Энэ удаагийн “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буландаа “Цэцгэн аялгуу” клубын тэргүүн Г.Оюунбилэгийг урилаа.
Тэрбээр өчигдөр МҮЭСТО-нд эхэлсэн “Ногоон хэрэм-ойжуулалт” үзэсгэлэн худалдаанд оролцож, өөрийнхөө тарьсан цэцгийг худалдаалж байсан юм. Мөн цэцэг тарихаар сонирхсон хүмүүст зөвлөгөө өгч байлаа.
-Улс орны хөгжил гэж юу юм бол. Хүн бүр л хөгжлийн талаар өөр өөрийн бодолтой явдаг байх. Та өөрийнхөө үзэл, бодлыг хуваалцаач?
-Улс орны хөгжил хувь хүнээс шалтгаална гэж би боддог. Хувь хүн хэчнээн хариуцлагатай, санаачилгатай байх тусам л улс орон хөгжинө, урагшилна. Би ингэж бодож, өөрөө хариуцлагатай, санаачилгатай байхыг бодож явдаг хүн.
-Цэцэг тариад олон жил болж байна уу?
-30 гаруй жил цэцэг тарьж байна даа. Би бага байхаасаа л цэцэг тарьж эхэлсэн. Манайх төмөр замд байдаг байлаа. Тэр үед төмөр замд оросууд их байдаг байсан. Манай хөрш орос хүн. Тэр хүн цэцэг тарьдаг. Түүнийг нь хараад, сонирхоод л цэцэг тарьдаг болсон. Мөн би орос охинтой найзалдаг байлаа. Тэднийд орохоор маш их цэцэгтэй. Ээж нь их гоё цэцэг тарина. Энэ нь ч намайг цэцгэнд дуртай болоход нөлөөлсөн. Гэхдээ тэр үед нэг их олон төрлийн цэцэг байдаггүй байлаа. Шимтгэлээ, усан цэцэг гээд цөөхөн төрлийн л цэцэг тарьдаг байсан. Ер нь бол цэцэг баяр баясгалан бэлэглэхээс гадна хүний сэтгэлийг өргөж өгдөг. Цэцэг тарьсан хүн их сайхан зантай болдог. Цэцэглэсэн үед нь ерөнхийдөө инээмсэглэж л явна шүү дээ.
-Сүүлдээ таны сонирхол өргөжөөд, хувийн сонирхлоосоо давсан бололтой?
-Би өөрөө холбооны инженер мэргэжилтэй. Телевизэд ээлжийн инженер, хэрэг эрхлэх газарт ахлах инженер хийдэг байлаа. Сүүлдээ элэгний церозоор өвдөөд, хэвтэрт орсон. Нэлээд олон жил хэвтсэн юм. Удаан хэвтсэний эцэст хөл дээрээ босч ирсэн. Тэр үед найз маань Экологи боловсролын төвийн сургалтад оруулж өгсөн. Ингээд л цэцэг тарих ажилд улам сонирхолтой болсон доо. 2004 оноос хойш идэвхтэй ажилласан гэж үзвэл 10 жилийн нүүр үзсэн байна даа. Энэ хугацаанд би өөрөө санаачилж клуб байгуулаад, хүмүүстэй нэгдэж ажиллаж байгаа.
“Цэцгэн аялгуу” нэртэй клуб байгуулсан юм. Манай клуб дээр байнга сургалт явуулдаг. Хүмүүс маань өөрсдөө үрсэлгээгээ хийгээд, гадна талбайн цэцэрлэгжилт болон тасалгааны цэцгийг байнга ургуулдаг. Клубын хэмжээнд ажиллахаар бие биенээсээ мэдэхгүй зүйлээ асууна, зааж өгнө. Гаднаас хүмүүс авчирч сургалт явуулна. Хүмүүс анх цэцэг сонирхож эхлэхдээ харсан болгоноосоо мөчир авч тарьдаг. Яваандаа бүх цэцгийг тарих хэрэггүй юм байна гэдгийг ойлгоод, төрөлжиж эхэлдэг. Зарим нь модлог ургамал сонирхож байхад нөгөө хэсэг нь хурдан ургуулж, зарахын тулд цэцэг тарьдаг. Зарим нь удаан ургадаг цэцгийг таашаал авах зорилготой тарьдаг. Нэг хэсэг нь гоё цэцэг тарихыг хүсдэг. Хүн бүр л янз бүрийн сонирхолтой байдаг юм.
