УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Төрийн баялгийн сангийн институтээс энэ сарын 22-23-нд Хонконгод зохион байгуулсан Институтийн сангийн олон улсын чуулга уулзалтад оролцлоо.
Чуулга уулзалтад Хятадын хөрөнгө оруулалтын корпорац, Канадын Тэтгэврийн сан, Европын Төвбанк, Хонконгийн Худалдааг хөгжүүлэх зөвлөл, Солонгосын Хөрөнгө оруулалтын корпорац, Ираны Үндэсний хөгжлийн сан зэрэг олон улсын төрийн болон хувийн хөрөнгө оруулалтын сангуудын удирдах түвшний төлөөлөгчид оролцов.
Р.Амаржаргал гишүүн уг арга хэмжээнд хүндэт зочноор уригдан “Ази тив дэх хөрөнгө оруулалтын боломжууд болон сорилтууд” хэлэлцүүлэгт оролцож, чуулга уулзалтын хаалтын үгийг хэлжээ.
Тэрбээр Монгол Улс хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай шинэ хууль, Хөрөнгө оруулалтын сангийн болон Үнэт цаасны хууль зэрэг чухал эрх зүйн баримт бичгүүдийг УИХ-аас баталсан тухай мэдээлж, чуулга уулзалтад оролцсон дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдад хандан Монголд хөрөнгө оруулахыг уриалав.