэв, асуудлаас эхлэх нь зүйтэй. Энэ нь дурын нэг асуудал биш харин хичээл дээр үзэх шинжлэх ухааны асуудлыг “дотроо агуулсан” байх учиртай. Бага ангийн байгалийн ухааны хичээл дээр “Цахилгаан гүйдлийн хэлхээ” гэж гарчиг тавихын оронд зүгээр л өрөөний хананд байгаа товчлуурыг дарах үед чийдэн асдаг нь ямар учиртай юм бэ гээд яриа өдөөх жишээтэй.
Иймээс үзэх сэдвээ нэрлэхдээ хүүхдэд танил биш шинжлэх ухааны үг хэрэглэх үү, ахуйн хэл хэрэглэх үү, шинжлэх ухааны асуудлыг шууд авч үзэх үү ахуйн асуудлаас эхлэх үү, амьдралын ямар асуудалтай холбоотой нь тодорхойгүй шинжлэх ухааны нэр томъёо заачихаад мэдлэгээ амьдралын асуудлыг шийдвэрлэхэд хэрэглэхийг шаардаж болох уу гэдгээс эхлээд л багш алхам дутамдаа тулгарах асуудлын талаар дидактик шийдлийг хийх хэрэгтэй болно.
Мэдээллийг боловсруулж мэдлэг болгох: Мэдээллийг боловсруулах, мэдээллийг мэдлэг болгохын хувьд хоёр арга зам байна. Гаднаас өгч буй мэдээлэл буюу багшийн хэлж ярьсан зүйлийг тэр чигээр нь хүлээн авах юм бол энэ нь “цээжилсэн мэдлэг” байдлаар салангид байж байгаад шалгалт өнгөрөх үед мартагдана.
Иймээс үзэх сэдвээ нэрлэхдээ хүүхдэд танил биш шинжлэх ухааны үг хэрэглэх үү, ахуйн хэл хэрэглэх үү, шинжлэх ухааны асуудлыг шууд авч үзэх үү ахуйн асуудлаас эхлэх үү, амьдралын ямар асуудалтай холбоотой нь тодорхойгүй шинжлэх ухааны нэр томъёо заачихаад мэдлэгээ амьдралын асуудлыг шийдвэрлэхэд хэрэглэхийг шаардаж болох уу
Хэрвээ багш хичээл дээр үзэх зүйлийн талаар сурагчдад ямар төсөөлөл, мэдлэг байгааг тандаад (оношлогоо), түүнийг тооцон сургалтыг зохион байгуулах нөхцөлд сурагчдын мэдлэг өмнөхөөс илүү цэгцтэй, илүү зөв, илүү өргөн хүрээний мэдлэг болон буцаж хадгалагдана.
Ийнхүү сурч буй хүний мэдлэгийн бүтэц өөрчлөгдөн, шинэ мэдлэг бүтээгддэг идэвхитэй (activ) суралцахуй явагдахын тулд багшийн зүгээс сурч буй хүний оролцоог хангасан сурах орчинг бүрдүүлэх ёстой.
Жишээ нь физикийн хичээл ямар учраас хүнд байдаг вэ? гэвэл физикийн хичээл дээр үзэх бараг бүх асуудлуудын талаар сурагчид тодорхой хэмжээний өмнөх төсөөлөлтэй байдаг. Гэвч энэ төсөөлөл нь ихэнх тохиолдолд ахуй амьдралаас олсон, ахуйн хэл дээр илэрхийлэгддэг учир шинжлэх ухаанч биш буруу байдаг.
Ийм учраас физикийг сурна гэдэг нь ахуйн төсөөллөөс шинжлэх ухааны мэдлэгт, ахуйн хэлнээс физик хэлд, улмаар матемтик хэлд шилжинэ гэсэн үг. Физикийн хичээл үздэг агуулга нь тэнгэрээс унаагүй. Энэ агуулгыг эрдэмтэд ажиглах, таамаглах, турших, загварчлах, дүгнэх гэх мэт сэтгэн бодох оюуны болон үйлийн маш олон аргыг хэрэглэж нээж бүтээсэн. Сурагчид энэ аргуудыг өөрсдийн боломжийн түвшинд суралцах юм бол тэд мөн мэдлэг бүтээж болно.
Сурагчдад шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх зорилготой ерөнхий боловсролд физикийн хичээлийн оруулах гол хувь нэмэр нь физикийн танин мэдэхүйн аргуудыг эзэмшүүлэхэд оршиж байна. Эдгээр аргын талаар сурагчид мэдэх, улмаар эдгээр аргыг сурах, аргаа хэрэглэж мэдлэг бүтээх нь эцсийн бүлэгт тэдний сурах орчинг когнитив сэтгэл судлал, мэргэжлийн дидактикийн онол, үзэл баримтлал дээр суурилан боловсруулах нөхцөлд л биелэгдэх болно.
Бусад бүх хичээлийн хувьд энэ үйл явц ижил. Үнэндээ шинэ онолын үзэл баримтлал нутагших суурь нь монголчуудын үр хүүхдээ хүн болгож ирсэн арга ухаанд байдаг. Манай ахмад хүмүүс ажиглах, тунгаан бодох, эргэцүүлэн дүгнэх зэрэг танин мэдэхүйн сэтгэлгээний арга сайтай, үг цөөнтэй. Худлаа ярьдаггүй, өөрийгөө магтдаггүй, хүнийг муу хэлэхээс өмнө өөрийгөө цэнэж байдаг, хамгийн гол нь сэтгэлгээ, үг,үйл нь тохирч байдаг. Иймээс амьдралд тохиолдох аливаа асуудлыг зөв шийдэж, тэр хэрээрээ бусдад нэр хүндтэй, хэлсэн үгийг нь хүмүүс сонсож үлгэр дууриал авдаг. Энэ бол монголчуудын хэл, сэтгэлгээний онцлог. Одоо сэтгэлгээний энэ уламжлал хэлтэйгээ хамт тасрах гээд л байх шиг байна даа.
Заах аргаас сурах орчинг бүрдүүлэх аргад шилжих нь багшаас шинэ мэдлэг, чадвар, сургалтын арга зүйн шинэчлэлийг шаардах болно. Багшийн арга зүйг шинэчлэхэд олон хүчин зүйл нөлөөлнө. Мэдээллийг мэдлэг болгох нь зөвхөн хүүхдэд биш бүх хүнд явагдана. Тухайлбал сургалтын хөтөлбөр, сурах бичиг нь мөн өөрийн удирдлагатай суралцахуйг дэмжихээр боловсрогдох учиртай. Эдгээрийг боловсруулж буй хүмүүс боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр боловсруулах орчин цагийн онол арга зүйн мэдлэгтэй, түүнийгээ хэрэглэж тухайн асуудлыг шийдвэрлэх чадвартай байж гэмээж сурагчийн сурах, багшийн багшлах үйлийг дэмжсэн, багшид удирдамж өгсөн хөтөлбөр, стандартыг боловсруулах учиртай. Улмаар багш бэлтгэх болон багшийн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрүүд ч шинэчлэгдэх шаардлага гарна.
Үргэлжлэл нь маргааш ...