Арчлалтад нь зориулж төсөв бараг гаргадаггүй. Манай цэвэрлэгч нар үүнийг усална, хангалттай чадна гэж хэлдэг юм. Бид нөгөө цэвэрлэгч нарт нь цэцэг арчлахдаа ингэдэг шүү, битгий хувингаар ус палхийтэл хийгээрэй, шланкаар услаж болохгүй шүү гээд хэлээд, даалгаад өгдөг. Тэгээд хэд хоноод ирэхэд хувингаар палхийтэл ус хийж услаад, нэг хэсэг хөрсийг хөндөөд, өнөөх нь нүүгээд явчихсан байдаг.
-Та бол олон төрлийн цэцэг тарина биз?
-Би өөрийнхөө гэрт дандаа ховор төрлийн цэцэг тарьдаг. Харин үржүүлж тарихдаа янз бүрийн л жижиг ургуулдаг. Гэхдээ соёолоод ирэхээр нь ховор цэцэгнээсээ ч зарж байна. Мөн хурдан ургадаг, таваарлаг шинж чанартай цэцгийг ч зарж байгаа. Хүмүүсийн сонирхол өөр байдаг болохоор янз бүрийн цэцэг тарьж ургуулахгүй бол болохгүй шүү дээ. Түүнээс гадна цэцэг тарьж байгаа хүмүүс бие биедээ байхгүй байгаа цэцгээ солилцоно гэх маягаар л ажиллана шүү дээ.
-Өнөөдөр цэцэрлэгжүүлэгчдийн улсын анхдугаар зөвлөгөөн болж байна. Энэ бол Улаанбаатар хотын ногоон байгууламжид төрөөс анхаарч байгаа нэг хэлбэр байх. Та хотын ногоон байгууламжийн асуудал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Сүүлийн 4-5 жил манай клубынхэн ногоон байгууламжид оролцож, цэцэг тарьж байсан. Анх биднийг хотын ногоон байгууламжийн ажилд оролцож байх үед хиймэл цэцэг авчирч суулгасан тохиолдол ч байдаг байлаа. Дөрвөн жилийн өмнө Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнд цэцэг тарихад тал нь хиймэл цэцэг байлаа. Харин түүний дараа жилийн тарилтыг нь манай клубынхэн хотын хүмүүстэй хамтарч тарьж байлаа. Битүү амьд цэцгээр дүүргэсэн. Хоёр жилийн өмнө төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд тал байрлах төрийн далбааны доор байрлах 10 цэцгийн мандалд цэцэг тарьсан. Бид суналт байхгүй, зөв ургалттай цэцэг аваачиж тарьсан ч гэсэн цааш нь арчилж, тордох хүмүүс нь мэдлэг дутмаг болохоороо буруу арчлах, услахгүй хаяж хатааж байсан.
Уг нь тариад өгсөний дараа арчилж байгаа хүмүүс нь жаахан мэдлэгтэй, хэлсэн зөвлөгөөний дагуу зөв арчилдаг бол сайн шүү дээ. Гэтэл цэцэг тарьчихлаа, одоо ингээд л боллоо гэсэн сэтгэхүйгээр ханддаг байдал бий. Түүнээсээ болоод хотын ногоон байгууламж сайн сэргэж өгөхгүй байна уу даа гэж боддог. Хэрвээ ногоон байгууламжийн арчлалтыг зөв хийгээд өгвөл болох гээд байна. Өнгөрсөн жил бид Баянгол дүүргийн өмнөх найман ширхэг цэцгийн мандлыг янзалсан. Гэх мэтээр л хотын ногоон байгууламжийн ажилд чадах чинээгээрээ оролцдог. Түүнээс гадна хувь хүмүүсийн захиалгаар зуслангуудад очиж цэцэг тарьж өгдөг юм.
-Нэгэнт өөрсдөө тариад өгч байгаа юм чинь арчлалтдаа давхар хийж болдоггүй юм уу. Дарга нартай ярилцаад, шийдвэрлэж болмоор санагдах юм?
-Төсөв гаргасан хүмүүс нь буруу ажиллаад байна уу гэж боддог. Жишээ нь, найман цэцгийн мандалд тэдэн цэцэг суулгана, үүнд зориулж тийм хэмжээний төсөв гаргана гээд л орхидог. Арчлалтад нь зориулж төсөв бараг гаргадаггүй. Манай цэвэрлэгч нар үүнийг усална, хангалттай чадна гэж хэлдэг юм. Бид нөгөө цэвэрлэгч нарт нь цэцэг арчлахдаа ингэдэг шүү, битгий хувингаар ус палхийтэл хийгээрэй, шланкаар услаж болохгүй шүү гээд хэлээд, даалгаад өгдөг. Тэгээд хэд хоноод ирэхэд хувингаар палхийтэл ус хийж услаад, нэг хэсэг хөрсийг хөндөөд, өнөөх нь нүүгээд явчихсан байдаг.
“Хэлээд байхад шланкаар юм уу, хувингаар асгаж усалсан байна. Цаас юм уу, гялгар хүүдий дэвсэж тавьж байгаад хөрсөө хөндөхгүй услаач ээ. Би та нарт хэлсэн шүү дээ” гэхээр тэгж л усалсан гээд зүтгээд байдаг. Уг нь цэцэг, зүлгээ арчилж мэддэг хүмүүстэй бол, эсвэл бид өөрсдөө арчилдаг бол ногоон байгууламж улам л гоё болох учиртай. Гэтэл мэдэхгүй хүмүүст даалгасан болоод л орхиж байна.
Уг нь ногоон массаараа байдаг цэцэгнүүд чинь оффисын зориулалттай байдаг юм. Ийм цэцэг маш их хүчилтөрөгч үйлдвэрлэдэг, орчны нян бактерийг устгадаг. Гэтэл манайхан ногоон массаараа байгаа цэцэг авахгүй цэцэглэдэг цэцгийг нь авъя гэж зүтгээд байдаг. Энэ бол ногоон байгууламж, ургамлын ямар ч мэдлэггүйтэй холбоотой.
Өнгөрсөн жил гэхэд би Баянгол дүүргийн өмнө тарьсан цэцгээ дөрвөн удаа эргэж очиж, нөхөн тарилт хийсэн. Цэцгийг тэгж арчилдаг юм. Ер нь бол ургамал мэдэхгүй хүмүүс үрсэлгээ аваачаад тарихаар үүнийгээ зай завсаргүй болгоод тариад өг гэж шаардаад байдаг. Цэцэг гэдэг буталж ургаж, сагсайх ёстой. Гэтэл шавааралдуулаад тарьчихаар дээшээ л сунаж ургаад байна уу гэхээс буталж ургадаггүй. Үүнийг ч ойлгохгүй хүмүүс ч байна.
Ер нь бол цэцэг тариулж байгаа хүмүүс ч мэдлэгтэй байх хэрэгтэй, суулгаад өгсний дараа арчлах гээд үлдэж байгаа хүмүүс нь ч гэсэн мэдлэгтэй байх хэрэгтэй байна. Ерөөс ногоон байгууламж гэдэг улсын хөгжлийн салшгүй нэг хэсэг шүү дээ. Манайхан хөгжил гэхээр л гоё байшин, бүтээн байгуулалт гээд л байдаг. Зөв нь зөв л байх. Гэхдээ л хэчнээн сайхан байшин барилга байгаад ногоон байгууламжгүй бол яах билээ. Тиймээс ногоон байгууламж, цэцэг, модыг би хөгжлийн нэг хэсэг гэж хардаг.
-Улаанбаатар хотод ногоон байгууламжийн дутагдал маш их байна. Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ хаанаа ч хүрэхгүй байгаа. Тэгвэл ямар цэцгийг гадаа талбайд тарьж, ногоон байгууламж маягаар ашиглахад тохиромжтой байдаг юм бол?
-Манайхан цэцэглэдэг цэцгэнд их дуртай хүмүүс. Уг нь ногоон массаараа байдаг цэцэгнүүд чинь оффисын зориулалттай байдаг юм. Ийм цэцэг маш их хүчилтөрөгч үйлдвэрлэдэг, орчны нян бактерийг устгадаг. Гэтэл манайхан ногоон массаараа байгаа цэцэг авахгүй цэцэглэдэг цэцгийг нь авъя гэж зүтгээд байдаг. Энэ бол ногоон байгууламж, ургамлын ямар ч мэдлэггүйтэй холбоотой. Гадны талбайд ч гэсэн ялгаа байхгүй, адилхан. Хүмүүс болохоор цэцэглэдэг цэцэг таръя гээд байдаг. Гэтэл ногоон байгууламжид таарсан, навчтай, агаарын бохирдлыг сайн шингээдэг, хүчилтөрөгч ихээр ялгаруулдаг цэцэгнүүд байдаг. Харамсалтай тийм цэцгээ огт тоодоггүй. Яах вэ, зохицлыг нь олж тарих гэхээр зарим төрлийн цэцэгнүүд нь манайд орж ирээгүй байна л даа. Тийм болохоор өнгө үзэмжтэй байх талаас шийдэлтэйгээр тарих боломж хомс байна.
-Зөвхөн үзэмж талдаа анхаараад бохирдлыг сордог, хүчилтөрөгч ихээр ялгаруулдаг цэцгээ мэдэхгүй, тэр тал дээр анхаарахгүй л байна гэсэн үг үү?
-Ерөөсөө л тийм. Жишээлбэл, нөмөргөнө гэдэг гэдэг цэцэг байгаа юм. Маш их хүчилтөрөгч үйлдвэрлэхээс гадна орчны чийгшлийг 66 хувь хүртэл барьж өгдөг байх жишээтэй. Манайх шиг хуурай нөхцөлд байгаа хүмүүст чийгшил хамгийн их хэрэгтэй. Гэтэл нөмөргөнийг царай муутай гээд тарихгүй байх жишээтэй. Хамгийн их цэцэглэдэг, гоё цэцэг гээд л аваад, тариад байна. Гэтэл орчны бохирдлыг сордог маш олон цэцэг байна шүү дээ. Угаалгын өрөөнд хөгц ургах тохиолдол байдаг. Түүнийг өөртөө шингээж авдаг, хооллодог цэцэг хүртэл байдаг. Манайх шиг утаатай, бохирдол ихтэй нийслэлд энэ төрлийн цэцгүүдийг сонгож тарьвал илүү үр дүнтэй санагддаг. Даанч хотын өнгө үзэмжийг дээшлүүлэхгүй, царай муутай гээд ад үзээд тоохгүй байгаа юм.
-Хотын цэцэрлэгжүүлэлтийн ажлыг хариуцаж байгаа хүмүүс та нараас цэцэг авдаг уу?
-Авах үедээ авна аа. Гэхдээ өнгөрсөн жил “Монгол флорис” гэдэг цэцгийн том хүлэмжтэй компани хоттой хамтарч ажилласан. Тэднийх нийслэлийн гудамжуудыг Хун цэцгээр дүүргэсэн. Модны ёроолын тогоон дотор хүртэл тарьчихсан байсан. Хун цэцэг янз бүрийн өнгөтэй байдаг. Тийм болохоор хотын өнгө үзэмжид зохицсон байдаг. Энэ мэтээр компани, хувь хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа шүү.
-Хотын ногоон байгууламж гэхээр зүлэг их тарьж харагддаг. Танай клубийнхэн зүлэг тарьдаг уу?
-Зүлэг тарьж өгдөг тохиолдол бий. Манайх гэлтгүй өөр олон клуб энэ ажилд оролцдог юм. Гэхдээ заримдаа стандартын дагуу биш тарьсанаас болоод муу ургах ч тохиолдол ажиглагддаг. Зүлэг ургуулахад жаахан хэцүү. Зарим тохиолдолд энд тэндээ халцарчихсан байдаг юм.
-Мэдээж гадна талбайн цэцэрлэгжүүлэлт чухал. Гэхдээ хүн болгон гэртээ цэцэг, ногоон ургамал, мод тариад байвал өөрсдийнхөө амьдралд тусалж байгаа л хэрэг шүү дээ?
-Гэрт байхад тохиромжтой цэцэг гэж байна. Зарим зүйлийн цэцэгнээс хүмүүс харшил авчихдаг юм. Тийм учраас хамаагүй мэдэхгүй цэцгээ тасалгаанд байлгаж болохгүй. Хорт бодис ялгаруулдаг цэцэг тарьчих юм бол бага насны хүүхэд харшилтай болох магадлалтай байдаг. Тийм болохоор хүмүүс ямар орчинд ургадаг, яадаг цэцэг вэ гэдгээ мэдэж байж авч, тарих хэрэгтэй. Сурах бичигнээс ч судлах шаардлагатай. Ер нь бол хүмүүс гэртээ, гэр хорооллынхон нь хашаандаа цэцэг, мод тарих нь зөв. Тэгэхдээ дээр хэлсэн зөвлөмжийг анхаараарай гэж л өмнө нь хэлээд байгаа юм.
Манайхан нийслэлээс л мод, цэцэг тарих ёстой юм шиг санаддаг. Яах вэ, хотын төвөөр цэцэг, зүлэг суулгаад л байна. Мод тарьж л байгаа. Гэхдээ гэр хорооллынхон орхигддог. Гэсэн хэдий ч улсаас тэр болгон гэр хорооллын гудамжинд, айлын хашаанд очоод цэцэг, мод тариад байж чадахгүй шүү дээ. Тиймээс иргэд өөрсдөө цэцэг тарьж, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй байгаа юм. Зүлэг ч тарьж болно шүү дээ. Зөвхөн гадаа талбайд ч зүлэг тарьдаг юм биш. Жижигхэн, бага насны хүүхдүүдэд зориулагдсан зүлэг байна. Гэртээ ургуулдаг жижиг зүлэг, гэх мэтээр аваад ургуулбал цэцэг, зүлэг их байна аа.
Ер нь хүмүүс зөвхөн төр засгаас л юм хийхийг хүлээгээд суугаад байхгүй улс орны хөгжлийн төлөө бага ч гэсэн санаачилга гаргах хэрэгтэй. Яагаад хашаандаа мод, цэцэг тарихаас эхэлж болохгүй гэж.
-Та цэцэгний мэдээллийг хаанаас авч байна. Цэцэг тарихаар шийдсэн хүмүүст хэрэг болж байж мэднэ шүү дээ?
-Би бол сурах бичиг, интернэтээр олж авдаг. Англи, Орос хэл дээр байгаа мэдээллүүдийг олж авч, тэндээс суралцдаг. Түүнээс гадна цэцэг ургуулах тухай сурах бичгүүд их олон янзаар гарч байгаа. Манай багш нар сайн сайн сурах бичгийг гаргаж байна. Мөн бусад цэцэг тарьж байгаа хүмүүсээс мэдээлэл, мэдлэг олж авах ч үе байна. Харин хүмүүс цэцэг тарихаар шийдсэн бол энэ мэтээр мэдээлэл олж авахаас гадна сургалтад сууж ч болно шүү дээ.
-Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн ажилд оролцох хүсэлт тавьж байсан уу та?
-Хорооноос эхлээд дүүрэг гээд санал тавьж явдаг. Сая тендер зарлаад, төсөв авсан. Ноднин ч бас тэгж авч байсан. Өнгөрсөн онд би Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 15х8 харьцаатай талбайд цэцэгжилт хийх гэхэд таван сая гаруй төгрөгийн төсөв өгсөн. Гэтэл 65 сая төгрөгийн төсөвтэй төсөл таны төслийг бут цохьчихлоо гээд хасагдаж байсан. Өнөө жил бас төсөл өгсөн. Бас л минийх хамгийн бага нь байна гэсэн. Тэгэхээр дахиад л хасагдах байх даа. Хамгийн гол нь тэр газраа цэцэгжилтээ хийдэг бол яах вэ дээ. Гэтэл миний хийх гэж санал оруулсан газар дээр өнгөрсөн жил ч юм хийгдээгүй. Өнөө жил ч ганц ч цэцэг тариагүй байгаа. Нэг хоёр жил төсөв хийгээд ороход дэмжихгүй байгаа юм чинь дахиж орохгүй шүү дээ. Ер нь бол юмаа мэддэг, хийж чаддаг хүмүүсээ дэмждэг баймаар байна.
Н.Пунцагболд